2022 оны 4-р сарын 12
13 цаг 11 минут

Ачаа тээвэр эрхлэгчдийн зогсоолын асуудлыг шийдвэрлэлээ

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Хуваарийн дагуу Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа. Уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Ариунтөгс, НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуун нар оролцсон юм.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Н.Цэрэнпүрэв тэргүүтэй жолооч нар ачаа тээврийн үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа шийдүүлэхээр хандлаа. Тэдгээр иргэд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах барилгын материалын зах буюу Техник импорт, гаалийн хяналтын талбай болон бусад худалдаа, үйлчилгээний төвүүдийг түшиглэн хувийн унаагаараа тээврийн үйлчилгээ эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулдаг. Тухайн орчинд тээврийн машины зориулалтын зогсоолгүйн улмаас авто замын нэгдүгээр эгнээг таглан зогсож, тээвэрлэх ачаагаа олдог аж. Энэ нь хууль дүрэм зөрчсөн үйлдэл учраас Баянгол дүүргийн цагдаа нар байнга торгох, бичиг баримт хураах арга хэмжээ авдаг байна. Тиймээс ачаа тээвэрлэгчдэд зориулсан зогсоолтой болгож өгөхийг хүслээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн жолооч нарын хүсэлтийг сонсоод “Авто замын нэг эгнээг бүхэлд нь хааж зогсох нь холбогдох хууль болоод замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн үйлдэл. Цаашид ийм байдлаар үйлчилгээгээ үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Тиймээс ойролцоох албан ёсны зогсоолд түрээс төлж зогсох боломжийг та бүхэнд олгох нь зөв шийдэл. Уг зогсоол хувийн эзэмшлийнх учраас эзэмшигч болоод нийслэлийн холбогдох албатай гурвалсан гэрээ байгуулах болно. Гэрээ байгуулахын тулд тээврийн жолооч нар нэгдэж, төрийн бус байгууллага, хоршоо нэгдэл байгуулан, ахалж ажиллах хүнээ томилж, хамтын шийдвэрт хүрсэн байх шаардлагатай. Мөн тодорхой хэмжээний төлбөр мөнгө төлөх байх. Ингэхгүй бол авто замын нэгдүгээр эгнээг хааж үйлчилгээ эрхлэх нь боломжгүйн дээр уг зам төлөвлөлтийн дагуу хоёр талаасаа гол замуудтай нийлж, түгжрэл бууруулах гарц болох учиртай. Ойр орчимд нь ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн” гэдгийг тайлбарлалаа.

Ачаа тээвэр эрхлэгч жолооч нар хамтын шийдвэр гаргасны дараа Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын төлөөлөлтэй эргэн уулзаж, зогсоолын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.81зочин   • 2022, 4 сарын 14. 13 цаг 12 минут

Сумъяабазарийн хийж чадах ганц ажил иргэдийн өмчинд халдаж гараж буулгах. бусад ажил нь дандаа дээрэм тонуул

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.