2022 оны 2-р сарын 28
11 цаг 10 минут

Дэлхийн олон орны оюутнууд Украинд гацжээ

    Украинд болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын оюутнуудын талаарх мэдээ мэдээллийг хүргэж байна.

АФРИКИЙН ОЛОН МЯНГАН ОЮУТНУУД УКРАИНД ГАЦСАН БАЙНА

Орос Украин руу довтолж Украинд суралцаж буй олон мянган африкчууд тэндээс явахаар улайрч байна. Гэвч нислэгүүд байхгүй бусад сонголтууд хязгаарлагдмал байгаа энэ үед тэдний засгийн газар хийж чадах зүйл үнэхээр бага байна.

Пүрэв гарагийн үүрээр Орос Украин руу довтолсны дараа Украины нийслэлд эгчийнхээ хамтаар анагаахын чиглэлээр суралцаж буй 23 настай Нигерийн оюутан Сара Ажифа Идачаба хэлэхдээ “Хүн бүр дарамтад байна - бүх хотуудад, тэр дундаа Киев хотод дэлбэрэлт болсон. Эгч бид хоёр яахаа мэдэхгүй сандарч байна. Бид аюултай нөхцөл байдалд байна. Нисэх онгоцны буудал хаагдсан тул эндээс явах эсэхээ мэдэхгүй байна” гэжээ.

Украин өндөр эрсдэлтэй гэж үзэн агаарын орон зай, иргэний нислэг, тэр дундаа Киевийн нисэх онгоцны буудлыг хаажээ.

Киев даяар агаарын довтолгооны дуут дохио сонсогдож, зарим оршин суугчид метроны буудал, хамгаалах байранд орогнож байгаа тул эгчтэйгээ хамт хаягдсан мэт санагдсан бид Нигерийн иргэд, бидэнд тусламж хэрэгтэй байна. Биднийг үл тоомсорлож, ганцааранг минь битгий орхиоч”гэжээ.

Нигерийн иргэн Тэми Розабель Цейе-Окотие мөн Украинд анагаахын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд Идачабагийн сэтгэлийг хуваалцаж, “Үнэнийг хэлэхэд Бид ч нэсэн айж байна - бид юу хийхээ мэдэхгүй байна. Нигерийн Засгийн газар биднийг үндсэндээ “БИД ГАНЦААРАА ГЭСЭН" гэж хэлсэн гэж DW-д хэлэв.

НИГЕРЧҮҮД ГАНЦААРАА ҮЛДСЭН МЭТ САНАГДАЖ БАЙНА

Одоогоор Украинд 4000 орчим Нигери улсын иргэн суралцаж байна. Тэдний зарим нь Нигерийн Засгийн газраас мэдээлэл дутмаг байгаад бухимдлаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хуваалцжээ. “Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари Украин дахь иргэддээ өөрөө өөрсдөдөө туслахыг аль эрт хэлсэн” гэж Рон Петерс DW Africa-ийн Facebook хуудсандаа бичжээ. “Тэр тусламж санал болгосон бол олон хүн гайхах байсан” гэсэн сэтгэгдэл бичсэн хүн олон байх аж.

Пүрэв гарагийн үдэш Нигерийн Гадаад хэргийн сайд Жеффри Оньеама твиттер хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ “онгоцны буудлууд дахин нээгдсэний дараа Засгийн газар явахыг хүссэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусална” гэж мэдэгджээ.
МАРОККО, ЕГИПЕТ УЛС АРАЙ ЭРТ ХӨДӨЛСӨН

Нигеричууд Украин дахь гадаад оюутнуудын тоогоороо 2-т ордог бол хамгийн их оюутантайгаараа Марокко (8000 оюутантай) дараа египетчүүд 3500 оюутантайгаараа 3 дугаарт бичигддэг байна.

Нигерчүүд Орос довтлохоос өмнө Марокко, Египет улсуудын авч хэрэгжүүлсэн янз бүрийн арга барилыг онцолж байна.

2 долоо хоногийн өмнө Мароккогийн Засгийн газар иргэдээ аль болох хурдан Украиныг орхин явахыг уриалсан бол Украин дахь Египетийн нийгэмлэгийн тэргүүн Али Фарук хэлэхдээ “өнгөрсөн 7 хоногт Украин дахь эрх баригчид болон Египетийн Элчин сайдын яам оюутнуудыг буцаан авчрах ажлыг зохицуулж байна” гэжээ.

УКРАИНЫГ ОРХИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

Африкчууд Украинд суралцаж буй оюутнуудын 20 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд тус улсын олон хотуудад суралцдаг байна. Украины техник, анагаах ухааны сургуулиуд харьцангуй бага төлбөртэй байдаг нь олон оюутнуудыг татдаг аж.

Пүрэв гарагт Киев хоёр дахь том хот болох Харьков, Хар тэнгисийн Одесса боомт зэрэг тус улсын хэд хэдэн хэсэгт дэлбэрэлтийн чимээ сонсогдсон бөгөөд оюутнууд аюулгүй байдлынхаа төлөө санаа зовниж буйгаа илэрхийлж байна.

Тернопил хотод байрладаг анагаахын 5 дугаар курсын оюутан Либерийн Августин Акой Колли Бид аюулгүй байдлынхаа талаар маш их санаа зовж байгаа бөгөөд Украин дахь нөхцөл байдал тайван болтол Украйнаас аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх талаар тусламж хүсэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр DW-д захидал бичжээ.

"Бидэнд туслаач" гэж Коллиэ бичжээ

Зимбабве улс иргэдээ Украинаас гаргахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч тус улсын оюутан Меллиса Чарувира DW-д хэлэхдээ, одоогийн байдлаар Украиныг орхин явах ямар ч боломжгүй байгаа тул энэхүү санал нь тус болсонгүй.

"Тээвэр байхгүй, Киевээс бусад хот руу явах автобус байхгүй" гэж тэр нулимс дуслуулан хэлэв.

Зимбабве улс Украинд Элчин сайдын яамгүй. Хамгийн ойрын дипломат төлөөлөгчийн газар нь Германы нийслэл Берлин хотод байдаг аж.

“Бид Берлин дэх Зимбабвегийн Элчин сайдын яам руу утсаар ярихад тэр ямар нэг юм зохион байгуулж байна гэж хэлсэн ч одоогоор бидэнд ямар ч хамгаалалт байхгүй хэвээр. Бид аль ч хилээр гарч чадахгүй. Бидний уриалга бол биднийг нүүлгэн шилжүүлэх явдал юм" гэж Чарувира хэлэв.

ГЭРТЭЭ ҮЛДЭНЭ

Киев дэх Нигерийн ЭСЯ пүрэв гарагт Украинд амьдарч буй иргэддээ "тайван, сонор сэрэмжтэй байж, хувийн аюулгүй байдал, аюулгүй байдлынхаа төлөө хариуцлагатай байхыг" зөвлөжээ.

Киевт амьдардаг Нигерийн иргэн Ричардийг өөрийн бүтэн нэрийг ашиглахгүй байхыг хүссэн бөгөөд тэрээр энэ зөвлөгөөг дагахыг хичээж байгаагаа DW-д ярьжээ.

Тэрээр хэлэхдээ, эд зүйлээ машиндаа хийж, гэрээсээ зугтаж буй хүмүүсийг харж болно. Олон хүн Оростой хиллэдэг хэсгээс хол баруун зүг Польшийн хил рүү аюулгүй байна гэж найдан явж байна.

Гэвч Ричард тэднийг дагаж явсангүй.

“Би гэртээ үлдэнэ. Зам аюулгүй биш байна. Миний өгөх зөвлөгөө бол гэртээ үлдэх юм. Сандарсан үедээ шийдвэр гаргах нь тийм ч сайн биш” гэжээ. “Дэлгүүр, эмийн сангийн дараалал эцэс төгсгөлгүй” тул тэрээр хэрэгцээтэй зүйл худалдаж авахаар ч гарсангүй.

БНХАУ

Хятадын 6000 гаруй иргэд Украйнд гацсан бөгөөд Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад амьдардаг. Дийлэнх нь оюутнууд. Украйн дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байна. Тус ЭСЯ-наас иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөхийг зөвлөсөн. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөсөн.

БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун 2 дугаар сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украйнаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусч, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байна.

ЭНЭТХЭГ

Энэтхэгийн дор хаяж 15,000 иргэн Украйнд гацсан бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украйнтай хөрш зэргэлдээ Румьн, Унгар, Польш, Словак улсуудтай ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар тус улс эхний 250 гаруй иргэнээ 2 дугаар сарын 27-ны өдөр Румыний нийслэл Бухарестаас чартер нислэгээр авсан бөгөөд хоёр дахь ээлжний 219 иргэнийг 2 дугаар сарын 28-ны өдөр авах ажээ.

АНУ, Их Британи, Япон зэрэг улсууд дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс өөрсдийн дипломатууд болон тэдний гэр бүлийг Украйнаас гаргасан байна. Мөн иргэдээ дайн эхлэх шинж тэмдэг мэдэгдэх үеэс тус улсаас гарахыг зөвлөсөн байна.

 
 
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

118.221.209.45Зочин   • 3 сарын 2. 8 цаг 25 минут

ukraind iim olon gadaadinhan baidag yumuu yugaa surdag baina

202.126.89.139Зочин   • 3 сарын 4. 11 цаг 59 минут

Битгий солиор, чи юу мэдэх билээ. Маш сайн сургалттай олон их дээд сургууль бий

Шинэ мэдээ

"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?6 сар 27. 12:44ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана6 сар 21. 13:10Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол 06 дугаар сарын 27-нд болно6 сар 21. 13:09ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь6 сар 20. 11:31“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал6 сар 15. 17:04УЕПГ-аас БНСУ-д амиа алдсан залуугийн хэрэгт хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Дээд прокурорын газарт хүргүүлжээ6 сар 14. 13:22“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“6 сар 13. 11:08Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ6 сар 13. 10:49Дарханчууд 0,7 га газраа авах уу? "Газрын наймаачин" С.Насанбатад алдах уу?6 сар 13. 8:32ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ, их хэмжээний бэлэн мөнгө, ГАДААД ВАЛЮТЫГ хураан авчээ6 сар 10. 11:50Д.Мөнхбаатар: СБД-ийн Засаг Дарга Х.Болормаа үнэнийг ил болгосон багш нарыг хавчиж, шахаж эхэлсэн6 сар 10. 11:49Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Амарбаясгалан нарын боловсруулсан ҮХНӨ-ийг хийх ТӨЛӨВЛӨГӨӨГ Ардын намынхан гишүүддээ ч үзүүлэхгүй НУУЦАЛЖ байна6 сар 10. 11:47Төрийн өмчит компанийг 2 жил дараалан алдагдалтай ажиллуулсан ТУЗ, захирлыг чөлөөлж, дахин төрийн өмчит ААН-үүдэд удирдлагаар томилохгүй6 сар 10. 11:45Х.Баттулга У.Хүрэлсүхийг дэмжиж байна6 сар 7. 12:15Дефолт - Аюул6 сар 6. 23:30Ноён бондгор, хөтлөгч М.Батбилэг нар сайхан амьдрахыг хичээн зүтгэж байгаа 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд тус болжээ6 сар 3. 18:04Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.