2021 оны 11-р сарын 15
11 цаг 15 минут

Ойн салбарын үндэсний чуулганы зөвлөмж

Байгаль орчин аялал жуулчлалын яам “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 7 хоног зохион байгуулж өнөөдөр үндсэн чуулганаа хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн судлаач, ойн аж ахуй эрхлэгчид болоод холбогдох салбарынхан зэрэг  2000 гаруй төлөөлөл биечлэн болон цахимаар оролцож, саналаа  өгсөн.  Салбар хуралдаануудаас гарсан нэгдсэн зөвлөмжийг үндсэн чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцууллаа.

ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганд тавигдсан илтгэл, салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналд үндэслэн энэхүү зөвлөмжийг гаргав.

Нэг. “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга замын талаар:

  • Шинэчлэн батлагдсан “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”-ийн дагуу боловсруулагдаж байгаа “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-т “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах;
  • Тэрбум мод тарих газар нутгийн судалгааг хийж, стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник эдийн-засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцооллыг гаргах;
  • Аймаг, нийслэл мод тарихад зориулж жил бүр 1 тэрбумаас доошгүй төгрөгийг төсөвт тусгаж байх, мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүргийг бий болгох;
  • Тэрбум мод хөдөлгөөний үр дүнг дараах үзүүлэлтийг хангасан байхаар тооцох.Үүнд: ойгоор бүрхэгдсэн талбай 9.0 хувьд хүрэх, нэн хүчтэй цөлжсөн газрын хэмжээ 4.0-с доошгүй хувиар буурсан байх, хүлэмжийн хийн шингээлтийг 5 сая тн-оор нэмэгдүүлсэн байх.

                 Хоёр. Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар:

2.1  Ойн салбарын мэргэжлийн байгууллагын эрх олгох, ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэлийн үр дүн, хяналт, мониторинг хийх зэрэг төрийн захиргааны байгууллагуудын зарим чиг үүргийг  мэргэжлийн холбоодод шилжүүлэх;

2.2 Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалтыг татах боломжтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

2.3   Ойн магадлан итгэмжлэлийн стандартыг боловсруулж, хараат бус хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийх тогтолцоог бий болгох, олон улсын ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах.

                  Гурав. Хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчний талаар:

  • Ойн мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрийг харилцан уялдаатай болгож, шатлан суралцах боломжийг бүрдүүлэх;

3.2  Сум, суурин газар бүрт 3-аас доошгүй ойжуулагч  байхаар тооцож, “1000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг 2022 онд багтаан хэрэгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг тоог 7000-д хүргэх;

                                         Дөрөв. Үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлтийн талаар:

3.1. Модлог ургамлын үр,тарьц, суулгац бэлтгэх, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, ашиглах, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох;

3.2  Үр хадгалах байгууламжийг улсын хэмжээнд болон бүсчилсэн хэлбэрээр байгуулах;

  • Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын  төлбөрөөс чөлөөлөх;
  • Мод үржүүлэг, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлэх;
  • Үрийн нөөцийг жилд 290.0 мянган кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 30-100 сая ширхэгт хүргэх.

                 Тав. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх талаар:

4.1   Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж ой , газар тариалан, бэлчээрийн хоорондын харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бий болгох;

4.2  “Дэлхийн агро-ойн төв ” олон улсын байгууллагад элсэж төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;

4.3   Хүнс, хөдөө аж ахуй яамны харьяанд жимс, жимсгэнийн кластер хөгжүүлэх, Агро-ойжуулалтын судалгааны төв байгуулах.

               Зургаа. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар:

  • Ой, говийн баян-бүрд, хүлэрт намаг, цайдам зэрэг экологийн чухал экосистемийг нөхөн сэргээх чиглэлд шинэлэг, байгальд ээлтэй, технологид түшиглэсэн инновац нутагшуулах;
  • Хур тунадас, уулын уруйн ус, шар усны ус болон илүүдэл урсац хуримтлуулах, усны нэмэлт эх үүсвэрийг ус, чийг дутмаг газруудад бүрдүүлэх далан, хаалтын системийн сүлжээг нэмэх;
  • Монгол орны байгалийн ялгавартай бүс нутгуудад цөлжилт, газрын доройтлыг урт хугацаанд судлах судалгааны төв байгуулж, технологи, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • Цөлжилт, газрын доройтлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, донор улс орнуудтай хамтран ажиллах, туршлага судлах.

 

Долоо. Ой ашиглалт, ой модны үйлдвэрлэлийн талаар

7.1 Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн аймаг, сумын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэдэг тогтолцоонд шилжих;

7.2 Ойн замын сүлжээний нягтрал, эдийн засаг, экологийн ач холбогдлын судалгаа тооцоог хийж, ойн аж ахуйн зориулалттай автозамын сүлжээг төлөвлөн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

7.3  Ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор  ойн арчилгаа, цэвэрлэгээ хийж, шахмал хавтан, эко хатуу түлш, цавчдас, модлог шахмал түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх.

                  Найм. Хот, суурин газрын ногоон байгууламжийн талаар:

  • Ногоон байгууламжийн асуудлыг хот суурин газрын төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зураг төслийн дагуу хөгжүүлэх;
  • Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай бие даасан хууль гарган холбогдох журам, стандарт, норм, нормативыг шинэчлэн эрх зүйн орчныг тодорхой болгох;
  • Ногоон байгууламжид тарих зориулалттай тарьц, суулгац үржүүлэх газруудад татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх ажлыг төрөөс бодлогоор дэмжих;
  • Тарьц суулгац бойжуулах, хот суурин цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах усны үнийг хөнгөлөх, чөлөөлөх.

Нийт 8 бүлэг 28 заалт бүхий нэгдсэн зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Ойн салбарын үндэсний чуулган”-аас гаргаж буйг та бүхэнд танилцуулж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.