2022 оны 3-р сарын 14
17 цаг 47 минут

МУСТА дуучин О.Баянмөнх “Монгол цэргийн өдөр”-өөр анхдагч тоглолтыг өргөн барина

“Омогшил”, “Хөх Монголын хүчтнүүд”, “Тусгаар тогтнол”, “Эх орон тайван байна” зэрэг эх орон, цэрэг эрийн сэдэвт дуунуудыг ард олныхоо зүрх сэтгэлд эгшиглүүлсэн МУСТА, ая зохиогч, дуучин О.Баянмөнхийг энэ сэдвээс салгаж ойлгох аргагүй. Эрхэм дуучны уран бүтээлийн ноён нуруу нь эх орон, тусгаар тогтнол байдаг учраас түүнийг “Эх орны хүү” ч гэж нэрлэх нь бий. Тийм ч учраас энэ сарын 18, “Монгол цэргийн баяр”-ын өдөр дуучин О.Баянмөнх Монгол цэргийн түүхчилж, жүжиглэсэн, тайз дэлгэцийн хослол Монголын анхны 7D аялгуут жүжгийг Соёлын төв өргөөний алтан тайзнаа тоглуулахаар зэхжээ.

Урлагийн тайзнаа анхдагч болж байгаа “Төр үр хоёр минь мөнх оршиг” тоглолтыг УДЭТ-ын Уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулан дэглэх бол Цогт хун тайжийн дүрд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрхуяг, Богд хааны дүрд Гавьяат жүжигчин Ё.Цог, жанжин Д.Сүхбаатарын дүрд С.Энхмөнх, Маршал Х.Чойбалсангийн дүрд Ардын жүжигчин Ж Дашпэлжээ, Ю.Цэдэнбалын дүрд Гавьяат жүжигчин А.Амгаланбаатар нар тогложээ. Тайз дэлгэцийг нэгэн дээвэр дор хослуулах О.Баянмөнхийн тоглолтод Ардын жүжигчин Г.Равдан Гавьяат жүжигчин Ө.Уянга нар уригдаж, уран бүтээлээ хүргэнэ гээд анхдагчаас гадна шинэ содон зүйлээр дүүрэн байх бололтой.

Тухайлбал, “Цогт тайж” киноны Цогт хун тайжийн дүрд 1946 онд нэрт жүжигчин Цагааны Цэвэгмид тоглож байсан бол ийнхүү 76 жилийн дараа түүний хүү Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар тоглож байна. Мөн Монголын тайз дэлгэцийн бүтээлд Х.Чойбалсангийн дүрээр мөнхөрсөн Ардын жүжигчин Ж.Дашпэлжээ, Богд хааны дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн Гавьяат жүжигчин Ё.Цог болон залуу авьяастан, тайз дэлгэцийн суу билэгтнүүд “Төр үр хоёр минь мөнх оршиг” тоглолтын тайзан дээр бултаараа цуглаж, авьяас билгээ асгах аж.

“Төр үр хоёр минь мөнх оршиг” тоглолтыг түмэн олноо хүргэх гэж байгаа О.Баянмөнхөд нэг онцлог давуу тал байна. Тэрбээр 2003 онд СУИС-ийг төгссөн цагаас хойш нийтийн дууны ертөнцөд үеийн залуусын хамт хүч түрэн орж ирж байсан бол удалгүй эх орон, тусгаар тогтнол гээд уран бүтээлийнхээ сэдвийг нэлээд өргөн агуулгатай, хүнд талд нь авч үзэж байсан бол өнөөдөр ийнхүү тайз дэлгэцийн дуулалт бүтээлд өөрийгөө сориод эхэлжээ. Энэ бол тэр бүрий уран бүтээлч хүнээс гарахгүй зориг тэвчээр юм. Өөрийгөө байнга шинэчилж, ирлэж байна гэдэг хувь уран бүтээлчээс гарах маш том зориг юм. Түүнээс бус О.Баянмөнх бусад нөхдийнхөө адил нийтийн дууны ертөнцөд дуулаад байхад болохгүй зүйл алга. Гэвч тэр хувь уран бүтээлчийн зүгээс өөрийг эвдэж, өөртөө байгаа авьяас билгээ шавхан туурвиж байгаад хаа хаанаа талархалтай байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ3 сар 13. 19:40СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.