2021 оны 11-р сарын 12
14 цаг 59 минут

Н.Уртнасан: Шаргын байгалийн нөөц газарт ашигт малтмалын хууль бус үйл ажиллагаа явагдаагүй

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Тусгай хамгаалалтын газрын захиргааг нүүлгэснээр ашигт малтмал ухах гэж байна гэсэн хардлага Говь-Алтайчуудад байна. Иргэдээс нь асуухгүй шийдсэн байх юм. Хөвчийн нуруунд гурав, дөрвөн жилийн өмнө алт ухаж байсан. Энэ асуудал дахиад үргэлжилбэл яах вэ. Шаргын хамгаалалтын бүс гэж байгуулагдаж байгаа. Ингэх юм бол Говь-Алтай аймагт ногдох тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээ Ховд аймагтай тэнцүү хэмжээнд очно. Аль аль талаа бодсон ч эрүүл бус амьдралд нийцэхгүй тушаал байна" гэж асуув.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал бол 2021 оны хоёрдугаар сараас эхэлж яригдсан асуудал биш. 911 мянган га талбайгаар өргөтгөсөнтэй холбоотойгоор хамгаалалтын захиргааг аль талд нь байлгавал оновчтой вэ гэдэг талаар нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын саналыг авч байсан. Мөн хурал хийж, тэмдэглэл хөтөлсөн байдаг.

Байгаль хамгаалагчдын 80 хувь нь хамгаалалтын захиргааг нүүлгэх нь зөв гэж үзсэн. Найман байгаль хамгаалагч, хоёр албан хаагч хуучин байрандаа үлдэж, хамгаалалтын ажлаа үргэлжлүүлнэ. Тухайн өргөтгөсөн нутгийн төв цэг дээр хамгаалалтын захиргааг байрлуулбал ямар вэ гэдэг талаар олон жил ярилцсан. Хамгаалалтын захиргааны дарга нь нүүх талаар мөн байр сууриа илэрхийлсэн. Шаргын байгалийн нөөц газарт алт ухахтай холбоотой үйл ажиллагаа явагдаж байна гэсэн батлагдсан мэдээлэл байхгүй" гэлээ.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.232Зочин   • 2021, 11 сарын 19. 12 цаг 29 минут

Сайд та Нарийн сухай- Шивээ хүрэн, Таван толгой- Гашуун сухайт, Хангимандал, Бичигт, Өвдөг Баянхошуу зэрэг томоохон боомтууд хүртэлх нүүрс тэвэрлэлтийн зам ыг газар дээр нь хараач. Хөрс газар сүйтгэгдэж дууслаа. та худлаа ажил хийж буй дүр эсгэж өөрийгээ рекламдахын оронд жинхэн ажлаа хий. Та юу ч хийхгүй байна. Бурхан халдуун уул, Шаргын говиар та өөрөө явж нүдээрээ үз. Хийх ажлаа ухаарч ойлгож мэд, байгаль орчны мэдлэгээ дээд түвшинд үгүй юмаа гэхэд дунд сургуулийн түвшинд ахиул. Зан аашаа, худлаа ярихаа, өөрийгээ рекламдахаа боль??????

112.72.15.78зочин   • 2021, 11 сарын 14. 10 цаг 47 минут

Энэ хамгаалалтын захиргааг Алтай сумандаа байгуулдаг юмаа гэхэд ОУ-ын төслөөр байгуулсан, тахь нутагшуулах төвийг нүүлгэхгүй. ОУ-ын төслийн байгууллагадаа хандана. Тэд тодорхой судалгаа тооцоо хийж байршуулсан байх. Хэн нэг ОУ-ын төслийн менежер хийдэг УИХ-ын гишүүний луйвар байж болохгүй.

192.82.85.224Хариулт   • 2021, 11 сарын 14. 9 цаг 58 минут

Энд хамгаалалтын газрыг нүүлгэлээ гээд хамгаалалт орхихдохгүй ээ 10 хүн хаана чинь хамгаалж байгаа юм.Хамгаалах нийт нутгийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор яг дунд нь энэ байгууллагаа шилжүүлсэн юм аа.

202.179.21.210Зочин   • 2021, 11 сарын 12. 16 цаг 17 минут

Шаргын байгалийн нөөц газарт удаа дараа хууль бусаар алт ухаж байсан. Одоо ч ухаж байж болзошгүй. Салбарын сайд нь ажлаа мэддэггүй үнэхээр тэнэг юм яриад сууж байдаг. Энэ засгийн хамгийн муу сайд нарын нэг нь энэ хүн дээ. Яамныхаа албан хаагчдыг маш муухай дарамталдаг гэсэн. Ардын намд өөр олигтой хүн олдоогүй юм байх даа.

112.72.15.78Зочин   • 2021, 11 сарын 12. 15 цаг 19 минут

Ховд аймгийн Алтай сумын нутагт хэдэн тахь, хулан байнга байдаг юм бэ ????. Эзгүй, мал, амьтангүй говь л байгаа. Уул нь ан амьтан байршдаг гол газраа дагаж хамгаалах болохоос биш бусад юуг нь хамгаалах юм. Ховдын Алтайн нутаг Ёлконд нэг л сүрэг тахь байгаа бусад бүгд Бугат, Тонхилын нутагт байдаг. Тэр буруу шийдвэрээ цуцалсан дээрээ ямарч ач холбогдол байхгүй. Тахь нутагшуулах төвийн дээд удирдлагуудад Ховдынхон нилээд байдаг болохоор сайхан нутагшаад ирэхээр нутагруугаа шилжүүлэх санаатай болж байна гэж харахаас өөр аргагүй болж байна.

66.181.186.155Зочин   • 2021, 11 сарын 14. 23 цаг 11 минут

Тахь ус Тахийн шар нуруу тахийн бэлчээр байсан газар нь Ховд аймгийн Алтай сумын нутаг гэж сонссон мөн хамгийн сүүлд гадаадынхан Алтай сумаас тэртээ 40 хэдэн онд үр төлийг н барьж явсан гэдэг. Дархан цаазат газрын ихэнхи нутаг Ховд аймгийн Алтай сумын нутагт байдаг тул захиргаа нүүж байрлах нь оновчтой юм биш үү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.