Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тэмдэглэлт өдрөөр БЗД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс “Хүртээмж ба хөгжлийн бэрхшээл” өдөрлөг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх оролцоог хангах үндсэн зарчмыг таниулах, орчны хүртээмжийг нэмэгдүүлэх, нөлөөлөх, цаашлаад хамтын ажиллагаагаа сайжруулах юм.
Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, түүний харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хүний эрхийн үндэсний комиссоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга сургалт хийж, хамтын ажиллагаа болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн.
БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл нь тусгай хэрэгцээт иргэдийн дуу хоолой болж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэднийг дэмжсэн олон арга хэмжээг дүүрэг орон нутгийн байгууллагатай хамтарч зохион байгуулах, нөлөөллийн аяны хүрээнд иргэдэд зөв мэдээ, мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.
Хүртээмжтэй нийгмийн төлөө хамтдаа нэгдэцгээе
Сэтгэгдэл бичих