2022 оны 1-р сарын 31
11 цаг 59 минут

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод хөтөлбөр”

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод” хөтөлбөр апплейкшн 2022.02.04-ний өдөр буюу Усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн 5 ААН, ХААИС, ОХУ-ын Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га талбайд, Улаанбаатар хотын Ар гүнтэд 38 га талбайд 10 жилийн хугацаанд 50 сая мод тарина. Мод үржүүлгийн ажил явагдах дээрх талбайнуудад эрчим хүч татаж, усалгааны систем, хяналтын камерыг суурилуулсан. Энэ хаврын мод үржүүлгийн ажлыг эхлүүлэх бэлтгэлээ бүрэн хангаад байна. ХААИС-ийн эрдэмтдийн туршиж гаргасан 98 хувийн үр дүнтэй бортоготой мод үржүүлгийн аргыг, уламжлалт мод үржүүлгийн аргатай хослуулан Монгол орноо ойжуулна.

Модыг ургуулж, арчилж, хамгаалахад хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг тул хүн бүр мод тарьж чаддаггүй. Харин “Мод” хөтөлбөр хамгийн хялбар аргаар, хамгийн хямд зардлаар мод тарих боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох юм. Та зөвхөн “Мод” хөтөлбөр апплейкшн болон бусад захиалгын сувгуудаар захиалга өгөхөд, таны захиалсан модыг мэргэжлийн баг хамт олон ургуулж, арчилж, хамгаална гэсэн үг.  Мод хөтөлбөрт нэгдэж, модны захиалга өгсөн хүн бүр урамшуулалд хамрагдах, захиалсан модноосоо эдийн засгийн өгөөж хүртэх боломжтой. Жишээлбэл: та 10 мод захиалсан тохиолдолд таны мод 2 дахин үржиж 20 болох юм. Үүний зэрэгцээ захиалсан модоо тухайн үеийн зах зээлийн ханшаар борлуулах эсвэл “Мод” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан ой нөхөн сэргээлтийн талбайд хандивлаж насан туршдаа өөрийн өмчлөлийн модыг ургуулна.

Мод тарьж эх орон, эх дэлхийгээ хамгаалах хүсэлтэй иргэн, албан байгууллагууд www.modhutulbur.mn веб сайт, “Мод” хөтөлбөр апплейкшн, “Мод хөтөлбөр” фэйсбүүк пэйж хуудас болон 70110021 дугаарын утсанд холбогдон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, модны захиалга өгөх боломжтой.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалж Монгол орны нийт нутгийн 76 хувь нь их, бага хэмжээгээр цөлжөөд буй энэ цаг үед газрын доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор “Мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн бүр “Мод” хөтөлбөрт нэгдэж, эх дэлхийдээ амьдрал бэлэглэхийг уриалж байна.

 Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, доктор Б.Мөнхбат "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод хөтөлбөрийн дагалдах хэсэг нь болж байгаа юм. Хөдөө аж ахуйн их сургууль дээр олон судалгаа хийгдэж байгаагийн нэг нь Мод хөтөлбөрт ашиглах хөрсөн бортог гэдэг зүйлд мод тарьж үрслүүлэх шинэ технологи байгаа.  Энэ технологи бол уламжлал технологиосоо хэд хэдэн давуу талтай байдаг. Нэгдүгээрт бол уламжлалт технологийг хүлэмжид үрслүүлээд тарьц суулгац болтолх хэмжээнд хүртэл 5-7 жилийн хөдөлмөр шаардагддаг. Амьдрах чадвар нь 40 орчим хувьтай байдаг.  Хөрсөн бортогт суулгац үрслүүлэх технологи нь 98 хувьтай гэдгийг судалгаагаар тогтоосон.  Жишээлбэл  заг мод говийнхоо хөрсөнд л таарсан. Говийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон байдаг.  Тэгэхээр манай хөрсөн бортгын хувьд ямар ч модны амьдрах орчныг нь  хөрсөнд нь бий болгож өгч байгаа юм.  Хөрсөн бортго нь хугацааны хувьд  давуу талтай. Мөн мод тарих хугацааг бид нар уртасгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч санаачилга гаргаад мод тарих өдөртэй болсон. Хавар, намартаа тарьдаг.  Энэ технологи нь газар гэсэхээс эхлүүлээд газар хөлдөх хүртэлх хугацаанд хэдийд ч мод тарьж болно. Бид нар хагас жилийн хугацаанд хөрсөн ботгонд суулгасан модоо шилжүүлээд суулгаад байж болох юм.  Тэрбум мод гэдэг үндэсний хөтөлбөр, 50 сая мод гэдэг дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжих  баталгааг бид өгч байгаа юм." гэлээ.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.103Иргэн   • 2022, 2 сарын 7. 0 цаг 10 минут

Улаанбаатар хотын ойр хавьд байшин, хотхонууд бариад бүр модгүй, цөлжилттэй Улаанбаатар болж байгаа. СӨХ-н жижүүрүүд ба цэвэрлэгчид намар навч шүүрдэж зайлуулахын оронд моднуудыг ба бургаснуудыг бүр тайрч, үгүй хийж байгаа юм.

66.181.161.102монгол   • 2022, 2 сарын 6. 3 цаг 00 минут

энэ мод тарих цөлжилттэй тэмцэх асуудал боломжтой хэсэгт нь бизнес болох нь ойлгомжтой л доо ойн сан бүхий газарт ургах өндөр давуу талтай нь ойлгомжтой хүн бүхэнд ийм боломж олдохгүй ингээд л эхлэх юм бол мордохын хазгай болох байлгүйдээ төрөөс ургуулах газраа тогтоож хөрсний судалгааг хийж өгч орон нутаг усны асуудал газрын эзэмшүүлэлт хамгаалалт зохион байгуулалт санхүүгийн дэмжл

202.72.240.54иргэн   • 2022, 2 сарын 5. 15 цаг 46 минут

Ойн хортон шавьж, мэрэгчээ сайн судлаагүй, үүнээс хэрхэн салах талаар яахаа мэдэхгүй байж их том том юм ярих юм аа

202.126.89.92Иргэн   • 2022, 2 сарын 3. 23 цаг 05 минут

Аппликейшн бол хүнийг тагнах ба мөрдөх хэрэгсэл болдог тул хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Орон сууцны нэг хүний араас хэдэн мянган гэр хорооллынхон гүйж байгаа цаг үед тохиромжгүй шийдэл байна.

90.166.153.238Зочин   • 2022, 2 сарын 2. 21 цаг 21 минут

Ug sanaa ni mash zuv. Hyanaltas yaaj hiih talaar todorhoi bicheech. Hvn uuriinhuu modyg yaaj ergej tohirch bh, yag Ali mod ni uuriinhiig yaaj yalgaj ta ih geed l

92.131.94.8Зочин   • 2022, 2 сарын 2. 2 цаг 18 минут

mungu ugaalt

150.129.143.96   • 2022, 1 сарын 31. 19 цаг 29 минут

Бараг л бүх юм цахимжлаа. Сайн хэрэг. Гэхдээ "цахимаар мод тарина" гэдгийг яаж хичээгээд ойлгодоггүй.

64.119.27.176Иргэн   • 2022, 1 сарын 31. 15 цаг 39 минут

Ногоон ойд мод тарина гэдэг ч мөнгө л олох арга даа. Хэн тэрнийг тоолох юм. Орой нь нэг хэсгээс нь сугалж аваад маргааш нь телевизийн дуран дор нэг газар нь тарина шүү дээ. Ер нь цахимаар мод тарина гэдэг цэвэр луйвар хулгай шүү дээ. Тэрбум мод тарих санаачилга чинь цөлжилтөөс хамгаалах зорилготой гэж ойлгож байсан. Одоо өөр тийшээ мөнгө олох арга болоод явчихлаа. Хүндэт Ерөнхийлөгч минь. БОАЖС- минь

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.