2021 оны 11-р сарын 11
14 цаг 50 минут

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Уулнаас мод авчирч суулгах нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажил биш

     “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас мод авчирч суулгахгүй. Энэ бол үндэсний хөдөлгөөний ажил биш” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.

“Тэрбум мод тарих аян Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан сэтгүүлчид тодруулга авсан байна.

Я.Содбаатар: “Энэ бол хоёр өөр асуудал. Нэг нь ойн салбарт, жил бүр байнга хийдэг технологийн ажил. Өөрөөр хэлбэл шигүү ойг сийрэгжүүлэх ажлыг тодорхой, эрх, үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд хийх ёстой. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг таван аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн байна. Аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн үү, технологийн дагуу ажилласан уу, сийрэгжүүлэх ёстой талбайдаа ажилласан уу гэдгийг Цагдаагийн байгууллага тодруулж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол өөр. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Үндэсний хөдөлгөөний хүрээнд  ойгоос мод булгалж авчирч суулгасан удаа огт байхгүй. Ийм зүйл хийхгүй. Нэг ёсондоо уулнаас мод авчирч тарих нь үндэсний хөдөлгөөний ажил биш.

Ой модыг сийрэгжүүлэх ажлыг өнгөрсөн он жилүүдэд хийж байсан, ирээдүйд ч хийнэ. Энийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах үндэсний хөдөлгөөний ажилтай холбож ойлгож болохгүй” гэлээ.

Мөн “Өнөөдөр 43 ойн анги, 224 аж ахуйн нэгж мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ойрын хоёр жилд чадавхийг нь сайжруулна. Ногоон санхүүжилт болон бусад хэлбэрээр дэмжинэ.

Томоохон аж ахуйн нэгж, ялангуяа уул уурхайн компаниудыг тшиглэсэн мод үржүүлгийн ангиуд байгуулагдаж байгаа. Дээр нь аймаг дундын механикжсан анги бий болно. Түүнээс биш уулнаас мод авчирч суулгаад ургахгүй. Бойжуулалтын талбай, эсвэл хүлэмжид тарьсан  модыг хүн ам шигүү суурьшсан суурьшлын бүс рүү явуулдаг технологитой.

Энэ бол улс төржиж болохгүй сэдэв. Хэн нэгэн хүний улс төрийн сэдэв биш. Энэ бол монголчуудын, хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой, тогтвортой хөгжлийн суурь асуудал юм ” гэлээ.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.145Зочин   • 2022, 1 сарын 13. 14 цаг 24 минут

мод

64.119.18.145Зочин   • 2022, 1 сарын 13. 14 цаг 23 минут

модноос илүү ахмадуудаа бодож тэтгэвэрийг нь нэмж өгмөөр байна гадуур бүх юмны үнэ өссөн байна, ахмадуудын дийлэн сардаа 300-350 мянган төгрөг л авч байна ийм мөнгөөр бүтэн сар болно гэдэг ахмадуудад хүнд байна

59.153.114.187Зочин   • 2021, 11 сарын 21. 11 цаг 30 минут

Govid tohirsion modiig ni uul uurhaig tushigleed medegdeheer tarulah heregtei bn Manai erdemted ene talaar bodson yum bdg bolov uu Tsol zereg odon avaad l suugaad baih uu

192.82.70.250Зочин   • 2021, 11 сарын 13. 21 цаг 31 минут

Тодруулга хийсэн нэр зүүгээд өнгөрүүлэх юм шиг байна. ЕТГ -ын дарга та ийм уньхиагүй хүн үү, төвийг сахиж нэр хүндээ бодоод сайн хүн болж харагдах гээд байна уу? хариулсан шиг хариулах хэрэгтэй.

202.21.97.90Зочин   • 2021, 11 сарын 12. 9 цаг 20 минут

Ухаж авчирч суулгаад байгааг нь баримтаар харуулаад байхад юу л яриад байна даа.

49.0.156.20Зочин   • 2021, 11 сарын 11. 21 цаг 35 минут

Тэр мод ухаад газрыг нь хүн харах аргагүй болгочихоод байхад өөригөө өмөөрөх хэрэг байхгүй Уулнаас мод аваад байгаа аймаг сум дүүрэг ямарч газрыг хатуу арга хэмжээ авч хийлгүүлсэн дарга нараас нь нөхөн төлүүлтийн зардалыг гаргах хэрэгтэй Битгий ард иргэдийг тэнэг юм шиг хуурах гээд байнаарай

192.82.73.233Зочин   • 2021, 11 сарын 11. 17 цаг 53 минут

Худлаа хуцаад байх юм тэгээд тэр мод ачсан машин чинь юу юм

192.82.71.219Иргэн   • 2021, 11 сарын 11. 16 цаг 43 минут

Уулнаас мод булгалж тарихыг зогсоо гэсэн нь буруу юу, хэн чамайг мод ойгоос авсан гэсэн юм, муруй амт

202.9.46.53Зочин   • 2021, 11 сарын 11. 16 цаг 29 минут

МАНАИ ОИ МОД НЭГ ИХ ШИГҮҮРЭЭД БАЧУУРЧИХСАН ЮМ БАИХГҮИ БАИХАА ... ДУНДУУР НЬ Л МӨНГӨ ХАРСАН МОДНЫ ХУЛГАИ ЯВЖ БАИГАА БИЗ ...

192.82.71.219Иргэн   • 2021, 11 сарын 11. 16 цаг 26 минут

Чамайг мод огтлоод байна, орлуулаад байна гэж хэлээгүй ш дээ, ер нь уулнаас мод сугалж тарьдагийг болиулья л гэж байна ш дээ, хэн хийж байгаа нь ямар хамаа байна, ерөөсөө энэ бол буруу юм л гээд байхад муруй амт өөртөө хамааруулах тэнэгтээд байх юм

66.181.178.236иванууд   • 2021, 11 сарын 11. 15 цаг 24 минут

Харин тийм яг үнэн тербум мод тарих нэрийдлээр жаахан үлдсэн ойгоо очиж сүйтгэх нь манайхан нэгийг босгох нэрээр заавал өөр нэгийг сүйтгэж байдаг тэнэг малнууд шүү яана даа дээр доргүй тэнэг иванууд

79.98.213.82Зочин   • 2021, 11 сарын 11. 15 цаг 20 минут

Хотын ойр орчмын ой модыг тэнд байнга зусланд гардаг айлууд л хамгаалж байгаа шүү. Хэрэв тэнд айлууд байгаагүй бол аль хэдийн яармагийн урд байгаа богд уул шиг халзан болох байсан гэдэгийг мэдэх үү.

79.98.213.82Зочин   • 2021, 11 сарын 11. 15 цаг 13 минут

Эхлээд мод үржүүлгийн газруудаа байгуулаад модоо тариад 2-3 настай болгочих. Дараа нь тэднийгээ хотод тарина гэж яриачээ. Гэнэт л ойгоос мод ухаад зөөгөөд байгаа чинь худлаа биш шүү дээ. Тэгээд ч манайд сиийрэгжүүлэх дээрээ тулсан тий гүн ой байхгүй. Бүгд хорхойд идэгдээд дуусау байгаа. Ядаж жилд нэг удаа ой хамгаалах шавижны хор цацдаггүй шүү дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.