2021 оны 11-р сарын 15
10 цаг 28 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсч байгаа нь бодит үнэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхий сайд,

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцогч Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Төрийн тэргүүн “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм аа.

Дэлхийн дулаарлаас үүдэн Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна.

Дэлхийн дулаарлаас улбаалж, эх дэлхийн өнцөг булан бүрт түймэр гарч, цөлжилт эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байна.

Дэлхийн цаг уурын дулаарал аж үйлдвэр эрчимжсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дунджаар 1.0 хэмээр нэмэгдсэн бөгөөд хоёроос дээш хэм дулаарвал бид эх дэлхийгээ эмчлэхэд дэндүү оройтох болно гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн ноцтой асуудал болоод байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах билээ.

Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орнуудын нэг юм аа. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ.

Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсч байгаа нь бодит үнэн юм.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулэх эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг билээ.

Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна.

“Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, 600 гаруй сая мод тарьж, арчлахаа илэрхийлсэн эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье!

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно.

Мөн Аймаг, нийслэлийн засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг энэ хурлаар шийдвэрлэнэ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно.

Үндэсний чуулганд оролцогч Та бүхэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, стратеги, үйл ажиллагаа, техник, технологийн талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэж, зөвлөмж гаргана гэдэгт итгэл төгс байна.

Ойчид, ойн салбарын ажилтан, эрдэмтэд, судлаачид Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Та бидний өмнө ноцтой тулгамдаж, ирээдүйн амьдрал, хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.48Зочин   • 12 сарын 5. 22 цаг 19 минут

Хэл найрууллага гэж мөн байнаа Зүгээр л газар нутаг эзгүйрч байна,бүр болохгүй бол эзэнгүй газар нутаг ихсэж байна гэхэд л ард бид чинь ямартай ч ойлгоод байх боловуу .Тэгэхэд хүн мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсч байгаа нь бодит үнэн гэж ай яа яа яа мөн ч ланжгар шүү биднийгээ анхаарлаа сайн төвлөрүүлж ухамсраа дээшлүүлбэл зохино хэмээн давхар боловсруулан сэхээрүүлж буй нь энэ байхаа

202.179.24.232Зочин   • 11 сарын 16. 13 цаг 31 минут

Та төсвөөс өөрийнхээ эрх мэдэлд баталсан хэсгээ хасчихгүй юү. Үнэгэн заль, луйвар, хулгай, мэх ерөөсөө хэрэггүй шүү. тэгээд огцор

64.119.22.209иргэд   • 11 сарын 15. 21 цаг 42 минут

энэ ерөнхий сайдын бхталсан батлуулсан төсвийг харчаарай үнэхээр харамсаж бна тйм ерөнхий сайдтай

64.119.22.188   • 11 сарын 15. 16 цаг 59 минут

uursduu ustagaad bur ihiig geed baigaa baijeej

203.91.115.53Зочин   • 11 сарын 15. 15 цаг 29 минут

Тэгээд тэр эзгүйрсэн газар бага ястнуудыг тараан сууришуулах кампанит ажил явж байдаг.

122.201.22.170   • 11 сарын 15. 14 цаг 22 минут

Энэ "попын хаан" хэзээ хөрсөн дээрээ буух юм бол оо?

192.82.69.209Зочин   • 11 сарын 15. 12 цаг 33 минут

Хоол гуйгаад байгаа биш. Санаа зовох зүйлгүй.

192.82.71.219Иргэн   • 11 сарын 15. 12 цаг 26 минут

Эзэнгүй нутгаа зарах байх шүү хүзүүний урвагч

Шинэ мэдээ

ОХУ-д омикрон хувилбарын анхны тохиолдлууд илэрлээ1 цаг 44 минутын өмнөСумын ИТХ-ын дарга: Иргэд эсэргүүцсэн тул эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн1 цаг 48 минутын өмнөВИДЕО: НҮБ-ын тусгай илтгэгч Рийм Алсалем хүчирхийлэлтэй тэмцэхэд эрэгтэйчүүд, хөвгүүдийн оролцоо маш чухал болохыг онцоллоо1 цаг 50 минутын өмнөГ.Занданшатар: Эрчимтэй хөгжлийг бүтээ хэмээн МАН-д төрийн бүх эрх мэдлийг өглөө1 цаг 50 минутын өмнөН.Тавинбэх: Сумын ИТХ-ын даргад засгийн шийдвэрээс давсан тогтоол гаргах эрх байхгүйумын ИТХ-ын даргад засгийн шийдвэрээс давсан тогтоол гаргах эрх байхгүй1 цаг 53 минутын өмнөСумын ИТХ-ын хурлаар эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гарчээ1 цаг 56 минутын өмнөСумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гарчээ2 цаг 42 минутын өмнөБэрхийн БЭРС...3 цаг 56 минутын өмнө"Ижил хүйстэн залуу согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчиндсэн" гэх хэрэг бүртгэгджээ12 сар 6. 14:02“НАРНЫ СҮҮДЭР” уран сайхны кино нээлтээ хийнэ12 сар 6. 13:57МУГЖ Д.Ганцэцэг: Нэг л өдөр дарангуйлагч, хүчирхийлэгч болоогүй12 сар 6. 13:53"Экспорт Монгол 2021" олон улсын форум, цахим үзэсгэлэн болно12 сар 6. 13:28СУРВАЛЖИЛГА: Ихэнх зах, худалдааны төвүүдэд эмэгтэйчүүдийн 37 размерын гутал дуусчээ12 сар 6. 11:59“НМХГ, ХСОАБХЗГ-ын хэлтсийн дарга нар барилга хүлээж авах дүгнэлтийг гаргуулахын тулд 73 сая төгрөгийн хахууль авчээ12 сар 6. 11:56Дуучин Б.Эрдэнэхүү “Уулзъя андуудаа” шинэ уран бүтээлээ гаргалаа12 сар 6. 11:5313 настай охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад 186 мянган хүн санал өгчээ12 сар 6. 11:21ХӨСҮТ: Истанбул, Сөүл, Дубай, Энэтхэгийн нислэгээр ирсэн иргэдээс Covid-19 илэрсэн12 сар 6. 11:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын 30 дугаар их хуралд мэндчилгээ дэвшүүлжээ12 сар 6. 11:06МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсон ЗУРГААН БАГЦ асуудлын гарч шийдлийг ярилцана12 сар 6. 11:04ЭМЯ: 139 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ12 сар 6. 11:01Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12 сар 5. 11:36Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй оны шилдгүүд тодорлоо12 сар 4. 14:55Л.Оюун-эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна12 сар 4. 14:55Б.Болормаа: Хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бүх хүүхдэд манай хаалга нээлттэй12 сар 4. 14:55СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ12 сар 4. 11:39Д.Мөнхбат: Хүүхдүүдээ зодсон багшийг хэрхэн зөвлөмж ирсний дараа арга хэмжээ авна, одоогоор зөвлөмж ирээгүй12 сар 4. 11:36УЕПГ-ын Тамгын газрын дарга асан Б.Үнэнбат нарын 30 хүнийг 10-аад тэрбум төгрөгөөр торгож, ял оноожээ12 сар 4. 11:35Энгийн амьдралдаа шилжиж, эрх чөлөөтэй амьдрах эсэх нь БИДНЭЭС шалтгаална12 сар 4. 11:32ЭМЯ: 318 хүнээс халдвар илэрсний нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол12 сар 4. 11:30ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА12 сар 3. 18:38
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.