2022 оны 8-р сарын 26
12 цаг 57 минут

Б.Мөнх-Од: Прокурор олон нийтэд таалагдах гэж хэн нэгний эрхийг зөрчсөн, эсвэл хаацайлсан шийдвэр гаргахгүй

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захиралд холбогдох хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Б.Мөнх-Од мэдээлэл өглөө.

- Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг прокурор нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан, үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 11-11 төвд хандах, хяналт тавьсан М.Очбадрах прокурорт хариуцлага тооцуулах шаардлагатай гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Энэ талаар тодруулбал?

- Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд уг хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын зургийг постолж, мөн дээрх агуулга бүхий зүйлийг бичсэн байсан.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй эрх. Бид энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа.

Мөн сэтгүүлчийнхээ хувьд албан тушаалтны хууль бус үйлдлийг илчлэн олон нийтэд мэдээлж, холбогдох байгууллагаар шалгуулж байгаа нь сайн хэрэг.

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал буюу цахим сүлжээнд эрх бүхий байгууллагаас шалгаж дуусаагүй, эцэслэн шийдвэрлээгүй байгаа хэргийн талаар хэт нэг талын байр сууринаас тайлбарлан буруу ташаа мэдээлэх, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр бичих, мөрдөгч, прокурор руу үндэслэлгүйгээр дайрах зэргээр өөрт таалагдсан шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлж болохгүй юм.

Учир нь прокурорын хуульд нийцүүлэн, хараат бусаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хуулиар хориглосон байдаг.

Хэргийн талаар тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа “Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр нэр дурдагдаж буй албан тушаалтныг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гарган ирүүлснийг прокурор хянаад, мөрдөх байгууллагаас ирүүлсэн санал дээр нэмэлт материал шаардлагатай гэж үзсэн.

Шаардсан нэмэлт материалыг мөрдөгч цуглуулж ирүүлсний дараа прокурор хянаж шийдвэрээ гаргана. Энэ бол шийдвэр гаргахын өмнөх процесс ажиллагаа, одоо явагдаж байна.

Хуулийн дагуу хийгддэг ийм процесс ажиллагааг мэдсээр байж илтэд гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлж гомдол гаргахыг уриалж байгаа нь хэрэв прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар татаж шийдвэрлэвэл “бид тэмцэж байгаад яллагдагчаар татууллаа” гэж өөрийн нэр хүндийг өсгөх, сошиал орчинд олон дагагчтай болох гэсэн оролдлого гэж л харж байна.

Ер нь сүүлийн үед прокурор, шүүхийн шийдвэрлэх шатанд байгаа хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд янз бүрийн байдлаар бичиж олон нийтэд урьдчилсан төсөөлөл бүрдүүлэх, шийдвэр гаргах албан тушаалтны сэтгэл зүйд нөлөөлөх зорилго, агуулгатай сөрөг мэдээ, мэдээллийг тараах явдал цөөнгүй гарах болсон. Гэсэн хэдий ч прокурор олон нийтэд таалагдах гэж хэн нэгний эрхийг зөрчсөн, эсвэл хаацайлсан шийдвэр гаргахгүй, гаргах ч боломжгүй гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: ikon.mn

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.