2022 оны 9-р сарын 8
15 цаг 59 минут

Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг яагаад шахав...

Хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнийхээ сэнтийгээс бууж, нийслэл гэх том айлыг удирдсан даруйдаа мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Түүний нэг нь Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж юм. Түүнийг Ерөнхий архитектороор томилогдсон даруйд НИТХ-ын зарим төлөөлөгчид уг албан тушаалаас нь буулгахаар зүтгэсэн ч Хотын дарга тэдний хүслийг биелүүлээгүй. Гэтэл тэд хүслээ гүйцээхийн тулд Н.Нацагдоржийг албан тушаалаас нь огцруулахаар албан бичиг бэлдэж, Хотын даргад өгөхөөр бэлдэж байгаа тухай "бор шувуу" Хангарьд ордонд нисэж байна.

Огцруулах шалтгаанаа өнгөрсөн мягмар гарагт Монголд анх удаа зохиогдож буй Азийн архитекторчдийн үзэсгэлэнд Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотыг хэрхэн яаж тэлэх, хэрхэн яаж түгжрэлээс гарах талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, “Сонсголонт хот төсөл” гэх томоохон ажлыг танилцуулсан. Гэтэл НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид түүнийг энэхүү төслөө НИТХ-д танилцуулаагүй байж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө хэмээн шүүмжилж, түүнийг огцруулахаар болсон гэнэ.

Гэтэл Н.Нацагдорж энэхүү төслийг аль эртнээс бэлдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга нарт танилцуулж тэднээс дэмжлэг авсний үндсэн дээр ийнхүү олон нийтэд танилцуулжээ. Маш хариуцлагатай албан тушаал хашиж буй хэнбугай ч удирдлагууддаа танилцуулахгүйгээр ийм том хэмжээний ажлыг олон нийтэд дур мэдэн танилцуулахгүй нь тодрорхой. Гэтэл “Сонсголонт хот төсөл”-ийг дээд түвшинд танилцуулагдснийг НИТХ-ын ганц хоёр төлөөлөгч мэдэхийн дээдээр мэдэж буй хэрнээ яагаад ийнхүү мэдэн будилж Н.Нацагдорж гэх хүнийг албан тушаалаас нь огцруулах хэмжээнд асуудлыг дөвийлгөв гэдэг нь хачирхалтай.

Тэгээд ч олон улсын үзэсгэлэн Монголд анх удаа болж байхад ямар ч шинэ соргог зүйлгүйгээр энэхүү уулзалтад хэн ч орохгүй нь тодорхой. Ийм л нэг хувийн эрх ашиг, сандал суудлын төлөөх тэмцлээ улс орны чухал асуудлын өмнө зорилгоо болгож мэргэжлийн гэх тодотголтой Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн суудлыг ганхуулахаар зэхэж буй нь үүний ард маш том ашиг сонирхол нуугдаж буйг харуулж байна.

Өмнө нь түүнийг хэд хэдэн удаа огрцуулахыг нэр бүхий төлөөлөгчид хүссэн ч хотын дарга Д.Сумъяабазар “Н.Нацагдорж шиг ажлаа мэддэг мэргэжлийн хүн байна уу” хэмээн амыг нь таглаж байсан гэдэг. Учир нь өдгөө Д.Сумъяабазар дарга мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж байж 1.6 сая хүн амтай их хотын ажлыг урагшлуулна гэдгээ мэдэж буй учраас хов зөөгчдийн үгийг холуур шидэж байсан нь ихээхэн учир шалтгаантай аж.

Эцэст нь Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэний дургүйг хүргэж хэвлэлээр боорлуулах хэмжээнд хүрэв гэдэг нь асуулт болон үлдлээ.

 
 
 
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.16.224Зочин   • 2022, 9 сарын 23. 19 цаг 04 минут

HOTIIN TULUULUGCHID GEJ BANDAASHAA CH UGAAJ CHADAHGUI HALTAR TSUNH BARIGCHID YUUU HUTSHAVDEE NATSAGDORJ ARHITEKTORIIN UUUDUUS

66.181.161.54Ajil hj baigaa hvnee demj   • 2022, 9 сарын 8. 23 цаг 16 минут

Za bitgii utasnii tsaanaas tsetsreh ta nar yu ch medehgvi bj oorsdiigoo yu gj bodood olon ym yriad bdag bnaaa hiij bgaa hvniig demjeerei ogch boldogvi ymuu. Ta nariig bodwol ym hiih bgaa hvn

202.126.89.238Архитектор Чулуун   • 2022, 9 сарын 8. 17 цаг 35 минут

Энэ хүн ирж энэ зун ямар ч хүндрэлгүй ажлаа явуулсан юмсан. Дэмждэг

49.0.137.164Anhaar Unen UG   • 2022, 9 сарын 8. 16 цаг 26 минут

Ene Novsh UB t zambraagui barigdaad baigaa barilga baiguulamjiig oogshuuleed baigaa hun gej harj b na chadahgui bol zailaa chaddag hen negen baij l taaraa

202.21.109.114Зочин   • 2022, 9 сарын 8. 20 цаг 35 минут

Ажилдаа мундаг хүн шүү.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.