2022 оны 9-р сарын 7
9 цаг 28 минут

Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг нийслэлээс дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Ажиа гэгээн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачлан, үүсгэн байгуулсан "Ахмадын хөгжлийн төв" наймдугаар сарын 27-нд албан ёсоор үүд хаалгаа нээсэн билээ. Яармаг дахь Үндэсний архивын газрын чанх урд баригдсан тус төвд номын сан, чийрэгжүүлэх өрөөнүүд, саун, рашаан эмчилгээ, бүжгийн танхим зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэхээр, олны хандив, дэмжлэгээр байгуулсан бөгөөд “Ажиа гэгээний настныг идэвхжүүлэх сургалтын төв" буюу АГНИСТ хэмээн нэрлэжээ.  

Ажиа гэгээний зүгээс тус ахмадын хөгжлийн барилгыг төвлөрсөн дулааны шугамд холбох хүндрэлтэй байгаа. Иймд улс нийслэлээс энэ тал дээр дэмжиж ажиллахыг хүссэн юм.  Ахмадын хөгжлийн төвийг санаачлан, үүсгэн байгуулсанд Хотын дарга ихэд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ахмадын төвийг төвлөрсөн дулааны шугамд холбоход нийслэлийн зүгээс бүрэн дэмжин ажиллана гэсэн юм.

Ташрамд дурдахад, Ажиа гэгээн 2019 оноос эхлэн их дээд сургуульд сурах чин хүсэлтэй ч боломж нөхцөлөөр хомс хүүхдүүдэд зориулж ‘’Зөв’’ тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрт 60 гаруй хүүхэд хамрагдаад байгаа юм.

Мөн түүний санаачилгаар 2014 онд Хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэс хойш 16 мянга гаруй хүүхэд эмчлүүлсэн дүн мэдээ байна. Ажиа гэгээн тус эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийснээс гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулах, Монголын эмч нарыг гадаадын мэргэжлийн сургууль, сургалтад хамруулах зэргээр хүүхдийн эмнэлэгтэй байнга эргэх холбоотой ажилладаг байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.