2022 оны 1-р сарын 6
17 цаг 07 минут

Авлигын индексийн үзүүлэлт нь манай улсын тогтолцоонд өгч буй оноо

Сүүлийн үед авлигын индексийн талаар дээр, доргүй ярих боллоо. Манай улс олон улсын байгууллагын судалгаагаар сүүлийн байр эзэлсэн гэж яригдаад байна. Энэ ер нь ямар учиртай судалгаа вэ? Хэр үнэн бодит судалгаа вэ? Монгол Улс яагаад муу үнэлэгдэж байгаа юм бэ? Үүний шалтгаан юу вэ? АТГ-ын үйл ажиллагаатай холбоотой юу?

 Чингэлтэй дүүргийн иргэн С.Оюунчимэг

Дээрх асуултад АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар дараах хариултыг өгөв.

Авлигын төрөл, илрэх хэлбэр, одоогийн түвшнийг судлах, хэмжих нь цаашид түүнээс сэргийлэх, тэмцэх бодлого, үйл ажиллагааны чухал үндэслэл болно. Гэтэл авлига нь улс орны газар зүйн байршил, нийгэм-эдийн засаг, улс төр, соёлын зэрэг маш олон хүчин зүйлээс хамаардаг цогц үзэгдэл учир шууд хэмжих боломжгүй хувьсагч юм. Тиймээс авлигыг хэмжихэд чиглэсэн олон янзын судалгаа, индексийн тоо, ялангуяа, сүүлийн арван жилд асар хурдацтай нэмэгдсэн.

Авлигын түвшний талаарх бодит мэдээллийг олж авахад төвөгтэй байдаг бөгөөд улс орны болон цаашлаад дэлхийн түвшинд авлигын бодит түвшинг үнэн зөв тооцдог хэмжүүрийн систем хараахан бүрдээгүй байна. Учир нь авлигыг бүс нутаг, үндэсний болон дэлхийн хэмжээнд хэмжиж, мэдээлэл цуглуулахад төсөөллийн судалгааг голчлон ашигладаг. Тиймээс одоогийн судалгаа, индексүүд нь авлигын талаарх төсөөллийн хэмжүүр юм.

Авлигын төсөөллийн индекс бол мэргэжилтнүүдийн үнэлгээ болон санал асуулгын дүнгээр тодорхойлсон төрийн байгууллагын авлигын түвшингээр нь улс орнуудыг эрэмбэлдэг индекс юм. Энэ нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний зарим буюу авлига, түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалын дагуу дэлхийн 180 улс орныг 0-100 оноогоор үнэлдэг индекс юм. Индексийн 0 оноо нь хамгийн өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр гэсэн утгатай.

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн хоёр онд дараалан өөрийн түүхэндээ хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдээд байна. 2020 оны Монгол Улсын индексийг тооцоход 9 эх сурвалжийг ашигласнаас АНУ-ын “Пи Ар Эс” группээс гаргадаг Эрсдэлийн үнэлгээ 6 оноогоор, Швейцарын “Ай Эм Ди” байгууллагын өрсөлдөх чадварын эмхтгэлийн үзэл бодлын судалгаа 4 оноогоор, Ардчиллын олон талт байдлын төслийн үнэлгээ 3 оноогоор тус тус өсөж, Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс 3 оноогоор, “Глобал инсайт” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшин 12 оноогоор тус тус буурсан байна. Харин Дэлхийн эдийн засгийн форумын үзэл бодлын судалгаа, “Бертелсман сан” Шилжилтийн индекс, Дэлхийн банкны Улс орны бодлого, институцийн үнэлгээ, Эдийн засгийн мэдээллийн нэгжийн Улс орнуудын эрсдэлийн үнэлгээний оноо өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна.

Авлигын индексийн оноо өсөөгүй, байр ухарсан нь аль нэг байгууллагын үйл ажиллагаатай, тэр дундаа АТГ-ын үйл ажиллагаатай холбоогүй. Энэ бол манай улсын одоогийн тогтолцоонд өгч буй оноо гэж хэлж болно.

Ямартай ч Авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй (бодит байдлыг хэр зэрэг найдвартай илэрхийлж буйг нь шалгах боломжгүй хэдий ч) олон улсын байгууллагын үнэлгээ тул бид авлигын эсрэг төрийн бодлого, үйл ажиллагаандаа үндэслэл болгон ашиглах ёстой.

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.116Зочин   • 2022, 1 сарын 8. 10 цаг 12 минут

Bux tuvshind baigaa. Avch baisan sain suuri uilchilgeeg ni baixgui bolgochixood umnux tuvshind ni xurgej chadaxgui mash olon xuniig xoxirooj amidrax orching ni muutgaj baina. Ene bol avilgaliin ur dagavar. Xumuus xeleed diilexgui baina

66.181.190.93Зочин   • 2022, 1 сарын 7. 19 цаг 39 минут

shvvgch , tsagdaa , tatvar avilgalin gol uurhai boltson blaa

66.181.190.93Зочин   • 2022, 1 сарын 7. 19 цаг 19 минут

tor estoi dampuurch avilgald idegdej duusch bna

66.181.190.93Зочин   • 2022, 1 сарын 7. 19 цаг 18 минут

torin bvh ajilchid avilgal avdag

66.181.190.93Зочин   • 2022, 1 сарын 7. 19 цаг 17 минут

avilgal deed tsegte hvrsen

91.166.54.44Зочин   • 2022, 1 сарын 7. 2 цаг 59 минут

tor ter jigeeree avligajid

49.0.156.20Зочин   • 2022, 1 сарын 6. 20 цаг 52 минут

Авилга авсан хүнийг шийтгэх байтугай бараг шагнах шахаад ялаас чөлөөлөөд байгаа юм чинь аргагүй биз дээ Цагаан захтанууд өөрсдөдөө зориулсан хуультайг Хаянхирваа үзүүлээ биз дээ

99.70.235.30Zochin   • 2022, 1 сарын 7. 12 цаг 06 минут

Ёстой голын олоод хэлчлээшүү хуулийнхан нь толгойг нь элээд байхаар яаж өөдлөх вэдээ хэлэх үг олдохгүймдө

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.