2022 оны 4-р сарын 26
10 цаг 05 минут

Туул голыг сувагчилж, даланжуулахыг дэмжицгээе

Эх дэлхийн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиож усны салбарынхан тулгамдсан асуудлынхаа талаар хэлэлцэж байх үед чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл цацагдсан нь хөрсний хуурайшил, цөлжилтөд өртөж эхлээд буй  нийслэлчүүдэд ёстой л чийг өгөх шиг болсон.

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр “... 2040 он гэхэд 270 км далангийн шугам барина. Бас зам талбайгаас борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулна...” гэж ярьсан.

Энэ санал санаачлагыг борооны улирал эхлэхтэй зэрэгцээд өгдөг амлалттай дүйцүүлэх ч юм биш. Туул гол дагуу далан барих буюу сувагчлах нь хэтдээ ямар ашигтайг бодолцох хэрэгтэй...

Сүүлийн үед зөв зүйтэй ажлаа олонд тайлагнасан дарга даамлыг сошиал орчинд ихэнх цагаа өнгөрүүлж, бусдын хийж хэрэгжүүлэхээр зэхэж буй ажлыг харлуулж болж бүтэхгүй мэтээр ойлголт өгдөг хэсэг бүлэг нөхдүүд бий болсон. Үүнийг ч дарга нар өлгөн авч тэрхүү мэдлэг дутмаг дэлгэцийн цаана шүлсээ үсэргэдэг хүмүүсээс айдаг болсон нь харамсалтай.

Товчхондоо бол учрыг нь сайн ухалгүйгээр мэдлэг нимгэн нөхдүүдийн сошиал орчинд элдвээр сэвэхээс айж, хийхээр төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй шийрэгнэх хэрэггүй гэдгийг хэлж буй хэрэг.

Мэдээж дээрх зөв зүйтэй ажил олны анхаарлыг татах хэдий ч  манайхан мэдлэг хомс байгаа нь харагдсан. Өөрөөр хэлбэл Туул голыг сувагчлах буюу даланжуулах нь ямар ач тустайг үнэндээ ойлгоогүй гэсэн үг. Дэлхийн хотууд хотын дундуур урсаж байгаа голоо даланжуулж үерийн уснаас хамгаалахаас гадна байнгын чийгшилтэй байж усны урсацыг тогтмол болгодог байна.

Гэтэл манай Туул гол ямар ч хамгаалалт буюу үерийн далан байхгүй учраас ундны усаа бохирдуулж,  нийслэл даяараа хуурайших эрсдэлд орчихож. Тиймээс л хотоо чийгшүүлэх үүднээс Туул голыг сувагчлах буюу даланжуулъя гэж ярьж буй хэрэг.

Яагаад даланжуулах ёстой вэ гэж үү...

Туул гол дагуу далан барих нь усны урсацад нөлөөлж тогтмол урсацтай болно. Элдэв хог хаягдал бохирдол, үерээс  хамгаална.

Хамгийн энгийнээр бодоод үзэхэд  бага ангийн сурагчдад ч “Агаарын чийгшил багасахад хур тунадасны хэмжээ багасдаг. Гол, мөрний ус агаарт ууршиж, эргээд хур бороо болж ордог...” гэж заадаг шүү дээ. Тэгвэл  байгалийн яг л тэр үзэгдэл ховордоход хүрч, хур бороо татмагшаад байгаа энэ цаг үед жинхэнэ нүдээ олсон, хэрэгтэй ажил гэдэг талаас нь харж, ойлгож гэмээ нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голоо  хамгаалж чадна.

 

Дэлхий нийтээрээ усыг ариг гамтай хэрэглэж, усны нөөцдөө  санаа тавьж буй энэ цагт монголчууд бид ч бас усны мэргэжилтнүүдийнхээ санаа бодол, хийхээр төлөвлөсөн ажлыг хүндэтгэх учиртай.

Бид ч гэсэн дэлхийн томоохон хотуудын жишгийг  дагаж яагаад болохгүй гэж. Яагаад усны урсац нь муудчихаад байгаа Туул голоо сувагчлах буюу даланжуулж болохгүй гэж. Харин ч энэхүү ажлыг хийснээрээ Нийслэлчүүд ундны хамгийн цэвэр усаа уух боломж бий болно гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. Тиймээс л Туул голыг сувагчилж даланжуулахыг дэмжих хэрэгтэй гэж ард олондоо уриалах байна.

Ер нь ч тэгээд сайхан бүхнийг бусдын нутгаас харах бус өөрсдөө хийж яагаад болохгүй гэж. Яагаад Улаанбаатар Венец шиг байж болохгүй гэж, тэгвэл...

 

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.72Зочин   • 2022, 5 сарын 7. 22 цаг 22 минут

нөгөө тэрбум мод тарих гээд зүтгэж Туулын бургасыг хядаад тохижуулж яах гэсэн юм бэ . Байшин барилга барих гэж л байна шүүдээ. Хүүхдийн паркын модыг тайрч байшин барьсан одоо нөгөө сайхан цэцэрлэг паркаас юу ч үлдэхгүй байгаа шүү дээ. Нэг хэсэг мод огтлоод байхад ... тэрбум мод тарина гээд ойлгомжгүй бна

103.229.122.130зочин   • 2022, 5 сарын 20. 13 цаг 27 минут

. Юун далан бэ Туул гол чин энэ бургасаар тэжээгдэж ширгэхгүй байгаа шүү . Бургас авлаа урсац багасч хатна. Уур амьсгалын өөрчлөлт тэрбум мод тарихын эсрэг юм хийнэ гэдэг чин барилга баышин барих сонирхолтой хүмүүс бна гэж ойлгогдож бна.

202.126.90.45Зочин   • 2022, 5 сарын 7. 20 цаг 03 минут

БӨХ ХҮН ч АРАЙ ӨӨРӨӨР СЭТГЭХЮМАА

59.153.112.132Зочин   • 2022, 5 сарын 6. 13 цаг 53 минут

Голыг 2 талаас нь нарийсгаж барилга барих газар чөлөөлж авах гэж байгаа санаа шүү үүнийг дэмжиж болохгүй

202.179.26.116ХАТАН ТУУЛ   • 2022, 5 сарын 3. 12 цаг 22 минут

САЯ САЯ ЖИЛ УРСААД ИРСИЙМ. ТА МУУ НОХОДУУД ЭРГЭЭР НЬ НЭГ БАРИЛГА БАРИХ ГЭЭД БАЙЖ ЯДЖИЙН ДАА. БААС ШЭЭСЭЭ ХИЙХЭЭ Л БОЛЬЧИХ

192.82.66.181Зочин   • 2022, 5 сарын 3. 8 цаг 48 минут

Эхлээд цэвэр болгох хэрэгтэй. Хамгийн гол нь энэ шүү

202.131.227.82ИРГЭН   • 2022, 5 сарын 2. 15 цаг 19 минут

ДЭМЖИХГҮЙ ШҮҮ

66.181.183.237Яаая даа байз.   • 2022, 4 сарын 30. 10 цаг 32 минут

Энэ хатан Туул гэж нэг үйлийн үртэй гол ус байна доо.Үйлдврийн бохироор хордуулна тэгсэнээ эрэг бараадаж очсон малууд нь машин тэрэгнийхээ бензин масло тосыг ороод угааж арчаад асгачихна,үүнээсээ болоод хур бага жил тохиовол татараад ширгэчихнэ,эргэн тойронд нь эрхлэн зугаацаж мансуурцгаах хүрээлэн босгож байна гэж үй олноор нь мод бургас бут сөөгийг хядаж тасдана эцэсд нь эсвэл эргүү юм шиг нэг нь эрэг далан босгоод их хотын дундуур урсгаад хүн тээвэр хийнэ гэж зүтгэх...Наад гол чинь ширгээд тасардаг гол шүү дээ мал юмаа нээрэн.

103.26.194.137Зочин   • 2022, 4 сарын 29. 17 цаг 00 минут

Туул голын орчныг тохижуулах нэрээр бургасыг нь хядаад дууслаа . Удахгүй байшин барилга барих эхлэл юм уу даа. Туул голын бургас дуусвал гол ширгэхгүй гэхийн баталгаа алга. Гадаадын том голуудтай зүйрлэх боломжгүй

103.10.23.95Зочин   • 2022, 4 сарын 29. 14 цаг 00 минут

Монгол хүнээ эх орноо муулаад яах вэ. Азийн цээжинд нүүдлийн мал аж ахуй эрхэлж оршин тогтнож ирсэн монгол хүн 21 дүгээр зууны эхэн 30 жилд амьдрах гэж зүтгэж л байна. Бүр нэг яахаа алдчихсан өлсгөлөн, гуйланчлалд ороогүй орох ч үгүй. Ардчилал, эдийн засгийн шинэ харилцаанд ороод алдаж, онож байгаа юм их бна аа. Сайнаа дэмжээд саараа орхиод явахад болно доо болно. харин ч Монгол оронд минь монгол хүнд асар их боломж өмнө байна гэж хардаг шүү. үүний баталгаа ажилсаг, боловсролтой бас ёс суртахуунтай сайхан залуу үе ирж байна.

202.55.188.37Зочин   • 2022, 4 сарын 29. 12 цаг 15 минут

туул гол хамгтйн гүн хэсэгтээ 2 м бхад суваг татвал ширгэж алга болно

66.181.176.94Зочин   • 2022, 4 сарын 28. 21 цаг 14 минут

USAN FLOTTOI BOLNO GEEGUI BAIGAA SOLIOOORLOOO GEJ HA HA HA

202.131.230.182Зочин   • 2022, 4 сарын 27. 17 цаг 05 минут

Арслантай гүүрний шээдэг оргилуур шиг юм болно.

202.126.89.245ИРГЭН   • 2022, 4 сарын 27. 14 цаг 41 минут

ТЭГЭЖ МЭДРЭЛТЭЖ СОЛИОРЧ БАЙХААР ЭХЛЭЭД СЭЛБЭ ГОЛОО ТЭГЭЭД ӨӨРЧЛӨӨД АВРААТАХ. ЯАЖ МӨНГӨ ИДЭЖ ӨРӨӨ ТӨЛӨӨХӨӨ БОДОХ ЮМ. СУМЪЯАБУЗАР

192.82.73.141Зочин   • 2022, 4 сарын 27. 9 цаг 07 минут

Хийж чадахгүй үлгэр

66.181.160.7Зочин   • 2022, 4 сарын 27. 4 цаг 10 минут

Зураг дээрээс харахад туул гол үнэхээр үзэсгэлэн төгөлдөр байгалаараа харагдаж байна.Гэтэл наад суваг байгуулсаныг хардаа яг будмал авгай шиг хиймэл, дууриамал хятад бараа шиг харагдаж байна. Наад мэдлэг соёл гоо сайхны мэдрэмжээ дээшлүүл сурч боловсор нөхөөр.

66.181.160.7Зочин   • 2022, 4 сарын 27. 3 цаг 57 минут

Байгалын унаган төрхөөр нь байлгаж ирээдүй хойч үедээ үлдээх нь аялал жуулчилал хүүхэд залуусд байгалаа хайрлах сэтгэлгээнд хэрэгтэй.ДАЛАН суваг барина гэдэг туул гол руу хутга барьж сүйтгэх зэрлэг балмад хэтэрхий бүдүүлэг соёлгүй мунхаг харанхуй хүмүүсийн үйлдэл

66.181.177.228Зочин   • 2022, 4 сарын 26. 22 цаг 42 минут

Энэ чинь маш аюултай шүү. Битгий дэмжээрэй. Туул голыг 200 метр өргөн, 6 метр гүн болгохоор чинь жилд баахан хүн хүүхэд живж үхдэг аюул болно шүү. Бас зарим нэг нь гүүрэн дээрээс үсэрч амиа хорлоод л. Усан онгоцнууд нь мөргөлдөөд л, машинууд гүүрэн дээрээс ус руу унаад л, заримдаа үерлэж эргээсээ хальж бөөн цунами болоод л ер л нөгөө кинон дээр гардаг шиг төрөл бүрийн гамшгууд ар араасаа цувах вий дээ. Энэ мөрөөдлөө орхиё оо.

66.181.161.29Зочин   • 2022, 4 сарын 26. 13 цаг 14 минут

Хэ хэ дарханы 200км замыг дуусгаж чадахгүй 4-н жил болж бдаг. Зам тавьж чадахгүй бж юун том юм ярьдаг юм бэ

203.98.76.100зочин   • 2022, 4 сарын 26. 12 цаг 06 минут

Байгалийн тогтоцоороо бол даланжуулж болохгүй эко систем нь унана гэж үздэг, баахан байшин бариад эко системийг нь эвдчихсэн сайн л судлаарай даа.

66.181.160.7Зочин   • 2022, 4 сарын 26. 11 цаг 28 минут

Байгалын унаган төрхийг нь өөрчлөнө гэдэг буруу. Мурилзсан тохойрсон бургасан эрэг голдирлоо чөлөөтэй өөрчлөх төрхийг алдагдуулж болохгүй.Харин ч Улаанбаатар хотыг чимэх болно. Хамгаалалтын зурвас даланг голоос 200-500 м-н зайд байгуулах хэрэгтэй.

202.131.230.182Зочин   • 2022, 4 сарын 26. 10 цаг 58 минут

Санал асууглаар иргэдийн 83 хувь нь дэмжсэн гээд нэмээч

43.228.129.131Зочин   • 2022, 4 сарын 26. 10 цаг 32 минут

Бургасы нь хядаж сүйтгэх үү

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.