2022 оны 1-р сарын 14
14 цаг 05 минут

74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд иргэдээс ямар ч бичиг баримт шаардахгүй

   Шинэ онтой зэрэгцэн нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж өгсөн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2021 оны арванхоёрдугаар  сарын 20-ны өдрийн  “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж,  авлига, хүнд суртлыг бууруулах талаар  авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямарваа нэгэн зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүйгээр ажиллах юм. Өмнө нь захирамжид дурдсан худалдаа, үйлчилгээг эрхлэхийн тулд хороо, дүүрэг болон нийслэлийн харьяа байгууллагуудаас зөвшөөрөл авдаг, зөвшөөрөл авахын тулд 7-14 нэр төрлийн бичиг баримт шаардаж байсан.  Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй бичиг баримт, гарын үсэг хөөцөлдөх шаардлагагүй. Төрийн байгууллагаас гарах 5 нэр төрлийн бичиг баримтыг иргэн, хуулийн этгээдийн оролцоогүйгээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг оруулахаар зохицуулсан гэсэн үг.

Ойлгомжтой болгох үүднээс ганцхан жишээ татъя. Урьд нь  хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд иргэн, аж ахуйн нэгж :

Өөрийн бүрдүүлэх материал

  • Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэн бол цахим үнэмлэхийн хуулбар
  • Аж ахуйн нэгжийн тамгатайгаа ирэх

Төрийн байгууллагаас бүрдүүлэх материал

  • Харьяа цагдаагийн хэлтсээс теле камер, гэрэлтүүлгийн тодорхойлолт
  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /Онцгой байдлын хэлтсээс авах эх хувь/
  • Хог тээврийн гэрээ /Эх хувь/
  • Татварын тодорхойлолт
  • Хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт /Хүнсний үйлдвэр/

Үйл ажиллагаа явуулах барилгатай холбоотой бүрдүүлэх материал

  • Орчны 50 метрийн зураглал хийлгэх
  • Байгууллагын гадна, дотор талын зураг /9х12/
  • Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримт /Орон сууцанд үйлчилгээ эрхлэх бол үйлчилгээний зориулалтаар орон сууцны байрыг өргөтгөсөн тухай УБ хотын Ерөнхий менежерийн тушаалын хуулбар, түрээслэгч бол тухай барилга байгууламжийн эзэнтэй хийсэн түрээсийн гэрээний хуулбар/

Банканд тушаах шаардлагатай төлбөрийн материал

  • Гэрчилгээний үнэ 10,000 төгрөг.
  • “Үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хураамж 3000 төгрөг тушаасан байхыг шаарддаг байсан.

 Харин одоо та хууль, дүрэм, стандартад нийцсэн байр  талбайтай, хүнсийг зориулалтын бус техникээр зөөвөрлөхгүй гэдгээ мэдэж байхад хангалттай.  Стандарт шаардлага хангасан гэж үзэж буй хүнсний дэлгүүрээ нээгээд явцын дунд шаардлагатай цөөн тооны баримтыг бүрдүүлэх юм.  Явцын дунд бүрдүүлэх бичиг гэдэгт хог хаягдлын гэрээ, галын аюулгүй байдлын дүгнэлт гэхчлэн тухайн иргэний эд хөрөнгийг хамгаалах чиглэлд болоод хот, нийтийн эрх ашгийг хөндөхөөргүй байхад чиглэсэн материал байхаас бус, ямарваа нэгэн зөвшөөрлийн шинжтэй баримт шаардахгүй. Нэгэнт зөвшөөрлийг халсан учир үйл ажиллагаа явуулах хугацаа, зөвшөөрөл сунгах гэсэн ойлголтыг ч мөн халсан  гэдгийг тодотгоё.

 Харин архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол мэдээж хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авч таарна. Өөрөөр хэлбэл, Та дэлгүүр, ресторан, караоке, баар, жуулчны бааз, зочид буудалдаа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол тусгай зөвшөөрөл авах ёстой гэдгийг анхааруулъя.

 Хэрэвзээ Та хүнсний дэлгүүр, кафедаа архи, пиво зарахгүй, бусад төрлийн  хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилнэ гэж буй бол тусгай зөвшөөрөл шаардлагагүй гагцхүү хууль тогтоомж, стандартаа баримтлаад ажиллаж болно гэдгийг дахин сануулъя.

Мөн зарим иргэний ойлгоод байгаа шиг Онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлд заавал бүртгүүлэх албагүй юм. Хэрэв ингэж шаардах аваас зөвшөөрлийг бүртгэлээр сольсон хэрэг болж, чанарын ялгаа гарахгүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байна. Харин уг бүртгэлээс сайн дурын үндсэн дээр бүртгүүлж, бизнес эрхлэхэд хэрэгтэй, тустай мэдээллийг цаг тухайд нь аваад явах боломжтой юм.

Тиймээс иргэн Та нийслэлд хотод зөвшөөрлөөс чөлөөлсөн нэр бүхий 74 төрлийн худалдаа, үйлчилгээг эрхлэхээр зориг шулуудсан бол зүгээр л ажлаа эхэл. Хэн нэгнээс зөвшөөрөл, батламж хүсэхгүйгээр стандартад нийцсэн үйлчилгээ эрхлэх боломж бололцоог 2022  оны эхний өдрөөс Танд олгоод буйг онцолъё.

 

 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.248Зочин   • 2022, 1 сарын 16. 17 цаг 29 минут

Үгүйтэгээд, нөгөө шалгадаг, торгодог нөхдүүд чинь яаж мөнгө хийх юм бэ?

66.181.168.8bb   • 2022, 1 сарын 14. 14 цаг 24 минут

ухаалаг шийдвэр бн

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.