2022 оны 8-р сарын 17
10 цаг 11 минут

Бидэнд гоё ганган нэртэй цогцолбор хэрэггүй зүгээр л 2 давхар цэцэрлэг л байхад болноо

Болдхэт ахаа та бол иймэрхүү юмыг ойлгох ухамсартай боловсролтой мундаг хүн. Бидэнд гоё ганган нэртэй цогцолбор сургууль аль ч хэрэггүй угаасаа энэ хавийн замын ачаалал болон хүн амын нягтрал нь дийлэхгүй бидэнд зүгээр л гаднааа тоглох талбайтай 2 давхар энгийн цэцэрлэг л хэрэгтэй байна. Та цэцэрлэг л барихгүй бол биднийг зүгээр тайван орхичээч тэхүүү.

 

/2022.08.16/ Нийслэлийн иргэд Азид хамгийн томд тооцогдох усан парк барина гэж газар авчхаад одоо 25 давхар орон сууцны барилга барьж буй үйл явдлын гэрч болж байгаа билээ. Mpress.mn мэдээллийн сайт өмнө нь талаар сурвалжилга бэлтгэн хүргэж байсан.

Тэгвэл яг үүнтэй адил зүйл 13-дугаар хороололд болж байна. Тодруулбал, “Наран трейд” ХХК сүүлийн үед цэцэрлэг, сургуулийн зориулалтаар авсан газраа анхнаасаа орон сууцны барилга барих гэж авсан мэтээр ярих болжээ. Тиймээс үүнтэй холбогдуулан бид дараах сурвалжилгыг хүргэж байна.

Жилийн жилд л нийслэл Улаанбаатар хот сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу хүүхдийн цэцэрлэгийн асуудалтай байдаг. Тиймээс улсын зарим цэцэрлэгүүд шинээр цэцэрлэгт орж буй хоёр настнуудын дунд сугалаа явуулж, элсүүлдэг “шударга бус” тогтолцоо бий болоод удаж байна.

Уг нь нэг ангид 25 хүүхэд хүмүүжинэ гэж заасан байдаг ч өнөөдрийн байдлаар нийслэлийн бүх цэцэрлэгийн багтаамж хоёр дахин нэмэгдсэн байдалтай байгаа юм. Тухайлбал, хүн амын тоогоор дээгүүрт жагсдаг БЗД-ийн гурван цэцэрлэгт ороход бүгд байх ёстой стандартаасаа илүү тооны хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байв.

Нийслэлийн 122-р цэцэрлэг-ийн арга зүйч Н.Бяцханцэцэг:

-Манай цэцэрлэгийн хувьд ачаалал дундаж байна. Ерөнхийдөө нэг ангид 25 хүүхэд байх нь стандарт гэж үздэг. Харин манай цэцэрлэгийн нэг бүлэгт дунджаар 40 хүүхэд суралцаж байна. Зарим ангид энэ тоо 42,43 байна гэсэн юм.

Нийслэлийн 147-р цэцэрлэг-ийн арга зүйч н.Дуламжав:

-Манайх 330 хүүхдийн багтаамжтай. Өнөөдрийн байдлаар нэг ангид 40 орчим хүүхэд суралцаж байна гэв.

Харин 129-р цэцэрлэгийн хувьд 360 хүүхдийн багтаамжтай ч өнөөдрийн байдлаар 600 гаруй хүүхэд хамруулж байгаа ажээ.

ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АГУУЛАХ БОЛГОЖЭЭ

БЗД-ийн 15,18 дугаар хороонд яг ижилхэн хэлбэр хийцтэй 3 цэцэрлэг бий. Эдгээрийг 1989 онд Оросууд манайд барьж өгч байсан түүхтэй. Угтаа бол тухайн үед Оросууд 4 цэцэрлэгийн зориулалттай барилга бэлэглэсэн байдаг ч өнөөдрийн байдлаар дээр дурдсан 122, 129, 147 гэсэн 3 цэцэрлэг л яг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Харин үлдсэн нэг цэцэрлэгийн барилга нь өнөөг хүртэл ашиглалтад ороогүй. Эх сурвалжаас авсан мэдээллээр одоо тус барилгыг агуулах болгон ашиглаж байгаа гэлээ.

Тиймээс бид энэхүү цэцэрлэгийн барилгыг сурвалжилж БЗД-ийн 6 дугаар хороог зорьсон юм. Цэцэрлэгийн зориулалттай уг барилга Нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн урд байрладаг аж. Биднийг очиход барилгыг өндөр хашаагаар хашаалж, "сургууль цэцэрлэгийн цогцолбор" гэсэн бичигтэй самбар хадсан байлаа. Ойр орчмын оршин суугчдын хэлж буйгаар энэхүү объектыг "Наран трейд" ХХК гэх компани худалдан авсан байна.

Хашаан дотор ороход нэлээд хэдэн автомашин эгнэн зогссон байв. “Наран трейд” ХХК уг талбайг "автомашины зогсоол" болгон ашигладаг талаар “Түмэн хүчит” харуул хамгаалалтын албаны ажилтан хэлж байсан юм.

Харин оросуудын барьж өгсөн барилга нэлээд хуучирч, цонх шил нь хагарсан, ойр орчимд нь тоосго, хуучирсан дээврийн төмрийн хог хөглөрсөн байдалтай байв.

Бид дээрх харуул хамгаалалтын албаны ажилтантай очиж уулзахад дараах мэдээллийг өгч байлаа. Тэрбээр,

"Энэ барилгыг "Наран трейд" компани сургууль цэцэрлэгийн цогцолбор барих зорилгоор худалдаж авсан юм гэнэ лээ. Харин хэзээ барьж эхэлж, ашиглалтад орохыг нь мэдэхгүй байна. Бараг хүн ирдэггүй. Одоо байгаа уг барилгыг буулгах эсэхийг нь ч сайн мэдэхгүй байна. Хэрэв үүнийг цэцэрлэг болгоно гэвэл сургууль барихад хүндрэлтэй. Авсан газарт нь багтахгүй. Тиймээс хуучин барилгыг нураах болов уу гэж бодож байна" гэсэн юм.

Энэхүү барилгын хоёр талд 21, 22 дугаар байр байдаг. Нэг барилга нь ойролцоогоор 7-8 орцтой бөгөөд тус тус 9 давхар байрууд аж. Тус орон сууцны оршин суугчийн хэлж буйгаар энэхүү "орхигдсон" цэцэрлэгийн барилга болон дээрх хоёр орон сууцыг нэг онд зэрэг барьж эхэлсэн байна. Харин оросууд явахдаа орон сууцны барилгыг "чүү ай" дуусгаж, харин цэцэрлэгийн барилгыг бүрэн дуусгаж чадалгүй явсан аж. Үүнээс хойш манайхан ашиглалтад оруулж чадахгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Харин 2015 онд “Наран трейд” ХХК тус газарт цэцэрлэг сургууль барина гэж газар авчхаад өдийг хүртэл нэг ч тоосго аваачиж тавилгүй агуулах болгон ашигласаар өдийг хүрчээ. Гэтэл сүүлийн үед 13 дугаар хороолол дахь газраа анхнаас нь орон сууцны зориулалтаар авсан мэтээр ярьж, Цэцэрлэгийн хүртээмж муу байгаа энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд гэх "гоё чамин" үг хэрэглэж цэцэрлэг сургуулийн цогцолбор барина хэмээн БЗД-ийн Засаг даргаас зөвшөөрөл хүсжээ. Гэвч энэ газар усан паркийн адил дахин орон сууц болон хувирвал яах вэ?

Үүний оронд...

Нийслэлд тулгамддаг цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудал жил бүр яригддаг. Мөн жил бүр цэцэрлэгийн барилга барихад төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг ч санхүүгийн асуудлаас үүдэж зарим нь явцын дунд "царцах" тохиолдол багагүй. Тиймээс дээрх цэцэрлэгийн зориулалтаар баригдаж "орхигдсон" обьектыг ашиглалтад оруулж, цэцэрлэгийн сугалаанд "аз дутсан" хоёр настнуудыг суралцах эрхээр нь хангавал яасан юм бэ Сайд аа...

 

Эх сурвалж: https://mpress.mn/p/10226

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.171ЯГ ЭНЭ ҮГИЙГ ХЭЛМЭЭР БАЙНА   • 2022, 9 сарын 5. 12 цаг 03 минут

БОЛД ХЭТ ... БОЛД ХЭТ ... УДВАЛ ... ТА НАР СЭРЭЭТЭР ГУАЙГ АМЬД БАЙСАН БОЛ ИНГЭЖ ГАЛЗУУРЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ДАА ....

202.179.26.171ЯГ ЭНЭ ҮГИЙГ ХЭЛМЭЭР БАЙНА   • 2022, 9 сарын 5. 12 цаг 01 минут

ЯГ ЭНЭ ҮГИЙГ СО ГАВЪЯАТАД Л ХЭЛМЭЭР БАЙНАА... ӨНДӨӨР ШИЛЭН ХОРГОНЫ ДООР ТОЛГОЙ ХАВЧУУЛСАН ТЕАТРААР ЯАХ Ч ЮМ БИЛЭЭ. УРЛАГЫН ЯНЖИНЛХАМ БУРХАН ЧИНЬ , АЛТАН ТОРОНД СУУХ АЛТАН ГУРГАЛДАЙН ҮЛГЭР МЭТ .....БОЛОХ БУС УУ

103.229.123.15Зочин   • 2022, 8 сарын 27. 16 цаг 01 минут

Болдхэт больчихоо

139.5.216.227зочин   • 2022, 8 сарын 21. 9 цаг 15 минут

2 хон хүүхэдтэй өөрсдөө 70 хүрчихсэн ийм их новшоор яадаг байнаа

66.181.176.93Зочин   • 2022, 8 сарын 18. 20 цаг 55 минут

BOLDHET MUNGUNII TULUU EHNER HUUHDEE CH ZARHAD BELEN ASAR SHUNALTAI LALAR SHUU

87.214.24.143Зочин   • 2022, 8 сарын 18. 19 цаг 41 минут

Boldhet gedeg hun mongo geheer uhaanaa alddag hun yun tsetserleg bodoh shunaliin tulam

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.