2022 оны 1-р сарын 26
16 цаг 30 минут

Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг ЗГ-т өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо.

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.

Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцлоо.

 

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.111.68.3иргэн   • 2022, 4 сарын 5. 9 цаг 59 минут

НДШ нөхөж төлөөд тэтгэвэр авдагыг болимоор зүгээр сууж байгаад нөхөн төлбөр хийгээд насаараа ажилласан хүнээс илүү тэтгэвэр авдагыг зогсоомоор

139.5.218.156Иргэн   • 2022, 1 сарын 27. 16 цаг 18 минут

2017 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийхийг нэмэх хэрэгтэй. Үүнээс хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүс 5 жилийнхээ хувиар хэт өндөр авч байгаа.

122.201.21.110Зочин   • 2022, 1 сарын 27. 14 цаг 49 минут

ахорг

122.201.21.110Зочин   • 2022, 1 сарын 27. 14 цаг 49 минут

20 000 нэмчээд нэмлээ гэж шоудав да

122.201.21.110Зочин   • 2022, 1 сарын 27. 13 цаг 13 минут

ок

122.201.21.110Зочин   • 2022, 1 сарын 27. 13 цаг 13 минут

ерөнхийлөгч ахмадуудын тэтгэвэрийг, мөн асаргааны тэтгэмж энэ тэрийг цагаан сараас өмнө нэмж өг гээд ес, нийгмийн хамгааллын сайд, сангийн сайдад үүрэг болгоод тв-ээр гарч байсан ш дэ

122.201.21.110Зочин   • 2022, 1 сарын 27. 13 цаг 11 минут

хүний тавьсан өрийг төр төлнө гэж юу байхав, тэгээд ч зээл аваагүй нь хохироод ганц сая аваад өнгөрөө биз дээ тэгж болохгүй байх, үүний оронд ижил тэгш сайн нэмээд өгчвөл шударга байх, асаргааны тэтгэвэрийг 150 болгоод өгчих хэрэгтэй дэ

122.201.21.110Зочин   • 2022, 1 сарын 27. 13 цаг 08 минут

АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЬ ОВООХОН НЭМЭЭД ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭ

202.126.90.79Боломж нь байнаа.   • 2022, 1 сарын 27. 10 цаг 08 минут

Оюу толгойн ашигийн 50 хувиа авхад л асар их мөнгөтэй болноо . Эрдэнэт үйлдвэрээс жил бүр 500 тэрбум дутаадаг байсан нөхөдүүдээс мөнгөө авья . Ундармаагаас 340 тэрбум аа авья аа . 30 лицензтэй 30 гэр бүлээс 900 лиценз ээ хурааж авья аа . Боломж нь байгаа бүүр амар их байнаа.

64.119.24.42Zo   • 2022, 1 сарын 27. 9 цаг 55 минут

Utgagui halmjaa zogsooh heregtei Zeel teglene gej demiirdegee bolio Orond ni tetgever nem Hun bur daatgal tulsun huviaraa l avdag Yalgavarlah hereggui

66.181.161.12Зочин   • 2022, 1 сарын 27. 9 цаг 07 минут

Тайван цагт энэ цэрэг цагдаа хуулийнханы орон тоог хасаачээ цөөлөөч улсын мөнгө зүгээр идсэн юмнууд тэгээд 45 тай хар залуугаараа маш өндөр тэтгэвэр тогтоолгодог ийм тэнэг улс Монголоос өөр хаана ч байхгүй.юу хийсэн бүтээсэн гэж дайнд яваад байгаа юмуу.яг жинэхэнэ хөлс хүчээ шавхсангууд нь хохь нь болоод бна

202.126.92.99Зочин   • 2022, 1 сарын 27. 9 цаг 40 минут

ТЭГВЭЛ ЦЭРЭГ ЦАГДААД ОРООД АЖИЛААЧ ЧАДАХГҮЙ БОЛ ДУУГАЙ БАЙ АЖЛЫН АЧААЛАЛ ДААХГҮЙ, ҮГ ДААХГҮЙ, ХООЛ ИДЭЭД ШИНГЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ

66.181.161.12Зочин   • 2022, 1 сарын 27. 12 цаг 04 минут

Наадахаас илүү хүнд хэцүү юм үзсээн

192.82.65.120Зочин   • 2022, 1 сарын 27. 8 цаг 30 минут

Тэтгэврийн зээлийг тэглээд өг өмнөх ерөнхийЛӨГЧИД ТЭГЛЭЖ Л БАЙСАН одоо энэ тэргүүн чадах боловуу харцгааж байхаас,мөн уэрэг цагдааг эрт тэтгэвэрт гарагадагийг болиулах хэрэгтэй эд юу хиймэн гэж ингэдэг юм барилга бүтээн байгуулалтад татан оролцуулж ажиллаа

192.82.68.187зочин   • 2022, 1 сарын 27. 8 цаг 40 минут

Тэглээд өг ч гэх шиг. Тэтгэврийн зээл авсан нь хожоод ,зээл аваагүй нь хохироод байх нь шударга биш бна.

202.21.108.46ахм. настан   • 2022, 1 сарын 27. 7 цаг 47 минут

Тэтгэврйин зээлийг төрөөс тэглэх нь маш шуурхай шүү

202.126.92.99Зочин   • 2022, 1 сарын 27. 9 цаг 41 минут

БИТГИЙ ХУЦ ТА НАРЫН ХУВЬДАА АВЧ ХЭРЭГЛЭСЭН МӨНГИЙГ ТӨР ТЭГЛЭХ АЛБАТАЙ ЮМУУ ХАРИН НЭМЭХ ЮМ БОЛ ЗҮЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭ МЭДҮҮ

202.21.108.46Ахмад Уурхайчин   • 2022, 1 сарын 27. 7 цаг 46 минут

Тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэсний оронд олон жил улс орныхоо төлөө хүч чадлаа зориулсан ахмадуудынхаа 1970 -1990 онд авч бйасан цалингаас тэтгэвэрийг доошлуулж бодсон итгэлцүүр коэфициентоо өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт Монгол төгрөгийн худалдан авах чадварын бууралт, гадаад валютын ханштай харьцуулсан байдал инфляцийн түвшин зэрэгтэй уялдуулан өөрчилж тэтгэврийн зөрүүгээ арилгахад анхаарах хэрэгтэй байна. Тэтгэврийг хавтгайруулан нэмэх нь маш буруу шүү. Насаараа хөдөлмөрлөж нйигмийн даатгалаа төлсөн ахмадуудын зүтгэлийг үнэгүйдүүлэх нь

202.21.108.46Ахмад настан   • 2022, 1 сарын 27. 7 цаг 38 минут

Цар тахал омикроны энэ хүнд үед өргөн хэрэглээний барааны үнэ маш их нэмэгдсэнээр ахмаадууд бид чинь тэтгэврийн зээл авахаас өөр аргагүй болсныг ойлгоод Тэтгэврийн зээлийг чөлөөлжөх эсвэл хтөрөөс тэглэх арга хэмжээ авах хэргтэй байна шүү Ерөнхийлөгчөө

66.181.161.12Зочин   • 2022, 1 сарын 27. 7 цаг 38 минут

Цэрэг цагдаагийхний орон тоо ч замаа алдсан юм билэ

66.181.161.12Зочин   • 2022, 1 сарын 27. 7 цаг 37 минут

Энэ цэрэг цагдааг 45 хан насанд нь өндөр тэтгэвэр тогтоодог буруу ш тэй.Тайван цагт эд нар юу хийж гийгүүлсэн.Арай дэндүү юмаа татвар төлөгчдийн мөнгөөр хувцаслана хооллоно

202.126.92.99Зочин   • 2022, 1 сарын 27. 9 цаг 38 минут

ТЭР МУУЛААД БАЙГАА ЦЭРЭГ ЦАГДАА НАР ЧИНЬ ТА НАРААС ИХ ТАТВАР ТӨЛДӨГ ТЭР ТАТВАР ТӨЛСӨН МӨНГӨӨР НЬ ТА Ч БАС ЦАЛИН ХӨЛСӨӨ БУСАД ЗҮЙЛЭЭ АВЧ БАЙНА

202.21.108.46АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ   • 2022, 1 сарын 27. 7 цаг 35 минут

ЦАГААН САРЫН ӨМНӨ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРЙИГ НЭМНЭ ГЭДЭГ ХУДЛАА БОЛНО ДОО. ТҮҮНИЙ ОРОНД БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ШИГ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛНӨ ГЭВЭЛ БОГИНО ХУГАЦААНД ШИЙДЭГДЭХ ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА. ХАВРЫН ЧУУЛГАН ЭХЛЭНГҮҮТ ТӨСВИЙН ТОДОТГОЛОО ХИЙГЭЭД САЙН СУДЛАЖ ҮЗСЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ НЭМЭХ АСУУДЛАА НУХАЦТАЙ ШИЙДЭХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ

139.5.218.156Иргэн   • 2022, 1 сарын 27. 0 цаг 10 минут

ОХУ-ын Ерөнхийлөгч сарын 34 сая төгрөгний цалинтай байхад монголын эдийн засагчид ба инженерүүдийн тэтгэвэр хэт багаар тогтоогдсон. Сүүлд тэтгэвэрт гарсан цэрэг 10 жилийн өмнө тэтгэвэрт гарсан генералаас илүү авч байна.

202.126.92.99Зочин   • 2022, 1 сарын 27. 9 цаг 36 минут

ЭРГҮҮ МИНЬ ЦЭРЭГ ТЭТГЭВЭРТ ГАРДАГГҮЙ ЮМ

139.5.218.156Иргэн   • 2022, 1 сарын 27. 16 цаг 14 минут

Цэргийн байгууллагад ажилласан хүнийг хэлж байна.

76.123.139.230иргэн   • 2022, 1 сарын 26. 21 цаг 07 минут

УХНА дуракаа, Засгийн газрын ажилд битгий оролц.

202.126.90.77Зочин   • 2022, 1 сарын 26. 20 цаг 22 минут

Халамжийн орон болж дууслаа. Хэдэн төгрөгийн шимтгэл төлнө тэрэндээ таарсан ТЭТГЭВЭР авах хэрэгтэй. Одоо НДШ төлөх сонирхолтой залуус бүх байхгүй болж байна. Төлөхгүй байж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэр авна тэр нь ашигтай гээд байгаа нь аргагүй юм. Монгол ажил хийсэн нь хохирч ажилгүй байгаа нь бие амар зүгээр суугаад ХАЛАМЖ ТЭТГЭВЭРТэй болдог болж. Өндөр цалинтай хүмүүс ямар их хүч хөдөлмөр золиос хариуцлага үүрч байдгийг ХАР МАСС ойлгох ч үгүй. Аргагүй ТӨР барьж байгаа хүмүүс нь хулгай хийж баяжсан болохоор тэрэн шигээ боддог байх.

202.21.108.46АХМАД   • 2022, 1 сарын 26. 19 цаг 25 минут

ТЭТГЭВЭР БОДСОН ИТГЭЛЦҮҮРЭЭ ӨӨРЧЛӨН ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ БАЙХ ШҮҮ.1986 ОНД АВЧ БЙАСАН 700 ТӨГРӨГЙИГ ОДООНЫ 800000 ТӨГРӨТЭЙ ТЭНЦҮҮЛЭХЭЭР БОДОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

202.21.108.46АХМАД НАСТАН   • 2022, 1 сарын 26. 19 цаг 22 минут

500000-ААС ДООШ ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙГ ДООД ТАЛ НЬ 240000 ТӨГРӨГӨӨР НЭМХ ХЭРЭГТЭЙ. ДЭЭШ ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДАА БАГААР НЭМЖ БОЛОХ ЮМ

66.181.176.248Зочин   • 2022, 1 сарын 26. 20 цаг 16 минут

Хар толгойгоо л бодсон жинхэнэ монгол хүн байна даа гэхээс өөр юу гэхэв. Улсхд илүү олон жил, өндөр цалинтай,хэцүү ажил,жишээлбэл уурхайчин гэдэг юмуу эсвэл сайн мэс засалч байсан хүн одоо тэгээд хялбар эсвэл бага цалинтай ажилхийж байсан хүнтэй адилхан тэтгэвэр авах болж байна уу? Шударга ёс гэдэг юм чинь ажил хийсэн, хийгээгүй хүмүүс адил тэтвэр авахыг хэлж байгаа биш байхаа. Хүн чадлаараа хийснээрээ цалин авдгийн адил нийгмийн даатгал төлсөн хэмжээгээрээ тэтгэвэр авахыг хэлж байгаа байхаа.

122.201.21.108ард   • 2022, 1 сарын 26. 17 цаг 45 минут

хэдэн төгрөгийн нийгмийн даатгал төлсөн түүндээ тохирсон тэтгэвэр авч байгаа, харин имфляцийн зөрүү бол бүх тэтгэвэр тэтгэмжид ижил үйлчлэх учиртай. зөрүү гэдэг ойлголт харьцангуй цөөхөн хэсэгт хамаарах асуудал тухайлбал зах зээлийн нийгэмд шилжих үе шатанд хамаарна. үүнийг ялгаж салгаж ойлгох нь чухал. бага шимтгэл төлөөд их тэтгэвэр тэтгэмж авна гэж байхгүй юм. төлсөн шимтгэлдээ тохирсон тэтгэвэр тэтгэмж авч байгаа шүү.

66.181.189.14зочин   • 2022, 1 сарын 26. 17 цаг 19 минут

Гол нь төр ахмадын хуулиа хэрэгжүүлээд тэтгэвэрээ жил бүр индексжүүлээд явсан бол ингэж их зөрүү гарахгүй байсан. Мөнгөгүй гэсээр байгаад өдий хүрлээ. Луйварчдад идүүлэх болохоор их мөнгө гаргах юм.Шудрага бус ажилласнаас ийм байдалд хүрлээ. 30 жил хонгилын үзүүрт гэрэл гарна гэж ахмадууд хүлээсээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Тэдэнд хүлээх хугацаа байхгүй. Тэтгэвэрийн зөрүүг тооцоод өгчих хэрэгтэй. Нэмнэ барина гэсэн хуурамч арга өөрсдийг нь зовооно. Хуулиа дагачих.

202.9.41.15Зочин   • 2022, 1 сарын 26. 16 цаг 38 минут

20,о мянган төгрөг ч бас мөнгө шүү дээ. Чамлахаар чанга барь гэсэн үг бий.

64.119.27.183Зочин   • 2022, 1 сарын 26. 16 цаг 34 минут

ХОРИН МЯНГАН ЦААС НЭМЧЭЭД БӨӨН ШОУ ХИЙХ НЬ ДЭЭ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.