2022 оны 6-р сарын 10
11 цаг 50 минут

ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ, их хэмжээний бэлэн мөнгө, ГАДААД ВАЛЮТЫГ хураан авчээ

  ЭЦА-наас энэ сарын 9-нд буюу өчигдөр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулжээ. Тодруулбал, ЭЦА-наас Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуунсухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдний офиссын өрөө тасалгаанд нэгжлэг хийж, эх үүсвэр тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валютыг хураан авчээ.

Энэ талаар ЭЦА-наас тодруулахад "Ажиллагаа хийсэн нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Гаалийн байгууллагын албан тушаалтнууд, нүүрс тээврийн томоохон ААН-үүдийг авлига өгөх, авах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Мөн тэдгээрийн хооронд Нүүрсний экспортын үйл ажиллагааны чиглэлээр авлигын томоохон бүлэглэл, сүлжээ үүссэн байж болзошгүй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.

Гаалийн ерөнхий газраас тодруулахад "Шалгалт хийсэн нь үнэн. Манай байгууллагаас нэг хүнийг шалгасан. Гэхдээ энэ хүн гурван сарын өмнө ажлаасаа халагдсан. Халагдсан шалтгаан нь сахилгын ёс зүйн хариуцлага алдсан гэдэг үндэслэл. Тухайн алба хаагч нь дунд шатны буюу гаалийн улсын байцаагчаар ажилладаг байсан. Тэр хүний гэрт нэгжлэг хийсэн гэсэн. Гэхдээ мөнгө төгрөг гараагүй. Энэ хүнтэй холбоотой хэрэг угаасаа шалгагдаж байгаа хэрэг. Яагаад одоо л шалгаж эхэлсэн юм шиг мэдээлсэнд гайхаж байна" гэлээ.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Гашуунсухайтын хилийн боомт дахь Хилийн цэрэг болон цагдаа, гаалийн нэр бүхий ажилтнуудын орон гэрт нэгжлэг хийсэн юм. Тэдгээрийн орон гэрээс бэлэн мөнгө илэрсэн гэх мэдээлэл одоогоор алга. Харин Гашуунсухайт дахь нүүрс тээврийн хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөөнөөс эх үүсвэр нь тодорхойгүй бэлэн мөнгө гарсан" гэв.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.137.164Зочин   • 2022, 8 сарын 10. 13 цаг 52 минут

za naad Gaali chini ch awilga avdaggui huniig ni olson ni deer shuu za daa 1 ch baihgui dee

121.127.130.97Зочин   • 2022, 7 сарын 15. 16 цаг 42 минут

ямарч байсан илрүүлж сайн ажилжээ иймэрхүү байдлыг хойшид сайн илрүүлж байх хэрэгтэй

178.209.131.155Shar tohoi.   • 2022, 6 сарын 30. 20 цаг 03 минут

Shal hudalla buurhii uym bicheedel shudarga tsairailsan tur jvjegchin luivarchid .Hench itegehgvi uym bicheedel tarhi ugaadagaa bolio.Mongold etsen tur zasag gej baihgvi bolchihson shvv dee.

66.181.177.23irgen   • 2022, 6 сарын 28. 6 цаг 55 минут

unen yum bol ner hayagtai ni zarlaach

202.55.191.194зочин   • 2022, 6 сарын 21. 13 цаг 21 минут

нэр хаяггүй ийм балай мэдээ бичидэгээ хэзээ болих вэ сэтгүүлч нэртэй чадваргүй гарууд ааа

202.126.89.108Zochin   • 2022, 6 сарын 17. 22 цаг 45 минут

Shine nisehiin gaaliig shalgaa turkiin gahai gej bdag gesen arai gesen dee huurhii

202.126.88.174Зочин   • 2022, 6 сарын 15. 12 цаг 48 минут

Huulia changlaachee mongol uls chni abilgal hulgai hudalch humuuseer duurlee

66.181.177.83М   • 2022, 6 сарын 15. 12 цаг 14 минут

гааль мэргэжил хяналт 2 дампуу хахуулийн үүрүүд ер н бгад ч яах юм

89.2.7.46Зочин   • 2022, 6 сарын 13. 15 цаг 28 минут

Олдсон талхаа ч хувааж иддэг нэг найз байсан юм. Хэдэн жилийн өмнө гаальд ажилд ороод одоо намайг танихаа больцон

202.72.245.206zochin   • 2022, 6 сарын 12. 15 цаг 42 минут

er ,emgui chulgai chiij tegeed albaar ondor tatvar avdag ter gaaliin buch baichaagchid !!!

146.70.28.21Зочин   • 2022, 6 сарын 12. 15 цаг 40 минут

Дээрэмчид

49.0.137.164!!!!!!!!!!!!!!!!!!   • 2022, 6 сарын 11. 14 цаг 08 минут

Niit Ard tumnii baylgiig heden Berd Hyatadruu Nuurs helbereer bas door ni alt , mongo mongoliin ard tumnii unet zuiliig huu haman zooj gudarsaar udlaa odoo zadah boloogui yu ? Asraltaa? Sangiin saidaa ? Hiliin zergiinheen ? Nugel chini Nureeree garah zag irnee Ta nart !!!

202.72.245.125ч   • 2022, 6 сарын 10. 16 цаг 45 минут

ТӨСӨВ ШАМШИГДУУЛАГЧ

202.9.46.54unshigch   • 2022, 6 сарын 10. 16 цаг 29 минут

gaali gej ynen hund surtal shuu dee ,odoo argagyi garchi irj baina daa

64.119.22.44Зочин   • 2022, 6 сарын 10. 12 цаг 44 минут

гааль гэж үнэн бүтэхгүй газар даа

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.