Тэр жил, одоогоос гурван жил хагасын өмнө ЖДҮ-гийн хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь холбогдчихож билээ. Энэ хэрэг дээр прокурор, АТГ, ЭЦА-ны хамтарсан томоохон ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөгчдийн саналаар тэр үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын нэлээд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ хэд хоног, өдөржин шөнөжин хэлэлцээд хэнийгээ ч түдгэлзүүлж явуулаагүй. Авч үлдсэн. Тэгээд 2020 оны сонгуульд ялагдсан, эсвэл огт нэр дэвшиж чадаагүй хэдэн хүн л шүүхээр орж ял шийтгүүлж байв. Бусад нь ял зэм байтугай АТГ-ын хаалгаар ч оролгүй сугарч үлдсэн. Улмаар УИХ-д нэр дэвшсэн. Нэлээд нь дахин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, энэ УИХ-д ЖДҮ-гийн асуудлаар ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой цөөнгүй гишүүн сууж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр ил болоод байгаа Хөгжлийн банкны гэх хэргийн “арга барил” мөнөөх ЖДҮ-гийн хэрэгтэй төстэй. Эрх мэдэл, албан тушаалын нөлөөгөөр Хөгжлийн банкны мөнгийг “кампаанчлаад” авцгаачихсан бололтой юм.
Хөгжлийн банкны хэргийг бас л ЖДҮ-гийн хэрэг шиг АТГ-аас гэхэд л 10 мөрдөгч, ЭЦА-ны тэр тооны мөрдөгч нийлсэн ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Мөн уг хэрэгт холбоотой найдваргүй зээлдэгч компанийн захирал, ажилтнууд, Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь цагдан хориод байгаа юм.
Дашрамд дурдахад, шүүхээс Хөгжлийн банкны хэргийн холбогдогчдыг цагдан хорих хугацааг сунгасаар байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэхэд л Хөгжлийн банкны томоохон найдваргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн”-гийн Б.Мөнхтөрийг 2022 оны гуравдугаар сарын 14-нд сулласан ч Ерөнхий шүүгч нь хоёр хоногийн дараа буюу 16-нд нь захирамж гаргаж үргэлжлүүлэн цагдан хорьжээ.
Ер нь бол мөрдөгч, прокурорын саналаар хэргийн холбогдогчдыг цагдан хорьж шалгаж буй нь хэргийн мөрдөх ажиллагаанд нэмрээ өгч буй бололтой юм. Учир нь захирлууд ам нээж, цаад эздээ нэрлээд эхэлжээ. Цаад эзэд гэдэг нь голдуу УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс гарч ирж байна.
Одоогоор УИХ-ын 5-6 гишүүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байна. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр, Улсын ерөнхий прокурор эхлээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр болсон байна. Тэдгээр гишүүний дунд Ерөнхий сайд асан, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй болон хашиж байсан эрхмүүд багтжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)
21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
АТГ сайн ажиллаж байгаа ч жинхэнэ акулууд МАНАН-ийнхныг гарын салаагаараа үлдээгээд жараахай болсон сэдэл төдий асуудалтай, олонд ил болсон нөхдүүдийг сүр бадруулж шалгаад байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Хардах эрхтэй
Ажлаа мэдэж байгаа байхаа. Хориад цагдаад өгнө дөө.
орос 3 р сургуулийн захирал Соронзод тусалж хүү, нөхрийг нь хэргээс мулталсан Ерөнхий прокурор агсан Энхамгаланд хэрэг нээх үү? АН ын баярцогтод 10 жилийн ЯЛ төлөвлөж байгаад ялгүй мултарсан. АВЛИГА өгөөд гарлаа даа.Авлигачидтай тэмцэнэ гэсэн шүү
ерөнхий прокурор байсан Энхамгаланаас эхлээд ШАЛГАХ хүн олон байгаа. Шалгахгүй байгаа? Зарим АВЛИГАЧИНГ шалгасан болоод хэрэгсэхгүй болгож байгаа. АВЛИГАЧИН баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Адаглаад баярцогт, С. Баяр нарын 5 тэрбум, 7 хаусын асуудал яаж шийдвэрлэсэн вэ?
Энэ нэг ямбийсан царайтай хачин прокурорыг яагаад солихгүй байгаа юм. Жаахан аятайхан царайтай юм ядаж алга уу. Бүтэхгүй
царай ямар хамаатай юм
тарган бол бүдүүн гахай гэх байсан байх туранхай бол ямбийсан болно уу царай юуны хамаа байна даа
Тэгэж тэгэж явуулсан бичиг нь утга санаа буруу хэлбэржсэн, албан бичгийн шаардлага хангаагүй юм байсан гэсэн үү
chatsga tsarailaad suugaad bhin hurdhan ajillaj chaddaggui yum bh daa
Хүргүүлнэ гээд л дүлээд суугаад байх юм. Сүрийг үзүүлэж зарлаж байгаад ихээхэн мөнгөөр найрах гээд байгаа юм бишүү
тэгээд хүргүүлээч юугаа хийгээд суугаад байдаг байнаа
одоо хүтэл ажлаа хийгээгүй. мөнгө судлаад байгаа юм уу. яагаад хойшлуулаад байгаа нь ашиг сонирхолтой холбоотой байх
Ажлаа хий. Одоо хүртэл хийгээгүй байгаа юм уу. Түвшин баярын маш тодорхой хэргийг одоо хүртэл шийдэж чадахгүй байгаа юм уу ажлаа хий. Хийх ажил их хугацаа богино. Түрүүчийн ерөнхий прокурор шигээ сүлжээнд ороогүй байх гэж бодох юм. Ажлаа хий ард түмэн хүлээж байна. удаад байвал асуудал гаргахаар байна.
Энэ нэг дүлгэсэн нөхөр чинь хурдан шуурхай ажиллаж болдогүй юм байх да. Удах тусам ард иргэдийн бухимдал нэмэгдээд л байна ш дэ. Ямар мэдрэмжгүй төр бэ
чи төриин өмнөөс ажлаа хииж сахалыг барьж хорь
хөөе Залуус "ажлаа хий" гэж шаардаад байна УИх-ын гишүүд эхнээсээ бүрэн эрхээсээ ттатгалзаад эхэллээ. та хоцроод байна
Дүлэгнээд байхаар хурдлаач залуус наадахыг чинь хүлээгээд байна. юу хүлээгээд хойшлуулаад байгаа юм
Маш зөв МАН ынхан намынхаа нөхдийг өмнөөлж хамгаалж авч үлддэг л юм бол ард түмэн босож тэмцэнэ шүүүүү харж л бнаарай муусайн хулгайч нартай үзэлцэнэ шүү
УИХ-ын гишүүдийн дархан эрхийг цуцлах шаардлагатай байна. Хэн хэрэг хийнэ харицлагаа хүлээдэг байх хэрэгтэй
маш зөв ингэж шалгах хэрэгтэй хулгайч нарыг ял өгч хөрөнгийн хураа ингэж байж л эд ойлгоно
Алтанхуяг явах нь дээ