2022 оны 4-р сарын 13
14 цаг 35 минут

УИХ-ын Тамгын газрын тайлбар, мэдэгдэл

     “Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна. 

ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ 

“Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Хэвлэх, олшруулах цех нь чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой болон бусад шаардлагатай материалыг хэвлэн олшруулах, хэвлэлийн эх бэлтгэх чиг үүрэгтэй ажилладаг. Тус цехийн өөр нэг чухал үүрэг нь хууль, тогтоомжийн албан ёсны эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг 7 хоног бүр хэвлэн гаргахад чиглэдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ”, мөн зүйлийн 3-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” хэмээн заасан байдаг. Хуулиар хүлээсэн энэ үүргийнхээ хүрээнд Тамгын газар нь 7 хоног бүр “Төрийн мэдээлэл”-ийг 2000 орчим хувиар цаасаар хэвлэж, цахимд шилжүүлэн, захиалагч хэрэглэгчдэдээ түгээдэг.

Эмхэтгэлийг хэвлэдэг хэвлэх машины ашиглалтын хугацаа дуусаж, цаашид ашиглах боломжгүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох хууль, журмын дагуу хар, цагаан дижитал машин худалдан авсан. Энэ нь мэдээлэлд дурдсан шиг “принтер” биш, хэвлэх, хувилах, скайнердах олон үйлдэлтэй хэвлэлийн машин юм.

Тамгын газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу уг хэвлэлийн машиныг нийлүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах зарыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтад 2021 оны 10-р сард албан ёсоор байршуулж, нийлүүлэгчийг шалгаруулан, 2021 оны 12-р сард гэрээ байгуулсан. Тендерт шалгарсан “Санко маркетинг Монголиа” ХХК нь гэрээний дагуу “Konica minolta” хэвлэлийн машиныг 2022 оны 1-р сард нийлүүлж, төлбөрийг 2022 оны 3-р сард шилжүүлсэн болно.

Энэхүү худалдан авалт хуулийн дагуу, зайлшгүй шаардлагын улмаас хийгдсэн бөгөөд уг хэвлэх машиныг худалдан авахгүй бол хууль, тогтоомжийн эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг хэвлэх хуулиар хүлээсэн үүргээ Тамгын газар хэрэгжүүлж чадахгүйд хүрэх нөхцөл үүсэхээр байсан юм.

Энэ дашрамд төсвийн хэмнэлтийн бодлогыг тус байгууллага тууштай хэрэгжүүлж байгааг мэдэгдье. Тухайлбал, 2022 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын зардлыг 5.6 тэрбумаар, түүний дотор Тамгын газрын зардлыг 1.3 тэрбумаар танасан. Хэмнэлтийн бодлогыг төрийн бүх шатны байгууллагуудад дахин хэрэгжүүлэх талаар сүүлийн үед дэвшүүлж буй зорилт, бодлогын хүрээнд тээвэр, шатахуун, унааны зардлыг тэвчих, сургалт, семинарыг цахимаар хийх, судалгаа, сургалт, сурталчилгааны чиглэлээр гаргадаг ном, товхимлыг цахимд шилжүүлэх, цаасны хэрэглээг багасгах, цалинтай чөлөө олгохыг зогсоох зэрэг арга хэмжээ авч байна.

Сүүлийн өдрүүдэд хууль тогтоох эрх мэдэл хэрэгжүүлдэг, төлөөллийн дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний удирдлага, гишүүд, Тамгын газар луу чиглэсэн, холбогдох эх сурвалжаас бодит байдлыг тодруулаагүй, зориудаар харлуулах гэсэн зохион байгуулалттай үйлдлийн хүрээнд энэ мэт худал, ташаа мэдээлэл гарах болсонд харамсал илэрхийлж, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах талаар нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн үйл ажиллагаагаа улам сайжруулахын төлөө илүү хүчин чармайлт гаргаж ажиллахаа мэдэгдье.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.140Гишүүн асан   • 2022, 4 сарын 17. 10 цаг 21 минут

Маш их материал хэвлэж олшруулдаг. Бүх материал доод тал нь 76 хувь гээд л бодчих. Бас эмхэтгэл, сэтгүүл хүртэл хэвлэнэ. Ер нь нэг хэвлэх цех дээр үеэс ажиллаж ирсэн. Төрийн мэдээлэл хөөрхөн орлого оруулдаг байсан. Харин ПРИНТЕР гэж нэрлэсэн нь алдаа болсон байна. Хэвлэлийн машин л ажлыг нугалдаг шүү дээ.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.