2022 оны 1-р сарын 6
10 цаг 31 минут

Д.Баасанхүү:Үндсэн хуулиа баталсан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон

 Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.

    Энэ удаа  Ардын Их Хурлын 359 дүгээр тойргоос сонгогдсон депутат Дуламсүрэнгийн Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа.

            -30 жилийн өмнө шинэ Үндсэн хууль батлах хувь ерөөл хэрхэн тохиож байснаас яриагаа эхлэх үү?

            -Би Баянхонгор аймгийн харьяат. Гэхдээ 1973 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд нөхрөө дагаад Увс аймагт очиж ажиллаж, амьдарсан. Аймгийн төв эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 жил  тогтвор суурьшилтай, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүний төлөө хөдөлмөрлөснийг маань нутгийн олон дэмжиж намайг АИХ-ын депутатаар 359 дүгээр тойрог буюу Увс аймгаас сонгосон гэж бодож явдаг.

            Тухайн үеийн сонгууль жинхэнэ ардчилсан шударга болсон. Нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзалт хийхдээ “Улс орны хөгжил зогсонги байдалд орлоо, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийх хэрэгтэй байна” гэж л ярьж явсан болохоос элдэв мөнгө төгрөг, амлалт өгнө гэсэн ойлголт байгаагүй. Сонгогчид ч өөрсдийн итгэл үнэмшлээрээ саналаа өгч байлаа.

             Анхны ардчилсан сонгуульд манай тойрогт 10 гаруй хүн нэр дэвшин өрсөлдсөн. Миний хувьд сонгогчдын 50 гаруй хувийн саналаар сонгуульд ялалт байгуулсан санагдана. Тэр үед нутгийн олон түмэн надад асар их итгэл найдвар хүлээлгэж байна даа гэж бодогдож байсан. Ингэж л АИХ-ын депутатаар сонгогдсон  430 төлөөлөгчийн есөн  эмэгтэйн нэг болж билээ.           

            Одоо эргээд бодоход Үндсэн хууль батлалцах аз завшаан хэн хүний амьдралд тэр бүр тохиохгүй. Тиймээс би өөрийгөө их хувьтай хүн гэж бодож явдаг. Увс нутгийн зон олны надад хүртээсэн эрхэм шагнал минь байгаа юм.

            -Үндсэн хууль батлагдах хүртэлх зам мөр амаргүй байсан гэдэг. Энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

            -Үндсэн хуулийг 76 хоногийн турш өдөр, шөнөгүй хэлэлцэж баталсан гэхээр ямар их хөдөлмөр шингэсэн нь харагдах биз. Үндсэн хуулийн төслийн бүх заалтыг үг, өгүүлбэрээр нь хэлэлцэнэ. Нэг заалт дээр гэхэд дор хаяж 5-10 хүн санал хэлнэ. 20 хүн ч үг хэлж, байр сууриа илэрхийлэх тохиолдол бишгүй. Зарим заалт дээр МАХН, АН, бусад улс төрийн холбоо, хүчний төлөөллүүдийн санал бодол зөрөлдөх нь энүүхэнд. Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан гуайн ааш аягийг барахаараа нэг болсон доо, хөөрхий.

            Тодорхой сайн санахгүй байна. Нэг асуудал дээр лав талууд санал зөрөлдөөд бүр зөрүүдлээд таг суусан. Ж.Уртнасан дарга  арга ядаад “Би 2 цаг хурал хаялаа” гээд яваад өгсөн. Бид ч даргыгаа уурлуулаад хурал завсарлуулсан одоо яах бол доо гээд бодоод сууж байлаа. Гэтэл дарга хурал хаясан ч юм биш, цаагуураа улс төрийн төлөөллүүдтэй зөвшилцөл хийгээд гацсан асуудлыг  шийдээд орж ирээд баталж байсан нь санаанд тодхон үлджээ.

            Хуралдаан өглөө 09 цагт эхлээд үдийн цайндаа орох гэж л завсарлаад оройд ихэнхдээ цаг сунгаж хуралддаг байсан. Шөнөдөө л байрлаж буй зочид буудлынхаа барааг харах нь бишгүй.

            -Яг ямар заалт дээр хуралдаан сунжирч байсан бол…?

            -Ялангуяа нэр, томьёон дээр олон талаас нь ярилцаж, цаг сунжирдаг байсан санагдана. Тухайлбал, улсынхаа нэршил дээр их мэтгэлцсэн, багагүй хугацаа ч зарцуулсан. Зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг нь ангийн ялгааг дөвийлгөсөн нэршил байгаа юм энэ тэр гээд байр суурь илэрхийлж байлаа. Миний санаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх гуай “Би тив дэлхий, олимпын олон уралдаан, тэмцээнд оролцож байлаа. Намайг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баянмөнх гэдэггүй, Монгол Улсын л гэж хэлдэг юм, Тиймээс Монгол Улс гэх нь зөв” гэж хэлж байсан нь санаанд тодхон үлджээ.

            Бас Үндсэн хуулийг юу гэж нэрлэх вэ гэдэг  дээр мөн ч их мэтгэлцсэн. Эхлээд Их цааз гэж нэрлэнэ гэж байснаа Их засаг хууль гэж нэрлэхээр болж өөрчлөгдсөнөө хамгийн сүүлд Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нэр томьёон дээрээ тогтсон.

            Энэхүү өөрчлөлт бүрийн Ажлын хэсгийнхэн, арын албаныхан нойр хоолгүй ажиллаж байсныг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Хуулийн төсөл өөрчлөгдөх бүрд тэд дэмжигдсэн саналыг тусгасан эхийг шөнөжин бэлтгээд өглөө гэхэд бидэнд бэлэн болгож тарааж өгдөг байлаа. Яаж тэгж бэлэн байдлыг хангаж ажилласныг нь  үнэхээр гайхдаг байсан шүү.  Ажлын хэсгийнхэн үнэхээр хүнд нөхцөлд ажилласан гэж боддог.          

            -Үндсэн хуульд өөрийн саналаа тусгах, бусдаар дэмжүүлэх гээд хөшигний ард үйл явдал багагүй өрнөнө биз. Танд тийм явдал тохиож байсан уу?

            Тэгэлгүй яахав. Ардын Их Хуралд 9 эмэгтэй гишүүн байсан гэж ярьсан даа. Бид хэд нэг бүлэг болоод зарим асуудалд үзэл бодлоо нэгтгэн, саналын томьёоллоо бэлтгэж явуулдаг байсан. Үүнээс гадна эмч нарын төлөөлөл болсон 22 депутат нэгдэж нэг цул болж тодорхой асуудалд саналаа нэгтгэдэг байлаа. Их эмч нарын тэр бүлгийг Г.Зуунай гуай ахална.  Төрийн ордны 2 давхарт байрлах Г.Зуунай гуайн өрөөнд бид нар байсхийгээд цуглаж, тангараг өргөн ажилладаг эмч нарын ажлын нөхцөл, хүний эрхийнх нь хэм хэмжээний талаар их  ярилцдаг байсан.

            Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд олон нийтийн оролцоо, тэгш эрхийг хангаж тусгахын тулд депутатууд үзэл бодлоо уралдуулж, нэгдэх, зөрчилдөх гээд олон янзын давааг давж байж Үндсэн хуулиа баталж билээ. 

            -Та бүхний баталсан Үндсэн хуульд нэг биш удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа. Энэ талаарх таны байр суурь…?

            -Хууль ард түмний бодит амьдралаас ургаж гардаг. Гэтэл хүний амьдрал өөрөө баялаг. Нийгмийн шаардлага, улс орны хөгжлөөс хамаараад хууль нь амьдралтайгаа зөрчилдөх, өөрчлөх, нэмэлт оруулах зайлшгүй нөхцөл байдал бий болно. Энэ бол зүйн хэрэг. Энэ утгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага гарч ирнэ.

            Гэхдээ Үндсэн хуулийн гол ноён нуруу, амин сүнс нь өөрөө их агуу зүйл байгаа юм.  Ялангуяа Үндсэн хуулиар хүний эрхийг хангах, эрх чөлөөг баталгаатай болгож, маш тодорхой заалтуудыг тусгасан.

            -Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдах тэр агшинд юу бодогдож байсан бол… 

            - Улс орны нийгэм, эдийн засаг хүнд тэрхүү цаг үед Үндсэн хуулиа баталж чадах эсэх нь үнэхээр эргэлзээтэй байсан. Тухайн үеийн шар хэвлэлүүдэд хүртэл АИХ-ын депутатууд дахиад хэрэлдээд уналаа, тэд Үндсэн хууль баталж чадахгүй, тарсан нь дээр гэж ирээд янз бүрээр бичдэг байлаа.

            Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хүртэл болж байсан. Зарим үед маргаантай асуудлаас болоод төлөөлөгчид, улс төрийн намын бүлэг холбоодууд хоорондоо ширүүн зөрчилдөнө, завсарлага авна, нэг асуудлаас болж хуралдаан хэд хоногоор гацна. Яг энэ үед бид Үндсэн хуулиа баталж чадахгүй  тарах юм биш байгаа гэж хүртэл бодогдож байсныг нуугаад яахав.

            Гэтэл энэ бүх бэрхшээл давааны ард гарч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэд гуай Үндсэн хуулийн эхийг бариад зогсох тэр мөч үнэхээр сайхан байсан. Үндсэн хуулиа батласан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон.

            - Та Үндсэн хууль баталсны ач холбогдлыг цөөхөн үгээр илэрхийлээч гэвэл…?

            -Бид улс төрийн нэг системээс нөгөө системрүү Үндсэн хуулийн замаар л шилжсэн. Шилжилтийн үеийг зохицуулсан амин чухал хууль болсноороо ач холбогдолтой.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.