2022 оны 1-р сарын 6
12 цаг 08 минут

КАЗАХСТАН улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс орон даяар онц байдал тогтоожээ

   Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, "2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар улс орон даяар онц байдал тогтоолоо.

Мангистау мужид эхэлсэн жагсаалын үеэр иргэд шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардсан ба үүний хариуд Ерөнхийлөгчийн даалгавраар Засгийн газраас үнийг бууруулах хүрээнд яаралтай арга хэмжээ авч, нийгмийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүн, шатахуун болон нийтийн аж ахуйн үйлчилгээний үнийн өсөлтөд мораторий зарласан.

Эсэргүүцлийн эхний өдрүүдэд шоронд хоригдсон иргэдийг бүгдийг нь сулласан байна. Гэвч бусад томоохон хотуудад болсон жагсаал цуглаан нь үймээн самуун болон эрх баригчид руу халдлага үйлдэхэд хүргэсэн юм.

Түүнчлэн Алматы хотод болсон үйл явдлууд буюу засаг захиргааны болон цэргийн байгууламжид үйлдсэн халдлага, нисэх онгоцны буудлыг эзлэн авч, гадаадын зорчигч болон ачааны онгоцыг саатуулсан зэрэг нь халдлага үйлдэгчид маш өндөр бэлтгэлтэй, зохион байгуулалттай байсныг харуулж байна. Шинжилгээгээр Казахстан Улс хилийн чанадад бэлтгэгдсэн террорист бүлэглэлүүдийн зэвсэгт халдлагад өртөж байгааг харуулж байна.

Нөхцөл байдал хурцадмал болж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүний үүрэгт ажилдаа орж, терроризмын эсрэг ажиллагаа явуулахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудаас цэргийн тусламж үзүүлэх тухай хүсэлт илгээлээ.

Онц байдал нь нийгмийн аюулгүй байдал ба хуулийг дагаж мөрдөхөд чиглэсэн цогц арга хэмжээ юм. Хууль сахиулах байгууллага болон Казахстан Улсын Зэвсэгт хүчин нь аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоох эрх бүхий байгууллага юм.

Түүнчлэн төрийн зүгээс олон үндэстэн хийгээд олон янзын шашин шүтлэгтэй нийт ард иргэдийнхээ эрх ашгийг мөн дипломат төлөөлөгчийн газрууд, сэтгүүлчид зэрэг Казахстан дахь гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг үргэлжлүүлэн биелүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаад компаниудын бизнесийг хамгаалах болно.

Бүгд Найрамдах Казахстан Улс нь хүний эрхийг хамгаалах чиглэлд хүлээсэн олон улсын үүргээ биелүүлэхэд мөн Ерөнхийлөгч К.Токаевын хэрэгжүүлж буй «Ард иргэдийн дуу хоолойг сонсогч төр» хэмээх үзэл баримтлалд тусгагдсан шинэчлэлийн явцыг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны үйл явцын талаар олон улсын түншүүдтэйгээ байнгын холбоотой байна" хэмээжээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.120Иргэн   • 2022, 1 сарын 14. 22 цаг 52 минут

Яг үнэн. Компаниудын эздийн эсрэг хамтдаа ажиллах хэрэгтэй юм. Тэд нэг хүүхдээ л АНУ-д сургах гэж 200000 америк доллар зарцуулдаг юм. Ядуу Монголд хаанаас ийм их мөнгө байхав?

139.5.218.156Иргэн   • 2022, 1 сарын 11. 22 цаг 58 минут

Ядуу төрийн албан хаагчдын эсрэг жагсах хэрэггүй харин олигархуудын эсрэг хамтдаа дайрах хэрэгтэй юм. Олигархууд өмч хувьчлалаар барилга байгууламж, үйлдвэрүүдийг үнэгүй авсан ба монголын эрдэнэс баялгийг цөлмөж байгаа юм.

122.201.24.151Уншигч   • 2022, 1 сарын 8. 12 цаг 04 минут

Гаднын бэлтгэгдсэн алан хядлага юм биш үү. Манай төр засаг. ард түмэн маш их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм бна. нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах үзэгдэл ажиглагдаж байгаа шүү. тийм хүмүүс Казахстанд эмх замбараагүй байдал бий болгож байгаа нөхдийн хамсаатан байж боло шүү. Бүхэлдээ мөнгөөр хахуулддаг бас дээр бэлтгэгдсэн хүмүүс бна. банк, дэлгүүр, зоогийн газар, нисэх буудал, мэдээллийн хэрэгсэл зэргийг дээрэмдэж байгаа ньмаш их урьдчилан бэлтгэгсэн нь харагдаж бна. хийн үнэ бол зүгээр л олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн халха

Шинэ мэдээ

Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.