2022 оны 3-р сарын 7
10 цаг 43 минут

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөлөл оролцсон “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болов

    Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран өнөөдөр (2022.03.04) “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

    Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат,  Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Пүрэвдорж,  Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шинжлэх ухааны академи, МУИС, Боловсролын их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.

  Мөн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа намууд болох ИЗНН, Ногоон нам, Монголын хүний төлөө нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Их эв нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Ард түмнээ хайрлая нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монгол консерватив нам зэрэг намуудын төлөөлөл оролцсон. 

   Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат улс төрийн намууд, түүний төлөөллийг цуглуулж санаа, бодлыг сонсож, нээлттэй ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэв. Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ахалсан байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар нар үг хэллээ.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолын дагуу 31 хууль батлах ёстойгоос өнөөдрийн байдлаар 14 хуулийг шинэчлэн баталсан, хоёр хууль хэлэлцүүлгийн шатанд байна. 31 хууль бүгд батлагдаж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бүрэн утгаараа амьдралд хэрэгжинэ. Үлдэж буй 15 хуульд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл багтаж байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барина. Хуулийн төслийг намуудын оролцоог хангаж боловсруулах ёстой учраас олон намын төлөөллийг оролцуулан, олон нийтээр хэлэлцүүлээд, хийдэлгүй хууль хэлэлцэж батлахыг зорьж байна. Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг. Бидний зорьж, тэмүүлж байгаа эдийн засгийн хөгжил, эрүүл нийгэм, хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох чин эрмэлзлэлийг үр дүнд хүргэх нэг чухал хөшүүрэг улс төрийн намын шинэтгэл. Ийм цаг үед энэ хэлэлцүүлэг болж буй нь их ач холбогдолтой. Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулалтын шатандаа байна” гэлээ.

    Улс төрийн намд яагаад шинэтгэл хэрэгтэй талаар Улсын Их Хурлын дарга мөн хэлсэн үгэндээ гурван асуудлыг тодруулан тэмдэглэсэн. Тухайлбал, улс төрийн нам авлигыг тэтгэгч, хэсэг бүлгийн албан тушаал өгсөх шат, эрх мэдлийг төвлөрүүлж, дураар дургих бүтэц, засгийн эрхийн төлөө сөргөлдөн тэмцэгч болсон тул уруудан доройтсоны гол эх сурвалж намуудад байна гэсэн дүгнэлтийг олон нийт хийдэг болсон, энэ сөрөг хандлага, үнэлэмжийн нөлөөгөөр улс төрийн нам, түүний үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл алдарсан, улс төрийн намын эрх зүйн шинэчлэл цаг үеийн шаардлагаас илт хоцорсон учир засаглалын хямралт байдал руу түлхсэн зэрэг шалтгаан нь улс төрийн намын тухай, түүний санхүүжилтийн тухай хуулийг ард нийт, улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн, батлах зүй ёсны шаардлагыг бий болгож байна гээд хэлэлцүүлэгт оролцож буй намуудын төлөөлөлд амжилт хүсэв.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил гурван парламент дамжсан нь нийгмийн олон талын зөвшилцлийг хангах ёстойг харуулж байна. Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь харж, улсыг хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын шинэтгэлийг хийх үндсэн зорилго парламентын ардчилал, Үндсэн хуульт ёсны төлөвшилтийг гүнзгийрүүлэх чиглэлд явах ёстой. Энэ хүрээнд нам дэвшилтэт бодлого хэрэгжүүлэх, институцийн хувьд чадавхжиж, цаашид бодлогын институц байх нөхцөлийг бүрдүүлэн, намын санхүүжилт ил тод байж, түүнд тавих хяналтын механизм улам бүр боловсронгуй болж, мөн зохион байгуулалтын хувьд ардчилсан зарчимд нийцсэн байх, асуудлаа гудамжинд бус ширээний ард сууж, эв эеэ хичээн ярилцаж чаддаг байх эрх зүйн орчныг энэ удаагийн хуулиар бүрдүүлэхийг эрмэлзэж байна.  Улс төрийн намууд санал нэгдэж чадвал энэ төслийг өргөн барина” хэмээлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.