2021 оны 11-р сарын 19
10 цаг 36 минут

АТГ: Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг “шүгэл үлээгч“ гэж үзэх үндэслэлгүй

ХААН банкны зээлийн эдийн засагч иргэдээс хахууль авсан гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаар АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа. 

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан ХААН банкны салбарын ажилтан Т.Ууганбаатар, иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 15-ны өдөр дахин хэлэлцэж шийдвэрлэсэн байна?

ХААН банкны Хархорин салбарын харилцааны менежер Т.Ууганбаатар нь иргэн Ц.Нямдаваагийн 4 өрөө орон сууцыг барьцаалан 150 сая төгрөгийн зээлийг судалж олгуулахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 15 сая төгрөгийг хахуульд авсан, түүнчлэн иргэн Ц.Нямдаваа нь 150 сая төгрөгийн зээл авахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьдчилан амлаж, Т.Ууганбаатарт албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийг хахууль болгон өгсөн, уг хахуулийн гэмт хэрэгт Ц.Нямдаваагийн нөхөр Г.Мөнхбаясгалан хамтран оролцсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, зээлийн хувийн хэрэг, барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр болон өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд банкны ажилтан Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Мөн иргэн Г.Мөнхбаясгалан, эхнэр Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зорчих эрхийг нэг жил хасах ялаар шийтгэжээ. 

-Гэхдээ энд нэг эргэлзээтэй асуудал үүсээд байгаа. Иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нар хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад өөрсдөө хандсан. Гэтэл тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнгүй гээд байгаа шүү дээ. 

-Иргэн Ц.Нямдаваа нь ХААН банкнаас бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл 150 сая төгрөг авахдаа өөртөө давуу байдал олгохоор урьдчилан амлаж, 15 сая төгрөгийн хахуулийг банкны ажилтан Т.Ууганбаатарт өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энэ хэрэгт түүний нөхөр Г.Мөнхбаясгалан хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн. 

Хахууль өгөх гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь “хясан боогдуулсны улмаас хахууль өгснөө сайн дураараа илчилсэн” гэх нөхцөл байдлыг шаарддаг. Гэтэл энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал анхнаасаа үүсээгүй. Харин талууд урьдчилан тохиролцож, хахуулийн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон байгаа. Тэгэхээр иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. 

-Тэдгээр иргэдийг банкны ажилтны зүй бус үйлдлийг илчилсэн шүгэл үлээгчид гэсэн байр суурь илэрхийлэгдэж байгаа. Ийм маягаар шүгэл үлээгчдийг яллаад байвал авлигатай хийх тэмцэлд ахиц дэвшил гарахгүй гэсэн шүүмжлэл гарч байна. 

-Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг “Шүгэл үлээгч” гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл тэд зээл авсныхаа хариуд банкны ажилтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийн хахууль өгөхөөр урьдчилан амлаж, хахууль өгсөн, энэ үйлдлээрээ өөртөө илт давуу байдал олгох сэдэл зорилго анхнаасаа агуулсан. 

Шүгэл үлээгч гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгч байгаа хүнийг хэлдэг. Дээрх тохиолдолд банкны ажилтнууд зээл гаргахдаа хахууль авч байна, хувь авч байна, үүнийг зогсооё гэж нийтийн эрх ашгийг хамгаалж ярьсных нь төлөө шүүхээр шийтгэсэн зүйл биш. Харин бусдад урьдчилан амлаж хахууль өгч өөрийн хүсэл зорилгыг биелүүлсэн, өөрөө гэмт хэрэг үйлдсэнд нь хариуцлага оногдуулсан асуудал л байгаа юм. 

Шүгэл үлээгч нь хууль бус явдалтай тэмцдэг, түүний эсрэг дуугардаг, хууль бус явдалд өөрөө оролцдоггүй, оролцох санаа сэдэл агуулдаггүй байх ёстой гэдгийг онцлон хэлье. 

 
21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.5Зочин   • 2021, 11 сарын 23. 14 цаг 00 минут

хахууль өгөхөд ял тулгаж болохгүй ээ. хясан боогдуулж авч бгаа. гарцгүй байдалд оруулж байж хахууль авч байна. Манай томоохон компаниуд яг төрийн байгууллага шиг болчилсон байна лээ. фракц бүлэглэл үүсгэж хоорондоо үздэг.

66.181.177.1141   • 2021, 11 сарын 22. 9 цаг 37 минут

Iim ATG baij yadiin tatan buulgaval taarna

202.9.46.87Зочин   • 2021, 11 сарын 21. 22 цаг 32 минут

Хуулийнхан нь шүгэл үлээгч буюу авилга өгж өөрийгөө илчилсэн хүнийг зориудаар ялладаг нь цаанаа өөрсдийн хууль шүүхчидэд авилга өгсөнөө илчилэх юм бол ингнж хэрэгт орж ял авах нь гарцаагүй гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж , авилгаа цэцэглүүлсээр байна гэдгээ харуулж байгаа нь энэ .

202.21.108.51Зочин   • 2021, 11 сарын 21. 19 цаг 30 минут

buzar MAH sejigiin nam. hahuuli ilerchih baih geed altar ingot baa

202.21.107.83Зочин   • 2021, 11 сарын 21. 9 цаг 31 минут

Монгол улсад авилгал, хээл хахууль хэзээ ч арилахгүй юм байна дөө. Ингээл хачин тэнэг гэмээр шийдвэр гаргаад яллад байх юм бол цаашид ч үргэлжид хээл хахууль авилгал байсаар л байх юм байна

202.179.25.85зочин   • 2021, 11 сарын 20. 19 цаг 36 минут

лав л энэ авгайд,энэ газарт авилгатай тэмцэнэ гэсэн зорилго алга. харин авилга өгөөд чи өөрөө түүнийгээ илчилж болохгүй шүү гэдгийг хэлээд өглөө.Илчилбэл шоронд явна гэдгийг хэллээ.

64.119.25.94зочин   • 2021, 11 сарын 20. 12 цаг 38 минут

би мөнгө өгчихсөөн гэдэг чинь бишээ өгсөн авсанг нь матахыг л шүгэлдэх гээд байгаа юм

202.126.92.194Зочин   • 2021, 11 сарын 20. 11 цаг 50 минут

авилга өгөхөөс өөр гарцгүй бологчоод тэнэг авгай

192.82.80.134Зочин   • 2021, 11 сарын 20. 13 цаг 44 минут

Мөнх баясгалан , Нямдаваа. нар энэ талаар эхлэж дуугараагүй бол 15 саяын хахууль хэнд ч мэдэгдэхгүй өнгөрөх байлаа.Тэгэхээо шүгэл үлээгч мөн л болж тахрлаа даа.АТГын мөрдөн байцаагчид тэр хюбанкны нөхдөөс хахууль аваагүй л юм болингэж шийдэхгүй ээ.Авилгалчид чинь хэргээ хүлээж ялаа хөнгөвчлүүлдэг болчихсон үед иймэрхүү маягаар шүгэл үлээгчийг ялладаг байж онт болохгүй.

192.82.80.134Зочин   • 2021, 11 сарын 20. 13 цаг 34 минут

БАНКНЫ АЖИЛТАН АЖЛАА ХИЙЛЭЭ ГЭЭД ЦАЛИН АВНА.ДУНДУУР НЬ ХЭН НЭГНИЙ АЖИЛ БҮТЭЭЖ ӨГӨӨД ШАН ХАРАМЖ АВАХ ЁСТОЙ ЮУ.ҮГҮЙ Ш ДЭЭ.ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ИНГЭЭД АВААД БАЙЖ БОЛДОГ ЮМ ГЭЖ БОДСНЫ ҮНДСЭН ДЭЭР ХИЙДЭГ ЮМ.ӨГСӨН ХҮН ИЛЧИЛЭХЭЭР ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ МӨН.ХЭРЭВ ДЭЭРХИ АРГААР ШИЙДЭЭД БАЙВАЛ АВИЛГАЛ УЛАМ ДАЛД ХЭЛБЭРТ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ.АВИЛГАЛЧИД ХАРИН Ч ХЭРГЭЭ ХҮЛЭЭГЭЭД ЯЛАА ХӨНГӨВЧЛҮҮЛДЭГ БОЛЧИХСОН ҮЕД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАДАГ НЬ БУРУУ ЖИШИГ БОЛЖ БАЙНА.ЕР НЬ ИЙМЭРХҮҮ ЯНЗААР АЖИЛЛАБАЛ АВИЛГАЛ БУУРАХ УУ , АТГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ ГЭСЭН АСУУЛТ ГАРЧ БАЙНА

90.166.8.124Зочин   • 2021, 11 сарын 20. 2 цаг 37 минут

Avilgal uguhgvigeer zeel avna gej gonjiin joo sh dee. Argagvin erhend avilgal ugch bgaa gaas bish durtaidaa uguud bgaa hereg bish sh dee. Avilgal ugsun ni fuugarch baij l emh tsegtsendee orj magadgvi. Mongold ochood wm hiih gej vzsen. Garyn vseg bvriin tuluu mungu uguhgvi bol bvtdeg ajil gej vgvi wm bilee. Oí gustan. Ahij ochij wm hiine gej vneheer bodohgvi bna. Nad shig mun ch olon hvn ene zamaar yavsan daa.

64.119.16.26МОНГОЛ   • 2021, 11 сарын 19. 23 цаг 06 минут

Үхсэний чинь " Шүгэл үлээгч" наад элий балай хуулийн төсөлөө буцааж татвал таарна. Монгол сэтгэлгээнд ийм балай зүйл огт хэрэггүй. 3 сая Монголчууд "Шүгэл үлээгч " болох гээд л нэг нэгнийгээ тагнаж чагнаад л үнэн худлыг нь нягтлаагүй бодит бус мэдээлэл тараагаад л захиалгаар хэн нэгэнд эд зүйл бэлэглээд түүнийгээ хахуул нэхсэн ажил бүтээхэд саад болсон гэж гүтгээд л Шүгэл үлээгчийн дүрд орох Шүгэл үлээгч болохын тулд өөрөө бас хахуул өгч мэдэх юм байна . Монгол сэтгэлгээнд ийм балай зүйл байдаггүй юм.

202.9.46.47Зочин   • 2021, 11 сарын 19. 18 цаг 44 минут

НААДАХ ШИГЭЭ ДЭЛГЭЦЭЭР ГАРЧ ИРЭЭД ХУЛГАИЧ , ЛУИВАРЧИН , ОФШОРЧИН , ӨГЗӨГЧИН , ЭХ ОРНООСОО УРВАГЧИДДАА ХУРДАН АРГА ХЭМЖЭЭ АВЧ СУРААЧ .....

202.131.245.154Монгол   • 2021, 11 сарын 19. 16 цаг 43 минут

Хясан боогдуулж байгаад л авч байгаа ш дээ.Энэ газар чинь АТГ биш авлагийг өөгшүүлдэг хамгаалдаг газар шш дээ угаасаа

103.229.123.237Зочин   • 2021, 11 сарын 19. 12 цаг 21 минут

***** malnuud oorsdoo ajlaa buteelgej baij shunaltaad hohi n. zugeer avah bolomjgui bsan bolood l ogson shd. tegeed ch toriin baiguullagat ATG ajilldag bolhoos huviin bankand yama hamaa bnaa

103.242.47.38зочин   • 2021, 11 сарын 19. 11 цаг 46 минут

Монголын хууль 3 хоног шүү. Хэлсэн бол хамт л ялтан болно доо. АТГ

103.242.47.38зочин   • 2021, 11 сарын 19. 11 цаг 45 минут

Авиога өгөхгүй бол зээл авч, ипотект хамрагдана гэж байхгүй шүү нөхөд өө ХААН банк.

64.119.25.94зочин   • 2021, 11 сарын 19. 11 цаг 13 минут

төр үүсэхэд авилгал үүссэн төр мөхөхөд авилгал үгүй болноо иймд авилгачдыг л намнах асуудал яригдана энэ хэрэг илэрдэггүй гэж үздэгдээээ

103.10.23.117Зочин   • 2021, 11 сарын 19. 11 цаг 08 минут

yagaad avilgachidaa

139.5.216.202Зочин   • 2021, 11 сарын 19. 10 цаг 46 минут

Авилга өгөхгүй бол зээл өгөхгүй байна шүү дээ. Үүнийг чинь хясан боогдуудлж байна гэхгүй юм бол өөр юуг хясан боогдуулж байна гэх юм. Тэрнээс хуулинд шүгэл үлээгч энэ тэр гэсэн юм байхгүй. Банкны эдийн засагчид хясан боогдуулж байж л авилга авдаг. Орон сууцны зээл авах гэж байгаа хүн баян хүн биш учраас зориуд санаатайгаар авилга өгнө гэж юу байхав. Тухайн эдийн засагчийг гэмт үйлдэлд гүтгэхийн тулд зориуд санаатай өглөө гээд байх шив. Авилгатай тэмцэх газар нь ингэж авилгалыг илчилсэн хүнээ шийтгээд байвал АТГ байх хэрэггүй.

103.229.123.237Зочин   • 2021, 11 сарын 19. 12 цаг 22 минут

Дагз вэ АТГ чинь төрийн байгуулагат л хамаатай

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.