2022 оны 1-р сарын 13
9 цаг 38 минут

Т.Энхболд: Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргуулах нь үндэслэлгүй хөрөнгөжих явдлыг илрүүлэх зорилготой

Дээрх асуултад АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд дараах хариултыг өгөв.

  Анх 1996 онд Авилгалын эсрэг хуулийг баталсан. Уг хуулийн дагуу албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж эхэлсэн түүхтэй. Улмаар Авлигын эсрэг хууль шинэчлэн батлагдаж, АТГ байгуулагдсанаар хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2007 оноос гаргуулж эхэлсэн. 2007-2012 онд Авлигын эсрэг хуулиар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргуулж байсан бол 2012 оноос хойш Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэдэг болсон.

АТГ байгуулагдсанаар мэдүүлгийг бүртгэх, хянах нэгдсэн тогтолцоо бий болсон. Манай байгууллага ажиллаж эхэлсэн цагаас хойших хугацаанд нийтдээ 16 дахь удаагаа мэдүүлэг гаргуулж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны 5 дугаар сард хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2012 онд 2 удаа мэдүүлэг гаргуулсан байдаг.

Мэдүүлгийг гаргуул наар нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхолтой зөрчилдөх, зөрчил үүсэхээс сэргийлэх, үндэслэлгүй хөрөнгөжих явдлыг илрүүлэх, таслан зогсоох боломжийг бүрдүүлнэ. Мөн ийнхүү мэдүүлэг гаргах нь нийтийн албанд хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох, ёс зүйг дээшлүүлэх, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

2021 онд улсын хэмжээнд мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй 43692 албан тушаалтан бүгд мэдүүлгээ 100 хувь шинэчлэн гаргасан. Мэдүүлэг гаргуулсан 15 жилийн түүхээс харахад энэ нь анхны тохиолдол. Нийтийн албан тушаалтнууд мэдүүлгээ гаргах хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж байгаа нь албан тушаалтнуудын сахилга, хариуцлага нэмэгдэж байгаагийн илэрхийлэл гэж үзэж болох байх.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тул ард түмэн мэдээлэлтэй байх ёстой. Нөгөө талаасаа өөрийнх нь төлсөн татвараар цалинжиж байгаа, эсхүл өөрийг нь төлөөлж эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд хэр шударга ажиллаж байгааг иргэд хянах нь зүй ёсны асуудал. Энэ зорилгын хүрээнд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй мэдээллийг олон нийтэд ил тод болгодог. Ил тод байна гэдэг өөрөө хариуцлагатай, хяналттай байхын илэрхийлэл. Улмаар бусад албан тушаалтнуудын ХОМ-ийг 2017 оноос эхлэн АТГ-ын http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд нээлттэй байршуулдаг болсон.

http://www.xacxom.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдээлэл олж авсан иргэн уг мэдээлэлдээ үндэслэн хяналт тавих боломжтой. Цахим системд тухайн албан тушаалтны гаргасан мэдүүлэг он дарааллаар байршиж байгаа болохоор хяналт тавих, мэдээлэл олж авахад хялбар. Ийнхүү хяналт тавих явцад албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын байдалд нь үндэслэл бүхий эргэлзээ бий болбол манай байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрхтэй. Манай байгууллагаас албан тушаалтны ХАСХОМ-ийг өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг.

Олон нийтийн дунд байдаг буруу ойлголтод залруулга хийе. Авлигын эсрэг хуулиар манай байгууллага УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийдэггүй, харин УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан шалгадаг хуулийн зохицуулалттай. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах тохиолдолд бид ХАСХОМ-ийг нь шалгах боломжтой.

АТГ 2021 онд 315 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан. Уг шалгалтын дүнгээр илэрсэн зөрчлөөр 94 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Энэ нь өмнөхөөс 2 дахин өссөн үзүүлэлт юм. Албан тушаалтнуудад хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн зөрчил түгээмэл илэрдэг.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.156.20Зочин   • 2022, 1 сарын 14. 10 цаг 43 минут

Энэ заваан худал хуурмаг ямарч үр дүнгүй бичиг цаасаа болио Хэдэн жил бөглөө хэнийг илрүүлээд шалгаад ямар үр дүн гарсан юм Хариуцлага яаж тооцоод байгаа юм УИХ гишүүд л үндэслэлгүй хөрөнгөжих хамгийн н өндөр магадлалтай улсууд өөрсөддөө зориулж хууль гаргасан л бна даа та нар үүнийг шалгадаг болох тал дээр л ажиллах хэрэгтэй

202.126.89.143Зочин   • 2022, 1 сарын 13. 12 цаг 40 минут

тэгээд өчнөөн жил ХОМ авч байгаа мөртлөө илрүүлсэн нь байхгүй биз дээ хаха шаааал худлаа хуцах юмаа

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.