Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмж нэхэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарсан байна.
Ээлжит бус чуулганаар:
-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх аж. Тодруулбал, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэнэ.
Чуулган өнөөдөр буюу баасан гарагийн 14.00 цагаас эхлэх юм.
Сэтгэгдэл бичих