2022 оны 4-р сарын 25
13 цаг 50 минут

С.Одонтуяа: Төрийн өмчит компаниудыг хувьчлах нь хэдэн дэд сайд цомхотгохоос илүү үр дүнтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гаригийн /2022.04.25/ хуралдаанаараа

·Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд

·Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл

·УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт явуулах зөвлөмжийн төслүүдийг тус тус хэлэлцлээ.

Он гараад хагас жил ч болоогүй байхад Монгол Улс 2022 оны төсвөө хоёр дахь удаагаа өөрчлөхөөр тодотгол оруулж ирж байна. Ингэснээр ердөө 5 сарын дотор бид төсвийг 3 дахь удаагаа хэлэлцэж байна. Хоёр сар тутам төсвийн бодлогоо өөрчилдөг улс дэлхий дээр байхгүй. Төсөвт тодотгол хийх шалтгаануудыг хуулиар тодорхой заасан байдаг. Тухайлбал, ДНБ-ий хэмжээ гурван хувиар буурвал тодотгол хийх хуультай. Гэвч өнөөгийн тодотгол дайн, ковидоос шалтгаалсан гэх боловч ДНБ яг хэдэн хувиар буурсан тодорхой тоо байхгүй байна. Тодотгол хийх шалтгаан нь бүрхэг, хуульд нийцээгүй байгаад Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж, төрийн бүх ажил хууль дээдлэх зарчмыг барьж хийгдэх учиртайг санууллаа.

Бүлгийн гишүүд, төсвийн тодотголд эдийн засгийн суурь реформуудыг тусгаагүй, орлого бүрдүүлэх салбарт анхаараагүй, зардлаа хэмнэж байна гэх боловч хэмнэлт нь ердөө 39 тэрбум хэрнээ Засгийн газрын өрийг 7 ихнаядаар нэмэгдүүлэн оруулж ирсэнд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Төр өөрөө өөрийгөө хуурч зарим өрийг өөр ангилалд оруулж байгаагаас бус өр ДНБ-ээс хэд давсан нь улсаа өрийн хавханд оруулах эрсдэлд оруулж байна. Мөн хэмнэлтийн хууль гаргаж хэдэн дэд сайд цомхотгохоос илүүтэй, төрийн өмчит компаниудаа яаралтай хувьчлах шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Төсвийн шинэчлэл, бодлогын реформ нэн даруй хийх ёстой. Эдийн засаг хүндэрсэн энэ үед хувийн хэвшлээ тэлэх, эдийн засгийг чөлөөлөх, эрчим хүчний хараат байдлаасаа гарах, төрийн өмчит том компаниудыг хувьчлах г.м зарчмын суурь асуудлууддаа анхаарсан, төсвийн шинэчлэл, төлөвлөлт, хяналт, төсвийн сахилга бат, үр ашгаа сайжруулах нь чухал гэв.

Бүлгийн хурлын дараа олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ,

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

-Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэвч Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн байсан. Оруулж ирж буй төсвийн тодотголоор энэ их өрийг дахин 7 ихнаядаар нэмж 33.9 ихнаяд болгосон байна. Энэ бол Монголбанкны Хятадтай хийсэн 3 тэрбум ам.долларын своп хэлэлцээний дүн ороогүй дүн юм. Монгол Улс урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний өртэй боллоо. Гадны санхүүгийн байгууллагуудын судалгааны дүнд дурьдсанчлан, өрийн хавханд ороод байгаа 5 улсын тоонд манайх багтсан байгаа. Гэтэл нэмж өр тавихаар оруулж ирж буй нь өрийн хавханд орох бодит эрсдлийг нэмэгдүүлж байна гэлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Миний хувьд цэцэрлэгийн асуудлыг дэмжиж байгаа. Цэцэрлэг олноор байгуулснаар эцэг эх нь ажилдаа явах боломжтой болж, татварын орлого нэмэгдэж, ядуурал буурна. Улс бэлэн мөнгө тараадаг биш ажлын байрыг олноор бий болгох бодлого хэрэгжүүлэх ёстой. Хэмнэлтийг ойр зуур аргацаасан байдлаар бус өргөн хүрээнд хийхийн тулд ТӨХК-иудаа зоригтой хувьчилж эхлэх хэрэгтэй. ТӨХК-иудын нийт хөрөнгө 40 их наяд хэрнээ жилд 100 хүрэхгүй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийнхээ оношийг зөв тавьж байж, дараагийн алхам зөв болно. Тиймээс эрдэмтэн, судлаачдын багийг УИХ-ын дэргэд ажиллуулж, нөхцөл байдлаа зөв үнэлэн, оношоо олох нь чухал байна. Түүнчлэн экспортын гацаагаа гаргахгүй бол таг зогслоо шүү хэмээн анхааруулав.

Ардчилсан намын бүлэг эдийн засгийн эрх чөлөөний үзэлтэй баруун төвийн онол дээр суурилсан бодлогынхоо хүрээнд макро эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг тусгасан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар энэ үеэр Бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ. Ингэхдээ эдийн засаг, нийгмийн реформ хийж байсан Да.Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт, Н.Золжаргал нарын саналыг авч тусгасан бөгөөд өнөөдрийн хурал дээр бүлгийн гишүүдээс гарсан саналыг нэмж тусгаад, ойрын үед Засгийн газарт хүргүүлэхээр болсноо мэдээллээ.

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.180Зочин   • 2022, 5 сарын 13. 16 цаг 07 минут

Одонтуяа хувьчлах нэрээр монголын өөдтөй өнгөтөй болгоныг 30 жил идлээ, Яасан ханаж цаддагүй мангас вэ????? Улс эх орноо бодооч. Төр харин сайн менежерээ л олж тавь...Төрийн улаам хүчгүй болгох гэсэн арга шүү...

103.57.93.44ардчилсан ниигэмийн сургамж   • 2022, 5 сарын 2. 15 цаг 13 минут

бидэнд ардчилалаас, ардчилсан ниигэмээс сургамж их байна даа, бүгдийг ардчилаж, хувьчилж устгасан. АРДЧИЛАЛ гэж байдаггүй ойлголоо, хатуу капитализм байдгийг шар махаараа мэдрэв

103.229.120.50Зочин   • 2022, 5 сарын 1. 9 цаг 28 минут

f;l

103.229.120.50Зочин   • 2022, 5 сарын 1. 9 цаг 28 минут

ажлын давхардал их байна

103.229.120.50Зочин   • 2022, 5 сарын 1. 9 цаг 26 минут

өмнө нь Эрчим хүчний яам зөвхөн эрчим хүчний бодлогоо л авч явдаг байсан, харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ-нь төсөв төлөвлөгөө ТУЗ-ын томилгоо өмч хөрөнгө зэрэг бүхий л асуудлаа хариуцдаг байсан гэнэ лээ

103.229.120.50Зочин   • 2022, 5 сарын 1. 9 цаг 19 минут

төрийн өмчит компанийн захирлууд гэрээгээ дүгнүүлж өчнөөн сая төгрөгийн шагнал авдгийг болиулах нь зөв, яам нь төсөв төлөвлөгөө энэ тэрийг нь баталж өгөөд бас эргээд гүйцэтгэлийг нь хянаад гэрээг нь бас дүгнээд байгаа нь ойлгомжгүй

103.229.120.50Зочин   • 2022, 5 сарын 1. 9 цаг 14 минут

Одонтуяа гишүүн маш зөв хэлжээ Эрчим хүчний компаниудаа хувчлах нь маш зөв жишээ нь Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ гээд компанийг хувьчилсан одоо маш сайн л ажиллаж байна хувьд очвол бүх юм хяналттай болно эдийн засгийн үр өгөөж нь сайжирна хувьчлахгүй гээд байгаа нь хэсэг бүлэг өөрсдөд нь ашигтай хүмүүсийн үг бид дэлхийн улс оронтой хөл нийлж алхах ёстой алийн болгон хуучинтайгаа зууралдах вэ

103.57.93.44Зочин   • 2022, 5 сарын 2. 15 цаг 17 минут

буруу

103.229.120.50Зочин   • 2022, 5 сарын 1. 9 цаг 09 минут

Ер нь бол төрийн өмчит компаниудыг хувьчлах нь маш зөв. Яагаад гэвэл компанийн засаглал нь сайжирна, хяналтын тогтолцоо сайн болно, үргүй зардал багасна, элдэв шахаа байхгүй болно. Өндөр хөгжилтэй орнууд жишээ нь японп гэхэд төрийн өмчит компани хуруу дарам гарын 5 хуруунд багтах цөөхөн байдаг юм билээ

103.229.120.50Зочин   • 2022, 5 сарын 1. 9 цаг 06 минут

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ БОДЛОГЫГ Л АВЧ ЯВМААР ГЭТЭЛ ӨНӨӨГИЙН БАЙДЛААР БОЛ ХУВЬЦААНЫ 70 ХУВИЙГ АВЧ ЯВАА ГЭЭД КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ НЬ ТОМИЛДОГ ТӨСӨВ ТӨЛӨВЛӨГӨӨ ХУДАЛДАН АВАЛТ ГЭЭД БҮХ Л ЮМЫГ НЬ БАТАЛЖ ЗАХИРЛЫН ГЭРЭЭГ НЬ ДҮГНЭДЭГ, ТӨСӨВ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГҮЙЦЭТГЭЛД НЬ, ХУДАЛДАН АВАЛТАД НЬ ХЯНАЛТ ТАВЬДАГ ТУЗ-ИЙГ НЬ ТОМИЛДОГ ГЭЭД ИЙМ СОНИН ТОГТОЛЦООТОЙ БОЛСОН. ИЙМ ЮМ БОЛ 70 ОРЧИМ ХҮНТЭЙ ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР НЬ ЮУ ХИЙХИЙН БОЛ ЭНЭ СОНИН ТОГТОЛЦООГ ЭРГЭЖ ХАРМААР

103.229.120.50Зочин   • 2022, 5 сарын 1. 9 цаг 00 минут

ЯГ ҮНЭН ХЭЛЖЭЭ. ДЭМЖИЖ БАЙНА. ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮДИЙГ ХАРААД ҮЗЭЭРЭЙ ХУУЛИА ЗӨРЧСӨН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН ЭНЭ ТАЛААР МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ ДАНДАА МАН-ЫН ЦҮНХ БАРИГЧ НАР БАЙГАА ИЙМ БАЙХАД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ ЗӨВ ЯВАХ УУ. ЖИШЭЭ НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ МАШ ОЛОН КОМПАНИУД БАЙНА. ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ 70 ХУВИЙГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ЭЗЭМШДЭГ, 30 ХУВИЙГ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР ЭЗЭМШДЭГ /ХУУЧНААР ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО/.

202.9.46.177Зочин   • 2022, 4 сарын 30. 18 цаг 40 минут

Төрийн өмчийг хувьчилж, хумсалж идэж ханаагүй юу С.Одонтуяа гуай... Төр муу менежер гэж хочилж байгаад өөрсдөө аваад түүнээс долоон дор юм хийгээд АН-ынхан идэж ууж аваад ард түмэн улс эх орноо хохироогоод 30 гаруй жил боллоо. Одоо амаа татацгаа...

103.212.118.25Зочин   • 2022, 4 сарын 29. 22 цаг 25 минут

одоо эрх мэдэлд хүрчихлээ. хоцорсон хувьчлал аас шарха нөхөждээ төр муу менежер гээд л ямарч хяналтын механизмгүй идэж уух арга юмдаа.хувьчлал хуульчилсан хулгай луувар дээрэм.хувьчилсан олон сайхан үйлдвэрүүд хаана байна.төрийн өмчийн гэснээ хариуцлага хяналтыг нь байхгүй болгочих дог доо.тэгээд дараа нь

202.9.40.245Зочин   • 2022, 4 сарын 27. 10 цаг 23 минут

Төр муу менежер гэдэг үг гаргаад төрийн бөгөөд ард түмний өмчийг хувьдаа завших арга хэрэглэдэг болсон доо. Угтаа бол төр муу менежер биш төрөөс тавьсан менежер нь муу ажиллаж байгаа юм шүү дээ. Сайн менежер томилдог, алдаа хийвэл олигтойхон шиг хариуцлага тооцож, ахиухан шиг ял оноодог систем тэй болчихвол энэ алдагдалтай ажиллуулдаг, мөнгө иддэг систем нь байхгүй болчих ёстой. Хувьчиллаа гээд ялгаагүй энгийн иргэдэд ямар ч ашиг байхгүй шүү дээ.

192.82.74.45Иргэн   • 2022, 4 сарын 26. 18 цаг 38 минут

Төрийн өмчит Хувьцаат компаниуд нь улсаас зээл авч, захирлууд нь хүүхдүүдээ АНУ-д сургадаг юм. Жишээ нь Материалимпекс ХК-ий эзэн Зоригийн хоёр охин болох Цолмон ба Тогос нь АНУ-ын Денвер хот дахь Колорадогийн Их Сургуулийн бакалаврын зэргүүдтэй ба одоог хүртэл АНУ-д их цалинтай ажил хийж, АНУ-д амьдарсаар байна.

66.181.160.7Зочин   • 2022, 4 сарын 26. 9 цаг 31 минут

Хувьчлал нэрээр баахан сахал Эрдэнэбилэгүүд луйвар хулгайгаа хийх гэж байгаа юм.Хувьчлаад хөгжүүлээд сайжраад байгаа юм хаа байна?Нийтийн тээврээ хар.90 оноос өмнө ажиллаж байсан аж үйлдвэрүүд хөнгөн үйлдвэрүүд хаана байна?Хувьчилсанаар хөгжөөд дэвээд байгаа нь хаана байнаа?Хувь хүнд биш олон нийтийн хяналтанд өг..Дэлхий энэ жишигээр хөгжиж байна.Хувь хүн эзэмшсэн, давамгайлсан компанууд явцгүй болсон.Мэрэгшсэн мэрэгжлийн удирдлагаар чөлөөтэй хангагддаг компанууд хол явдагийг цаг хугацаа харуулж байна шүү малнуудаа.Хоршоолол, олон нийтийн хяна

183.177.99.230Зочин   • 2022, 4 сарын 26. 9 цаг 19 минут

ehe abgai toriin omchid huden horcood ali negiin hubchilj abah geed noir ni hurehgui baigaa vm baina,tor oornnh gecen omchtei baij bolno bnz de.topiin omchiig jipiin apd tymen abch chadahgui.ene metiin noir ni hurehgui baigaa oigiarahuud l abch ustgana shuu..

192.82.74.45Иргэн   • 2022, 4 сарын 26. 3 цаг 24 минут

Төрийн өмчит Хувьцаат компаниуд нь улсаас зээл авч, захирлууд нь хүүхдүүдээ АНУ-д сургадаг юм. Жишээ нь Материалимпекс ХК-ий эзэн Зоригийн хоёр охин болох Цолмон ба Тогос нь АНУ-ын Денвер хот дахь Колорадогийн Их Сургуулийн бакалаврын зэргүүдтэй ба одоог хүртэл АНУ-д их цалинтай ажил хийж, тэнд амьдарсаар байгаа.

103.212.118.25Зочин   • 2022, 4 сарын 25. 16 цаг 26 минут

хувьчлал бол хуульчилсан хулгай дээрэм луйвар юм .эрх мэдэлд ойрхон очоод хоцорсоноо нөхөх нь .ан хан.

124.158.109.140Зочин   • 2022, 4 сарын 26. 9 цаг 36 минут

Энэ авгай хоцроогүй, нөхөртэйгээ нийлээд нэлээд юм авч цааш нь хийсэн юм гэдэг....

41.138.89.215lio   • 2022, 4 сарын 26. 2 цаг 53 минут

Таны анхааралд Та төслүүдээ санхүүжүүлэхийн тулд санхүүжилт хайж байна нэг хаягаар санаа зоволтгүй whatsapp:+33 7 57 82 43 21 ayudafinancesa@gmail.com

103.57.94.244Зочин   • 2022, 4 сарын 25. 15 цаг 09 минут

"Хувьчилал"нэрээр хувааж авч идэх гэж яарсан,шүлсээ савируулсан хулгайчид.

202.131.225.214Зочин   • 2022, 4 сарын 25. 14 цаг 39 минут

Төрийн өмчит гэж дарга нарын шахааны бизнес хийдэг. гадаад дотоодын зээл авч төрөөс/татвар төлөгчдийн/ төлүүлдэг намчирхсан цалин хангамж дураараа эдэлсэн тансагласан л газрууд байгаа ш дээ. Тэгээд үйл ажиллагаа нь ойролцоо өч төчнөөн байгууллага сангууд давхар байдаг гээд боддоо. Заримыг нь төр нь мэддэг ч гүй .

202.131.245.154Зочин   • 2022, 4 сарын 25. 14 цаг 07 минут

Энэ Ганбат гэдэг хүн уул нь зөв ярчихаад хамгийн сүүлд нь нэрийг нь сонсонгуут бөөлжис зутгамаар хүмүүсийн нэр хэлж хамаг ярьсан юмаа бүр мөсөн харлуулчих юм даа.Ямарч мэдрэмжгүй юм уу эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон байхаа.

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.