2022 оны 8-р сарын 1
18 цаг 38 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч танд эгэл жирийн сурагч захидал илгээж байна

Сайн байна уу? Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд энэ өдрийн мэнд хүргэе.

Намайг Энхбаатар гэдэг. Би 17 настай. Дархан-Уул аймгийн Эмпати сургуулийн 12-р ангийг энэ хавар төгссөн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд би энэ захидлаа өөрийнхөө болон үеийн тэнгийнхнийхээ өмнөөс бичиж байгааг минь хүлээн авна уу.

Би багаасаа IT  технологид дуртай, том болоод эх орондоо хэрэгтэй мэргэжилтэй хүн болно гээд хичээж, шаргуу хичээллэснээр дэлхийд чансаагаараа 25-д бичигддэг “University of Wisconson-Madison”-д тэнцсэндээ баяртай байна. Би IELTS-ийн шалгалтандаа 8 оноо авсан. Бас дэлхийн 20 гаруй сургууль руу элсэлтийн захидал буюу эссэ бичиж 3 сургуулиас IT технологи, программ хангамжийн чиглэлээр суралцах урилга хүлээн авснаас “University of Wisconson-Madison” нь чансаагаараа дэлхийн 35-д бичигддэг тул мөрөөдлийнхөө дагуу сонгосон юм. Мөн “The University of Illionois Chigago” (56-д бичигдэж байгаа), “Tiffin University”-аас 16.000$ -ийн тэтгэлэгтэй урилга хүлээн авсан. Мөрөөдлийнхөө төлөө олон цагаар сууж хичээллэхэд аав, ээж 2 маань намайг үргэлж дэмжиж байсан. Тиймээс тэднийгээ баярлуулахын тулд би шантрахгүй байх ёстой гэж өөртөө дандаа хэлдэг байсан. Дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд топ сургуулиудын IT технологийн үнэгүй хичээлүүдийг англи, япон хэлээр олж үзсэн.

Сонирхлоороо www.monmanga.com сайтыг хийж ажиллуулсан. Энэ сайтаараа дамжуулан Япон болон Солонгосын манга анимэйшн номнуудыг орчуулж сонирхдог хүүхдүүдэд хүргэдэг. Дараа нь сайтынхаа гар утасны аппликэйшн хийсэн. Бас үе тэнгийн найзуудаа цалинжуулж энэхүү сайтаа ажиллуулсан. Эхлээд үеийн найзууддаа ”Шантрахгүй сайн хичээвэл мөрөөдөлдөө хүрдэг юм шүү” гэж хэлмээр байна.

Гэхдээ Ерөнхийлөгч танд захидал бичих болсны учир нь дэлхийн шилдэг их сургуульд тэнцэхийн тулд би ганцаараа хичээгээгүй юм шүү. Миний таньдаг, таньдаггүй үе тэнгийнхэн маань маш их хичээсэн бас сайн сургуулиуд авсан олон хүүхдүүд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хэдий өөрийнхөө хичээл зүтгэлээр хичээн суралцаж мөрөөдлийн сургуульдаа тэнцсэн ч хүүхдүүд бидний өмнө сургалтын төлбөрийн асуудал тулгараад байна. Би найзуудтайгаа судалж үзэхэд “Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх...” гэж заасан Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хувийн сургуулийн болон харьяаллын сургуульдаа суралцдаггүй хүүхдүүд хамрагдах ямар ч боломжгүй журам таны нэрэмжит тэтгэлэгт тусгагдсан байна.

Олон олон өдрүүдийн хичээл зүтгэлээр хичээж дэлхийн шилдэг сургууль авсан хүүхдүүд хувийн сургуулийнх эсвэл харьяа сум, дүүргийнхээ сургуулиас оноогоо аваагүй гэж Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдахгүй боломжгүй байгааг та анзаарч үзнэ үү!  Зөвхөн хувийн сургууль төгссөн хүүхдүүд ийм асуудалтай байгаа биш бас улсын сургуулиудад ч гэсэн дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд тэнцчихээд Засгийн газрын тэтгэлэг авах боломжгүй хүүхдүүд байгаа.

Хүндэт Ерөнхийлөгчөө!

-“Тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноотой төгсөгч байх,

-ЭЕШ өгсөн хичээлүүдийн оноо тус бүр 480 болон түүнээс багагүй байх” гэдэг нөхцлөөр өөрсдөө хичээж бэлдэж тэнцсэн хүүхдүүд төлбөрийн асуудлаас болоод урилга нь ирчихсэн сургуульдаа суралцаж чадахгүйд хүрээд байгааг та судалж өгнө үү.

Зөвхөн ЭЕШ-ын оноогоор нь, төгссөн сургуулийн харьяаллаас нь хамаараад шалгаруулалт хийж байгаа нь  тухайн тэтгэлэгт бэлдэж байсан хүүхдүүдийн боломжийг  булаана бас хөдөө сумын хүүхдүүд 480 оноогоор тэтгэлэг авч тэнцлээ ч гэсэн дэлхийн шилдэг сургуулийн өөрийнх нь шалгуурт тэнцэхэд маш хэцүү, багагүй хугацаа шаардлагатай гэдгийг та мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Энэ бол тэгш боломж биш гэж би бодож байна. Хувийн, улсын сургуулийн гэж ялгахгүйгээр дэлхийн шилдэг сургуулиас урилга нь ирчихсэн хүүхдүүдэд хүссэн сургуульдаа явах тэтгэлгийг Ерөнхийлөгч Та өөрийнхөө тэтгэлгийн журамд оруулж өгнө үү.

Энэ ганцхан миний асуудал биш, өөрийнхөө хичээл зүтгэлээр бэлдсээр байгаад шилдэг сургуульд орох эрх авсан ч өөрийн эх орноосоо тэтгэлэг авч чадахгүй уйлж байгаа олон үе тэнгийнхнийгээ харсан учраас энэ захидлыг танд бичье гэж бодсон юм. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 800 оноо аваад өрсөлдөөд үзье гэхээр харьяа дүүргийнхээ сургуульд сурдаггүй учраас энэ тэтгэлгийн шаардлагыг нь хангахгүй болчихсон. Хувийн, улсын гэж ялгаварлахгүйгээр хүч, хөдөлмөрөө зарцуулж өндөр оноогоо авсан бол хүссэн сургуульдаа хүүхэд бүр явдаг байгаасай гэж хүсэж байна. Би болоод миний үеийн бүх найзууд маань эх орондоо хэрэгтэй мэргэжлийг эзэмшээд эргэн ирж эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсэж байна.

Ерөнхийлөгч танд сайн сайхныг хүсье.

Таныг хүндэтгэсэн,

Дархан-Уул аймгийн Эмпати сургуулийн төгсөгч Энхбаатар

2022.07.30 Улаанбаатар хот

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.251.130багш   • 3 сарын 22. 11 цаг 21 минут

Ийм тэнэг журмыг Боловролын сайд эргүү Энхамгалан хийсэн шүү дээ.Дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэнэ гэдэг амар асуудал биш шүү.Хэн ямар сургуульд сурах нь хүний эрхийн асуудал. Энд ялгаварлан гадуурхалт байж таарахгүй. Ийм ёс бус журам гаргасан яам. түүний сайд Энхамгаланд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.Энэ хүүхдийн хүсэлтийг 100 дэмжиж бна.Юуны чинь сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх гэж тэнэгтээд байгаа юм вэ?Өөр шигээ тойргоос сонгогдсон улстөрч юм уу? Энэ эргүү сайдыг нэн яаралтай халж зайлуулах хэрэгтэй.Хүний эрхийг зөрчжээ.

66.181.182.81Эрдэнэ   • 2022, 8 сарын 15. 15 цаг 18 минут

Дэлхийн топ эхний 20 сургуулийн урилга авсан хүүхдүүдээ тэтгэлэгт хамруулаачээ бүхэл бүтэн биеэ даасан улс байж ноён ёрөнхийлөгч та ийм зүйлийг маш хурдан шийдээд ирээдүйн улс орныхоо чадварлаг залуучуудыг дэмжээд өгөөчээ

192.82.89.73Зочин   • 2022, 8 сарын 12. 7 цаг 43 минут

Элбэг ерөнхийлөгчийн үед бол Дэлхийн ТОП-100 д багтсан хүүхдүүдийн төлбөрийг Монголын төр даадаг байсан шүү ! Та нар жаахан азгүй жаалууд юмуу даа !

192.82.89.73Зочин   • 2022, 8 сарын 12. 7 цаг 45 минут

Гэхдээ Хүүк Еөк өгчих байлгүй дээ !

103.229.122.165Зочин   • 2022, 8 сарын 9. 9 цаг 47 минут

Ухаалаг захидал байна.

192.82.82.221Зочин   • 2022, 8 сарын 8. 15 цаг 21 минут

h

202.126.90.25Зочин   • 2022, 8 сарын 4. 1 цаг 46 минут

Топ 100-ийн эхний 10 доторхи сургуульд мөртлөө улсын тэтгэлэг байхгүй чардайж бгаа😭😭😭

64.119.19.65Зочин   • 2022, 8 сарын 2. 18 цаг 15 минут

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Болж л байна. Ийм хүүхэд олон болоосой доо.

202.131.229.122зочин   • 2022, 8 сарын 2. 8 цаг 05 минут

Сайн хүү байна. Зөв санал байна. Дэмжих хэрэгтэй.

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.