2022 оны 5-р сарын 12
16 цаг 29 минут

ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар таницлууллаа.

Монгол Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа онцлоод Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэв.

Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд:

1.Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна.

2.Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. Уг нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулсан байсныг 2022 оны 3 дугаар сард 9.0 хувь болгон өсгөсөн.

3.Дэлхий дахинд үүсээд байгаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болон үнийн өсөлт нь инфляцад нөлөөлж байгаа тул Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлага үүсэж байна.

4.Системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээс өмнө тэдгээрийн төлбөрийн чадварт цар тахлын үзүүлсэн нөлөөлөл, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэлийн түвшний үзүүлэлтийг харгалзан активын чанарын үнэлгээг хийлгэх, хийлгээгүй тохиолдолд банкны хувьцааны үнэлгээ буруу гарах, улмаар хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсэхээр байна.

5.Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орнууд мөнгөний бодлогын хүүг сулруулж, төсвийн бодлогыг иргэдийн амьжиргаа болон эдийн засгаа дэмжин тэлэхэд чиглүүлж байсан бол сүүлийн 6-8 сарын хугацаанд улс орнууд төсвийн зарлагаа багасгаж, мөнгөний бодлогыг чангаруулах бодлого баримталж байгаа бөгөөд энэ хандлага нь цаашид ч үргэлжилж хадгаламжийн хүүг өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүй байна.

6.Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкны санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад шаардлагатай эх үүсвэр дутагдаж болзошгүй байна. Системд нөлөө бүхий банкууд 430.0-580.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарч байна.

7.Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байна.

8.Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа хэдий ч Виртуал хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар үнийн бууралт бий болох, ногдол ашиг тараах эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх, сонирхол буурч болзошгүй юм.

9.Цар тахлын улмаас эдийн засагт гарч буй хямрал, олон улсын цэрэг улс төрийн хурцадмал байдал, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

10.Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хязгаарлалтын тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа нь системд нөлөө бүхий банкуудаас хуульд заасан хугацаанд багтаан (2022 оны 06 дугаар сар) IPO хийх төлөвлөгөө амжилттай хэрэгжих боломжийг хязгаарлаж болзошгүй байна.

11.Банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан дэмжиж, энэ хугацаанд активын чанарын үнэлгээг хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь тохиромжтой хувилбар гэж үзсэн гэв.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэн яаралттай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдав. Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар банкуудын активын чанарын үнэлгээ бодитой гарах, ингэснээр хөрөнгө оруулагчдад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, дотоодын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг танилцуулгадаа онцолсон.

Хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Амартүвшин, Э.Батшугар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Т.Аубакир, Б.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, О.Цогтгэрэл, С.Чинзориг, Г.Ганболд, Б.Чойжилсүрэн, Ж.Сүхбаатар, Ч.Ундрам, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, төслийг дэмжсэн дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөлд банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгахаар тусгасныг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын байгууллагын зөвлөмжийг хүлээн авч, Засгийн газрын санал санаачилгыг УИХ дэмжиж ажиллах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэдгийг онцолсон. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо маш олон талаас нь нухацтай хэлэлцэж, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд, Монголбанкнаас оруулсан хугацаа сунгах саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Системд нөлөө бүхий банкыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх нь томоохон асуудал төдийгүй Монгол Улсын системд нөлөөлөх томоохон банкууд нэгэн зэрэг IPO гаргаад явах нь энэ цаг үед асуудал байж магадгүй гэдгээс болгоомжлон активын үнэлгээг нь сайн хийж, хөрөнгө оруулагчдад ч гэсэн ч сөрөг үр дагаваргүй байх, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хувьчлалыг зөв явуулах нь чухал гэдгийг тодотгож байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар эсрэг саналтай байв.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн сувилагчдын өдрийг тохиолдуулан хүн ардынхаа эрүүл энх, сайн сайхны төлөө чин үнэнчээр, цаг наргүй зүтгэж байгаа сувилагч нартаа баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа алжаал ядралаа умартсан, заримдаа боломжоос давсан хичээл зүтгэлийн ачаар бид цар тахлыг даван туулж байгааг тодотгоод Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар энэ жил “Сувилахуйд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг зохион байгуулж, дэлхийн сувилагчдын өдрийг “Манлайллын дуу хоолой: Сувилахуйн салбарт хөрөнгө оруулж, дэлхий дахины эрүүл мэндийн хамгааллыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн цар тахлын голомтод, амь нас, эрүүл мэндээ золиослон, ар гэр, ахуй амьдралаа хойш тавин зүтгэсэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зорилготой “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах тухай” бие даасан хууль, хэд хэдэн тогтоолыг УИХ баталсан билээ. Засгийн газар ч энэ чиглэлээр цөөнгүй шийдвэр гаргасан. Эдгээр хүчин чармайлтын үр дүн гарч байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд манай орны 4600 шахам эмнэлгийн байгууллагад 12.400 гаруй их эмч, 13.100 сувилагч, 23.000 гаруй мэргэжилтэн, ажилчид, нийтдээ 49.000 шахам хүн эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож байгааг тодотгосон.

УИХ-аас эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэн, эмч мэргэжилтэй гишүүд, эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан гишүүдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг УИХ-ын дарга онцлон тэмгдэглээд энэ шинэчлэл эмнэлгийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулах, эмнэлгийн менежментийг дэлхийн жишигт хүргэх үндсэн зорилгод чиглэж байгааг мэдэгдсэн.

Түүнчлэн тэрбээр, амьдралынхаа өдөр бүрийг бусдын сайн сайхан, эрүүл энхийн төлөө зориулдаг сувилагчид бол цар тахалтай тэмцэж байгаа цагаан нөмрөгтэй баатрууд гэдгийг тодотгохын зэрэгцээ айл өрх бүрийн талархал, бахархлыг Та бүхэндээ дамжуулан УИХ-ын нэрийн өмнөөс илэрхийлж байгаадаа таатай байна гэж байлаа.

Ингээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.