2021 оны 11-р сарын 18
16 цаг 00 минут

Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олголоо

Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нар оролцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давсан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Улсын Даян аварга” цол,
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 8 давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх  Улсын харцага Мягмарын Бадарчид “Улсын гарьд” цол,
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр  наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх  Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол,
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улсын заан” цол,
  5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол,
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 44 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол,
  7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын  Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол,
  8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол,
  9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус тус олголоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, цолны чимгийг баяр наадмыг зохион байгуулах хороо олгодог юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэр”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг тус тус олгов.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.92.118Зочин   • 2021, 11 сарын 21. 12 цаг 42 минут

Бөхчүүд тамхи, согтууруулах ундаанаас бүрэн татгалзах хэрэгтэй.

192.82.71.219Зүүн гарын хүн   • 2021, 11 сарын 20. 11 цаг 54 минут

Бүгдээрээ оюунболдод ойчсон юм биш шүүдээ, яагаад батсуурь, пүрэвдагва, бат орших нарыг болохоор ярьдаггүй, бичдэггүй, цолыг нь хардаггүй, ганцхан оюунболд руу дайраад байдаг юм бэ допингийн загалмайлсан эцэг сүхбат их хурлын гишүүн болдог, батсуурь даян аварга болдог, зарим нь 2 жилээр эрхээ хасуулсан, зарим нь 11 сараар хамруулдаг, одоо муу оюунболдыг болохоор 5 даваагүй жудаггүй амьтанд ойчсон байхад шоглож байгаад шинжилгээ өгүүлээд, бөхөөс хасаж байх юм, хэнтий удмынхан дайн хийвэл яахийм, засгийн газар хэнтийд байгаач гэсэн зүүнгарынхан

122.201.24.73Бөх сонирхогч   • 2021, 11 сарын 19. 10 цаг 03 минут

Оюунболдод хартуцлага тооцох нь зөв.Гэхдээ 2020 оны наадамд допинг хэрэглэсэн Батсуурь,Бат-Орших,Пүрэвдагва нарын цолыг хасаагүй.Тэднийг АХ-ын 100 жилийн ойгоор барилдуулахын тулд эрхийг нь 11 сараар хасаж шийдвэр гаргаж олон түмнийг басамжлан доромжилсон.Ингээд бодохоор шударга юм огт байхгүй,цэвэр нутгархах үндсэрхэг үзлийн хуйвалдаан ил цагаан явагдаад байна.Өмнө нь олон бөхчүүд барилдах эрхээ 2 жилээр хасуулсан.Гэтэл Увсын бөхчүүдийг хамгаалсан шийдвэр ингэж гарсан.Хэрэв 100 жилийн ойн наадам болсон бол эд нар ичихгүй барилдах байсан.

122.201.24.73Бөх сонирхогч   • 2021, 11 сарын 19. 9 цаг 48 минут

Магалжав ерөнхийлөгчтэй МҮБХ монгол бөхийн нэр хүндийг гутаасан бузар үйлдлийг цэвэрлэе гэвэл өнгөрсөн хугацаанд допинг хэрэглэсэн бөхчүүдэд хүлээлгэсэн шийтгэлийг хянан үзэж бүгдэд адил хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Тэгэхгүйгээр Оюунболд гэдэг нэг сайхан залуугаар туг тахиад өнгөрнө гэж бодож байгаа бол бөхийн хэрүүл,хагарал цаашид улам гаарах болно.

122.201.24.73Зочин   • 2021, 11 сарын 19. 9 цаг 43 минут

Допинг гэх нэрийн дор үндэсний бахархал болсон спортоо нутгархах явцуу үзэл,бүр улстөртэй хутгаж бузарлаж гүйцлээ.Анх допингийн шинжилгээ авдаг болсноос хойш заримынх нь цолыг хассан мөртөө заримыг нь цолыг нь хасах байтугай барилдах эрхийг нь ч хасаагүй, Ж: Адьяабат,Баатарцол,Суманчулуун нарын цолыг хассан мөртөө А.Сүхбат,Рагчаа мэтийн цолыг хасах байтугай барилдах эрхийг нь ч огт хасалгүй дараад өнгөрөөсөн.Ийм завхралыг бөхийн холбоог удирдаж байсан Нямдорж,Данзан нар хийсэн..

183.177.99.230Зочин   • 2021, 11 сарын 19. 9 цаг 34 минут

estoi utgagui vm Batsuuri,Purebdaga nar vvsan be valgaagui stoliin hasaach de.iim shudraga bus baibal naadam stol gej vah vm be.ulsiin bavr naadmaar abrga, arslan nar doping hereglaeed baihad vaagaad hariustlaga toostohgui b na be,ERdenhuu gehed ulsad 5 dabj uzeegui hun osoh ider geh shig.ERDENHUU ,SANDAGDORJ MUSTAP NARAAS Sinjilgee absan vm uu.

122.201.24.73Зочин   • 2021, 11 сарын 19. 9 цаг 27 минут

Энэ олон давалгүй цол авсан бөхөнцрүүд цолоо хамгаалж барилдахгүй бол шившиг.Эд нар хэрэв тухайн даваанд Оюунболдоос өөр бөхтэй таарсан бол давах байсан уу гэдэг сонин. Тухайлбал Батсуурь үзүүр түрүүнд Оюунболд биш Содномдоржтой таарсан бол хаях баталгаа байхгүй,чадахчгүй.Ингэхээр допингтой бөхөд унасан гэх шалтгаанаар цол олгох нь ямарч нэр хүндгүй луйврын асуудал.Үүнээс өмнө ийм луйвраар улсын цол авчихаад 3-аас дээш даваагүй бөхчүүд байгаашдээ.Тиймээс допинг хэрэглэснийх нь цолыг хасаад түүнд унасан бөхчүүдэд цол олгохгүй байх нь шударга .

192.82.71.219Иргэн   • 2021, 11 сарын 19. 7 цаг 34 минут

Телевиз, бусад мэдээгээр дээрх бөхчүүдийн бүгдийг оюунболдод унасан мэтээр ярьж бичээд байх юм, жаахан шударга байлдаа оюунболдод хэд нь унасан нь үнэн гэхдээ пүрэвдагва, батсуурь, бат орших нарт унасан бөхчүүд байгаа шүү, батсуурь допинг хэрэглээд цолоо тэмүүлдэг, оюунболдын цолыг хураадаг, бат оршиг, цэрэнтогтох нарын чимээгүй орхидог юу л болоод байна даа, тэгж яривал оюунболд сүүлд шинжилгээ өгдөг бол илүүц

59.153.86.84Зочин   • 2021, 11 сарын 18. 21 цаг 52 минут

Батсуурь, Пүрэвдагва, Цэрэнтогтох нарын цолийг одоо яахав. Нэгийг нь хасаж болдог бусдыг нь нэмдэг нь ямар учир байна. Шударга л байлдаа

192.82.71.219Зочин   • 2021, 11 сарын 18. 18 цаг 48 минут

Юун зураг нэг л биш вэ, харин батсуурьт даян аварга өгч болно, одоо харин оюунболдын аварга цолыг хураадаг шигээ даян аварга цолыг нь ху хэрэгт Мөн батпт оршихын харцага, пүрэвдагва, цэрэнтогтох нарын чимэгийг мөн адил хураах

202.126.88.171Зочин   • 2021, 11 сарын 18. 17 цаг 47 минут

Энэ зураг нэг л бишээ сайн хараад байгаарай . Хаанахын ....

192.82.71.219Иргэн   • 2021, 11 сарын 18. 17 цаг 31 минут

Дөрөв даваад допингтой бөхөд унасан хүн допинг хэрэглэсэн байвал яахав, ёр нь цол авч чадахгүй юмнууд тавын даваанд допингтой бөхөд унах юмсан гэж бодох л юм байна даа, батсуурь допинг хэрэглэсэн цолоо хасуулах биш ахиулчихдаг юм байна, оюунболдын цолыг болохоор хасдаг, пүрэвдагва, бат орших, батсуурь нарынхаа болохоор таслахгүй бүр заримынх нь цолыг ахиулдаг, зарим нь 2 жилээр, зарим нь 11 сараар эрхээ хасуулсан, жижиг сүхбатын аварга цолыг хураа, допингийг монгол бөхөд оруулсан этгээд дээ

119.40.98.177Ямарч утга алга   • 2021, 11 сарын 18. 16 цаг 58 минут

Ийм утгагүй зүйл байж болохгүй. Улсын наадамд тав давж үзээгүй бөх өсөх идэр начин болно гэсэн нь юу гэсэн үг вэ. Батсуурь допинтой бөх барилдсан гээд цол нэмээд л өөрөө хэрэглээд цол бэлэглээд л МОНГОЛ БӨХ ........................ая яа яа. Хууль дүрэмдээ томоохон өөрчлөлт оруулах болжээ.

103.229.121.209Болж байнаа .   • 2021, 11 сарын 18. 16 цаг 36 минут

За ёстой сайхан мэдээ байнаа . Харин 2021 онд залуучуудын 100 жилд барилдсан Хөгийн юмнуудад цол өгч боЛохгүй ээ. 2016 онд П.Бүрэнтөгс луйвардуулаагүй бол түрүүлэх байсаныг монгол түмэн харамсан харамсан ярьж сууна даа .

103.57.92.174   • 2021, 11 сарын 18. 16 цаг 04 минут

BAAHAN HAR TAMHICHIN HUJAA BUHUUD SHAGNAGDAJDEE HUURHII

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.