2022 оны 2-р сарын 10
17 цаг 47 минут

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаангүйгээр ямар ч бүтээн байгуулалт хийгдэхгүй

Шинжлэх ухааны салбарын шинэ зууны хөгжлийн гараа “Сайжруулах” хэмээх усан бар жилд эхэлж байгаа нь түүхэн зөв цаг хугацаа тохиож байна гэж бодож байна. Монгол Улсын дунд болон урт хугацааны зорилтод хүрэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг их юм. Улс орны хөгжлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх шаардлага үүсч байгаа өнөө үед шинжлэх ухааны салбарынхан манлайлах учиртай.

Нийгмийн сайн сайхан болон амьдралын чанарыг дээшлүүлэх, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын судлаачдын чадавхийг дээшлүүлэх, тогтвортой санхүүжилтийг бий болгох, судалгаа шинжилгээ хийх салбар дундын олон улсын стандартын лабораторийг байгуулах асуудлыг онцолж үйл ажиллагааныхаа тэргүүнд тавихыг зорьж байна. Томоохон шийдвэрүүд гарлаа, МУ-ын ЗГ-ын хуульд өөрчлөлт оруулж Цөмийн энергийн комисс БШУ-ны сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжин ирлээ, Засгийн Газрын тогтоолооор Үндэсний Зөвлөлийг шинэчилэн баталж, орон тооны ажлын албатай болголоо, аймгуудын боловсролын газрын бүтцийг шинэчилж Боловсрол, шинжлэх ухааны газартай болголоо. Ингэснээр тухайн орон нутгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдэхэд үүрэг рольтой байна гэж бодож байна. Сургалт, судалгаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж ШУ-ны салбарын түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт болох 142 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдлээ. Бид 2022 онд 5 үндсэн чиглэлд анхаарахаар төлөвлөж байна. Үүнд, нэгт, эрх зүйн орчныг сайжруулах; хоёрт, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх: судалгааны үндсэн чиглэлийг тогтоох зорилгоор санхүүжилтийг бий болгох, төслийг сонгон шалгаруулж байгаа хэлбэрийг нээлттэй болгох, суурь судалгааг олон жилээр тогтвортой санхүүжүүлдэг тогтолцоог бий болгож шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийн механизмыг ил тод шударга үр өгөөжөөр нь хэмждэг болгох; гуравт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, урамшууллын механизмыг дээшлүүлж, ур чадвар болон бусад нэмэгдлийг олгох, ахмад судлаачдын нөөцийг ашиглах, гадаадад ажиллаж байгаа өөрийн судлаачдыг эх орон руугаа татаж, тархиний урсгалыг ашиглах; дөрөвт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааг нэгтгэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, сургалт судалгаа үйлдвэрлэлийн зохистой харьцааг бий болгох; тавт, салбарын зөөлөн болон хатууу дэд бүтцийг бий болгох явдал юм. Бид 2023 онд нэгдсэн цогцолборуудын барилгын ажлыг эрчимжүүлж эрдэм шинжилгээний байгууллагууд нүүж орох боломжуудыг хангахаар ажиллаж байна.

Бидэнд байгаа боломжуудаа соргогоор мэдэрч манлайллаа үзүүлэх хэрэгтэй байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 100-120 тэр бум төргөг хэрэгтэй байгаа нь одоогийн ДНБ-ээс 3 дахин их хөрөнгө шаардагдаж байна. Шинжлэх ухаангүйгээр эдгээр ажлууд хийгдэнэ гэж байхгүй. Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны нэгдүгээр сарын 10, 11 нд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын шинэчлэл, бодлогын талаар 11 илтгэл тавигдаж, дээр дурдсан үндсэн чиглэлүүдээр найман салбар хуралдаан хуралдах гэж байна. Мөн зөвлөгөөний үеээр “Шинжлэх ухааны хроник” номын нээлт боллоо.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний түүхэн товчоон нь 1921-2021 оны шинжлэх ухааны үүсэл хөгжил, үйл ажиллагаа, нээлт, бүтээл, инноваци судалгаа хөгжүүлэлтийн талаар өгүүлсэн дөрвөн бүлэгтэй, 786 үйл явдал, 437 зураг, 32 төр нийгмийн зүтгэлтнүүдийн монгол бичгээрх эшлэлийг агуулсан манай эрдэмтдийн оюун ухаан шингэсэн сайхан бүтээл болсон. Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн судлаач, ажилтан ажиллагсаддаа болон зөвлөгөөнийхөө үйл ажиллагаанд амжилт хүсье.

Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, БШУ-ны сайд

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

1.230.76.219Зочин   • 2022, 2 сарын 14. 21 цаг 06 минут

Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга нь монгол хэл ч мэдэхгүй хятад ярилцлага өгч чадахгүй байна лээ шдээ. Байнга очиж хэл амыг нь сугалж эцэг эх нь хэн юм сайн асуух хэрэгтэй

66.181.185.184Зочин   • 2022, 2 сарын 12. 21 цаг 02 минут

Сайд болонгуутаа шинжлэх ухааныг доош нь хийгээд байсан,одоо магтаад л,

202.9.46.31Зочин   • 2022, 2 сарын 11. 22 цаг 30 минут

Энэ нөхөр чинь танигдахын аргагүй болчихсо байна шүү дээ.

192.82.72.180Зочин   • 2022, 2 сарын 11. 16 цаг 18 минут

Хроник гэнэ үү? Хэлшинжлэл гэдэг шинж ухаан байдаг даа.

202.126.93.206УХААРЧ БАЙГАА НЬ ЯАМАЙ ДАА   • 2022, 2 сарын 11. 9 цаг 24 минут

ШУ-гүйгээр ямарч бүтээнбайгуулалт өөр бусад юуг ч хийж үл чадмой

192.82.76.103зочин   • 2022, 2 сарын 11. 8 цаг 57 минут

ШУ хаана бгаан. худлаа цол хэргэм хийрхэл

66.181.182.30Зочин   • 2022, 2 сарын 10. 19 цаг 19 минут

Шүгдэн шүтэгч

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.