2022 оны 2-р сарын 10
18 цаг 14 минут

Хөгжлийн банк хуйвалдааны банк болсон гэдгийг жилийн өмнө сануулж байжээ

     Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар нь зээл аваад, эргүүлж төлөөгүй эрхмүүдийн шуугиан нийгмийг нөмөрч байна. Иргэд ч үүнд дургүйцэж байгаагаа ил далд илэрхийлж эхэллээ. Арга ч үгүй биз. “Банкнаас зээл авахын тулд хэзээ ч зээл авахааргүй хөрөнгөтэй гэдгээ батлах ёстой” гэх бас  дам яриа ч иргэдийн  дунд гарах болжээ.

Жирийн иргэний хувьд Банкнаас зээл авахын тулд байгаа бүх хөрөнгөө барьцаалан байж түүнийхээ талд ч хүрэхгүй зээлийг бараг “ломбард” буюу барьцаалан зээлдүүлэх төвийн ханшаар хүүг нь тооцуулан авч сар бүр эргүүлэн төлдөг.

Зээлдэгч иргэн сар бүр зээлийн эргэн төлөлтөө нэг хоног ч хоцроохгүй төлөх хүндхэн “даалгаврыг” биелүүлэх гэж цаг хугацаатай уралдан борив бохисхийлгүй ажиллана.  Учир нь банкны эргэн төлөлтөө нэг хоног, нэг сараар л хоцроовол байдаг бүх эд хөрөнгөө “тавиад туухдаа” тулна.

Өөрөөр хэлбэл, орон байраа барьцаалсан бол зээлээ төлж чадахгүйд хүрвэл эхнэр хүүхдээ дагуулаад гудамжинд, малаа барьцаалсан малчин нь хотоо харлуулан голоо зогоох зүйлгүй үлдэнэ гэсэн үг.

Түүгээр ч зогсохгүй банк найдваргүй зээлдэгчээр цоллуулан, монгол банкны мэдээлэлд нэрээ бичүүлж, дахин зээл авч чадахгүйд хүрч, гэмт хэрэг үйлдсэн шиг бусдад гадруурхагдахдаа тулна.

Гэтэл энэхүү чанга хатуу хууль зөвхөн энгийн иргэдэд, мөрөөрөө амьдарч яваа хүмүүст л хүчтэй үйлчилдэг болохоос эрх мэдэлтэн, улс төрчид, тэдний хүрээнийхэнд үйлчилдэггүй болохыг Хөгжлийн банкны дуулиан олон нийтэд ил болголоо.

Уг нь жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хөгжлийн банкийг хуйвалдааны банк болсон талаар сануулж  хэлж байж.

Тодруулбал, тэрбээр 2021.01.28-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр төрийн өмчийг үнэгүй авчихдаг, төрөөс барьцаагүй, хүүгүй зээл аваад төлдөггүй, хаа сайгүй төрийн өмчид гараа дүрдэг луйврыг цэгцлэх цаг болсныг анхааруулсан байдаг.

С.Амарсайхан хэлсэн үгэндээ  “Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүхээр шийдэгдэж эцэслэгдсэн. Гэтэл Эрдэнэтийн охин компани болох Медипас компани 49 сая ам.доллараар  /өнөөдрийн ханшаар бол 140 орчим тэрбум төгрөг/ 300 ортой эмнэлэг барьсан. Францийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэ эмнэлэгийг менежментийн хувьчлал нэрээр, 50 айлын орон сууцны хамтаар үнэгүй авчихсан. Мөн 2 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс жил бүр авдаг. Буцаагаад 1.5 тэрбумыг нь Эрдэнэт үйлдвэрт төлбөр хэлбэрээр төлдөг.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр байна. 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан. Одоо тийм үнэтэй таун хаус ч орон нутаг, нийслэлд байхгүй. Улсын аж үйлдвэрийн ууган голомтуудын нэг тус үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр авчихаад 60 сая ам.долларын  /300 орчим тэрбум төгрөг/ зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Тэрийгээ төлдөггүй. Дээр нь татвар, нийгмийн даатгалын 20-аад тэрбум төгрөгийн өртэй. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр байна..., Хөгжлийн банк Хувайлдааны банк болчихсон. Өгсөн зээлийнхээ араас явдаггүй, Үүнийг хууль хяналтын байгууллага, төрийн өмчийн хороо анхааралдаа авч ажиллах ёстой”  хэмээн нэлээд жинтэйхэн хэлж, сануулж анхааруулж байжээ. Гэвч хэн ч ойшоогоогүйн балгаас төрийн өмчид гар дүрэгсдийн хууль бус луйвар дахин бүтэн жил дарагдаж, улсад учирч буй хохирол тэр хэрээр  улам л нэмэгдсэн байна.

Түүний хэлсэн үгнээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн ч хууль хяналтын байгууллага, Хөгжлийн банк аль нь ч таг чимээгүй  байснаа  гэнэтхэн хэдхэн хоногийн өмнөөс хугацаа нь хэтэрсэн 26 зээлдэгчийг нийтэд зарлав.

2016, 2017 оноос хойш зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжийн толгойг илж 4-5 жил явсан нь “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болох чанаргүй зээлдэгчдийн ард улстөрчдийн нөмөр нөөлөг байснаас л тэр. Эс бөгөөс жирийн иргэн байсан бол дээр хэлсэнчлэн аль  хэдийнэ хамаг эд хөрөнгөө хураалгаж, шоронгийн хаалга татахдаа тулсан байх нь дамжиггүй.

Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн уурхай, эх үндэс болох хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх зорилготой  Хөгжлийн банк ийнхүү хэлж ярьж сануулсаар байтал улстөрчдийн утсан хүүхэлдэй, мөнгө угаах хэрэгсэл болжээ.

Цаашдаа хууль эрх мэдэлтэн, энгийн иргэнд хэрхэн үйлчилдэгийг Хөгжлийн банкны үйл хэргээс харах л үлдлээ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.132Зочин   • 2022, 2 сарын 10. 22 цаг 36 минут

Huuli shvvh tsagdaa nartaigaa bvgd vgsen huibaldsan bna daa bvgdiin ner ustain il bolgoh yumsan neg zeeldegchiin hen gegch shvvgch hen gegch porkor hen gegch murdugch bgaa bol bas neg neg hurungulug hutandaanuud hamgaalj bsan baih endees l bvh yum ehlej zerldegch baynii dvrd togloj ehelsen baih vgdiin il bolgooroi. Setggvlch naraa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.