Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох салбарын сайд нар танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон улс орнуудын хэрэгжүүлж эхлээд буй санкцууд манай улсад их, бага хэмжээгээр нөлөөлж байна. Шатахууны нийлүүлэлт болон төлбөрт ямар нэгэн саатал гараагүй. ОХУ-ын талаас гэрээнийхээ дагуу нийлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Манай импортлогч компаниуд төлбөрөө хийчихэж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл бичих