УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус есөн гишүүнийг хүлээн авч уулзаж, доорх асуудлуудад анхаарч ажиллахыг зөвлөжээ. Тодруулбал,
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүн хийгээд шүүх байгууллагын нэр хүндийг сэргээх, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах улмаар улс орны хөгжлийн олон асуудлыг шийдэх гарц Та бүхнээс хамаарна.
- Сүүлийн зургаан жилийн социологийн судалгаагаар 4 хүн тутмын 3 нь шүүхийн байгууллага, шүүгчдэд итгэх итгэл буурсан хэмээн үзсэн байна. Иймд Та бүхэн чин сэтгэлээ зориулж, шударга, хараат бус байдлаар ажиллаж чадвал ард түмний шударга ёсыг тогтоох хүсэмжлэлийг гүйцэлдүүлж, шүүх засаглалд иргэдийн итгэх итгэл сэргэх болно.
- Хүн биш хууль засагладаг нийгмийг бүрдүүлэхийн тулд шүүх хараат бусаар ажиллах, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх, хүний эрхийг хангах зэрэг бүхий л боломжийг бүрдүүлэн хуульчилсан.
Тиймээс Сахилгын хорооны гишүүд та бүхнийг хэн нэгэн дарамтлах, хууль бус үйлдэл хийлгэхийг шахаж, шаардах нөхцөлд ил тодоор мэдээлж, сөрөг нөлөөнд автахгүй ажиллахыг хүсье.
Хууль дээдлэн, шүүхийн шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж чадвал УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд та бүхнийг бүхий л талаар дэмжин ажиллах болно" гэлээ.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
fhgy
Ahmaduudiin tetgeveriig tsagaan saraas omno nemj ogoochee. Orgon heregleenii hunsnii braanii une ih osson bna shu de
Би л хувьдаа энэ хүмүүст итгэхгүй байгаа. Эднээс өөр хүн олдоогүй юм байх даа. Арчаагүй юм
Өөрөө сөрөг нөлөөнд автаж хүчиндэгч Анандбазарыг хамгаалж байж бусдыг сургана гэж байхгүй. Багатэнгэрийн аманд Анандбазараас хаус авсан Занданшатар хүчиндүүлсэн эмэгтэйчүүдтэй уулзаад үз дээ. Хаус үнэтэй юү хохирсон эмэгтэйчүүд үү?
Хэнд ч хэрэггүй дэмий юм барьж байхаар түлэнхийн төвийг ашиглалтад оруулаач 8 9 жил боллоо. Арчаагүй сда нар юмаа
Өөрөө ашиг харагч зандан дарга ёс зүй яриад хэрэг байна уу хэнч тоохгүйшдээ богд зонховоо больчих
наадул чинь шударга ажиллаж чадахгүй........................
Батхүү,Алтан,Батүүл гээд олон хүний хурал ил цагаан далим гаргаж хойшилж байна. Ял бвах байсан жилийн хугацаа гадуур байгаад дуусч байгаа юм байна. Ингэж болох уу. Харья.