2022 оны 2-р сарын 22
18 цаг 32 минут

“Хотулун гүнж” Berlinale-аас Венецэд уригдлаа

Шүүдэр продакшн, VOO-н хамтын бүтээл Хотулун гүнж түүхэн тулаант УСК 72 дахь Berlinale фестивалийн кино захад амжилттай оролцож олон дистрибьютерээс санал авчээ. Berlinale нь дэлхийн А зэрэглэлийн хамгийн том 3 кино наадмын нэг бөгөөд энэ удаа дэлхийн 50 гаруй орны худалдаанд 566 кино оролцсоны дотор Хотулун гүнж ганц монгол кино байв.

“Хотулун гүнж” Berlinale-н кино захад 2.11-нд online-аар нээлтээ хийж, кино худалдааны ангилалд 3 удаа үзүүлж, дэлхийн 3 том кино наадмын нэг Венецийн фестивалиас урилга авчээ. Берлинд “Хотулун гүнж” киноны төлөөлөгчөөр Монголын соёлын элч, мисс О.Оюунтуяа ажиллажээ. Берлиналь наадмын албан ёсны хөтөлбөр 2-р сарын 1-нд батлагдаж, виртуаль самбар идэвхмэгц “Хотулун гүнж”-ийг сонирхсон эхний дисрибьютерүүд холбогдож эхэлсэн бөгөөд, Герман дахь нэгэн компанитай эхний гэрээгээ үзэглэхэд бэлэн болжээ.

Тулаант төрлийн энэхүү кинонд Булганы дархан цаазат Хөгнө хан хайрхан, Өвөрхангайн Элсэн тасархай, Хунгийн нуур, Хэнтийн Баян-Адарга, монгол гранд каньон гэгддэг Дундговийн Цагаан суварга, Төв аймгийн Эрдэнэ сумын үзэсгэлэнт газрууд орсон нь гадаадынханд Монголын байгалийн үзэсгэлэнг толилуулсан сурталчилгаа болж буй ажээ. Мөн “Хотулун гүнж” киноны зураачийн ажил, хувцас хэрэглэлийг гадаадын киноныхон ихэд үнэлж байгаа бөгөөд, Берлиналийн 3 удаагийн үзлэгт нь фонтастик ба түүхэн төрлийн киноны  олон улсын 10 гаруй фестивалийн төлөөлөгчид оролцсоныг тайланд нь дурдсан байна.

Ийнхүү Марко Пологийн тэмдэглэл, Судрын чуулганд тэмдэглэгдэж, Турандот дуурийн гол дүрд мөнхөрсөн, Чингис хааны 5 дахь үеийн гүнжийн тухай монгол кино олон улсны үзэгчдийн хүртээл болох цаг ирж байна. Дашрамд дурдахад, Шүүдэр продакшны өмнөх бүтээл “Ану хатан” УСК нь Warrior Princess нэрээр Lion’s Gate –д зарагдан олон улсад хөл тавьж байжээ.

“Хотулун гүнж” кино 3-р сарын 1-нээс VOO Cinema-гаар гарч эхлэх ажээ.

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.174Зочин   • 2022, 5 сарын 17. 16 цаг 54 минут

Ний нуугүй хэлэхэд кино урлаг манайд тийм ч сайн хөгжөөгүй байна. Сайхан санаа байгаа нь сайн хэрэг ч хүн бүр зохиолч, найруулагч болох гэж киног оромдох юм. Соц- ын үеийнх шиг СЯ- ны дэргэд уран сайхны зөвлөл байгуулж, түүгээр оруулж баталж баймаар юмл . Түүхэн сэдэдтэй киноонпдп маш хянуур хадмаар байна. Энэ Шүүдэрцэцэг гэнэ үү хүнээ Монголын түүхийг судлах, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахад анхаарч ээ. Дэндүү сул дорой юм хийж байна. Энэ хүнд түүх шаштирын талаар гүн мэдлэг хэрэгтэй. Түүхээр гурил зуурч үл болно

139.5.217.166ё   • 2022, 2 сарын 26. 12 цаг 27 минут

Хошин шогийн юм хийчихээд ичэхгүй юмаа

64.119.24.148аги   • 2022, 2 сарын 25. 8 цаг 28 минут

та нар минь чадаж байнаа

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.