2021 оны 11-р сарын 29
10 цаг 32 минут

ДЭМБ: PCR оношлуур Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна

    Өмнөд Африкын орнуудад анх бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбар болох омикрон мутаци илэрч, улс орнууд яаралтай хариу арга хэмжээг авч эхлээд буй. Тэгвэл ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн Ковид-19-ийн вирусийн хувьслыг судлах зөвлөх хорооноос SARS-CoV-2 вирусийн мутаци, шинж чанарыг тогтмол хянаж, үнэлээд дараах мэдэгдлийг гаргажээ.

-B.1.1.529 хувилбар нь анх 2021 оны 11-р сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкт 2021 оны 11-р сарын 9-ны өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн байна. Өмнөд Африкт халдварын 3 давалгаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь Дельта хувилбараар үүсгэгдсэн. Сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь B.1.1.529 хувилбар илэрсэнтэй давхцаж байна.

-Тус хувилбарт олон тооны мутаци байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад B.1.1.529 хувилбар нь дахин халдварлуулах чадвар өндөр байгаа юм. B.1.1.529 хувилбараар үүсгэгдсэн тохиолдол Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгдээд байна.

-Одоогийн SARS-CoV-2-ын оношилгоонд хэрэглэж буй ПГУ оношлуур нь Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна.

-Одоогоор хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг зөвлөх хороо мэдээлжээ.

-Ковид -19 өвчний тархвар зүйд гарч буй өөрчлөлт дээр үндэслэн B.1.1.529 хувилбарыг онцгой анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэсэн байна.

-Иймд ДЭМБ-аас улс орнуудад дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

  • SARS-CoV-2 вирусийн хувилбарыг илрүүлэх тандалт судалгааг өргөжүүлэх,
  • Генийн дараалал тогтоох, түүнтэй холбоотой метадатаг GISAID зэрэг олон нийтэд нээлттэй мэдээллийн сантай хуваалцах,
  • Анхааралт татсан хувилбараар үүсгэгдсэн анхны тохиолдол болон бүлэг өвчлөлийг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ-д мэдээлэх,
  • Ковид-19 өвчний тархварзүй, өвчний хүндрэл, нийгмийн эрүүл мэндийн болон нийтийн арга хэмжээнд үзүүлэх нөлөөлөл, оношлуур, дархлааны хариу урвал зэрэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар лабораторийн болон талбарын судалгаа шинжилгээг хийх.

-Хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

Ковид-19-ийн халдвар авах эрсдэлийг бууруулахад чиглэсэн, үр дүнтэй болох нь батлагдсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд болох:

  • Өөрт тохирсон амны хаалт зүүх,
  • Гарын эрүүл ахуй сахих,
  • Хүн хооронд зай барих,
  • Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх,
  • Хүн олонтой газар явахаас зайлсхийх,
  • Вакцин хийлгэх.

ДЭМБ SARS-CoV-2 вирусийн хувьслыг анхаарал хандуулах хувилбар болон онцгой анхаарал татах хувилбар гэж ангилдаг.

SARS-CoV-2 анхаарал хандуулах хувилбар:

  • Халдварлах чадвар, хүндрэл, дархлаанаас дайжих, оношлогоо, эмчилгээний үр дүнд нөлөөлөх
  • Хүн амын дунд өргөн хэмжээний тархалт, олон тооны кластер, хэд хэдэн улс оронд үүсгэсэн, тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай, олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн эрсдэл учруулах тархвар зүйн өөрчлөлт илэрсэн

SARS-CoV-2 онцгой анхаарал татах хувилбар гэдэг нь дээрх өөрчлөлтүүд дээр нэмээд дараах өөрчлөлтүүдээс нэг буюу хэд хэд нь илэрсэн хувилбар:

  • Халдварлах чадвар нэмэгдсэн эсвэл КОВИД-19-ийн тархвар зүйд ноцтой өөрчлөлт гарсан эсвэл
  • Хоруу чанар ихсэх эсвэл өвчний эмнэлзүйн илрэл өөрчлөгдөх;
  • Халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ болон оношлогоо, эмчилгээ, вакцины үр дүн буурсан
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.186МИАТ-ын ажилтан.   • 2021, 12 сарын 2. 0 цаг 01 минут

Короновирусийн халдвараар маш хундэрсэн хунд тарж амь насыг нь авардаг тариаг онгоцоор зоож авчраад овлийн хуйтэнд гадаа тавьж холдоогоод их хэмжээний хохирол амсаваа хоохий. Энэ тор засаг ч унэхээр хариуцлагагуй сэтгэлгуй хунээс бурдсэн хогийн шааруудаар дуурсэн юм бна. Одоо Монгол суйрэхэд бэлэн болжээ. Яах гэж бид МАН-ыг сонговдоо хо. Одоо нууцаар энэ тариагаа устгалд орууллаа шуу дээ. Даанч харамсалтай.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.