Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.
Улмаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Нэр дэвшигч Ц.Давхарбаярыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 83 хувь нь, нэр дэвшигч Д.Ариунтуяаг 94.4 хувь нь, нэр дэвшигч Д.Мягмарцэрэнг гишүүдийн олонх, нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг санал хураалтад оролцсон 17 гишүүний 76.5 хувь нь, нэр дэвшигч Х.Хашбаатарыг санал нэгтэйгээр тус бүрд нь дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь нэр дэвшигч Н.Отгончимэгийг дэмжсэн бол гишүүдийн олонх нь Д.Эрдэнэчимэг нэр дэвшигчийг дэмжив. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Н.Баасанжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 12 нь, нэр дэвшигч Р.Онончимэгийг гишүүдийн 80 хувь нь тус тус дэмжсэн. Түүнчлэн нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг гишүүд 60 хувийн саналаар, нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэгийг гишүүд 86.7 хувийн саналаар тус тус дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Эрдэнэчулуун болохгүй Ховдын аав ээжтэй хүн хүнийг ажлын хэсгийн ахлагч Бямбацогт оруулсан бна Туваан ямар тэнэг асуултгүй вюу мэдэхгүй байж илүүц бнө гшш
mongold shudarga yos togtohgui yum bna.
Нөгөө ХОНГИЛ гээч нь шинэ сувагаар УИХ-д улаан гэрэл дайрч орох нь дээ.Эрдэнэчулууныг дада гээд байсан даа. Шүүх бол бол өнгөө хувиргана уу? гэхээс юу ч өөр болохгүй юм байна.
Эрдэнэчулуун гэгч чинь бас Арбитрчаар давхар ажилладаг ш дээ. Энэ зөв үү
Эрдэнэчулуун бол Элбэгдоржийн гар хөл, хонгилын шүүгч. Тэтгэврийн насны, эрх ашгийн зөрчилтэй энэ хүн тэнцэхгүй.
Зөв наад нөхөр нилээд асуудалтай хүн бна үүэийг дэмжиж болохгүй
GANST TENSTEH HUN ZUMBERELLHAM B NA DA.SHUDRAGA BOLOBSROL MEDLEGTEI HUNIIG DEMJIHGUI B NA,TAARCH DE,OORSODOO NEG HUN CHIRCH IREED TERNIIGEE LOBIIDOG VM BAIH DA.