2022 оны 9-р сарын 5
9 цаг 56 минут

Худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой хуулийн шинэчлэлийг таниулах сургалт зохион байгууллаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ оны зургаадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, долоодугаар сараас эхлэн дагаж мөрдөж буй юм. Энэхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дээрх чиглэлээр болон бусад холбогдох мэдлэг олгох сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн болон дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албан хаагчид, мэргэжилтнүүд оролцов. Түүнчлэн НЗДТГ, Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд илтгэл тавьсан юм. 

Сургалт, зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхий сайд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг санаачлан ажиллаж байгаа. Аливаа зүйл, тэр дундаа төрийн ажил, үйлчилгээ, тендер, төсөл хөтөлбөр ил тод байна гэдэг чухал. Ил тод байдалд  уялдуулж, төрийн үйлчилгээг үзүүлэх учиртай. Иймд өнөөдрийн сургалт цаг үеэ олсон зөв сургалт гэж бодож байна. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв, томоохон цогцолбор. Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжиж, төсөв хөрөнгийн хэмжээ өсөн нэмэгдэх ёстой. Ингэснээр нийслэлд тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг сайжруулах, дутагдаж байгаа байгууламжуудыг богино хугацаанд чанарын шаардлагад нийцсэн, гүйцэтгэл өндөртэйгөөр хүлээлгэн өгч, нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ. Мөн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа 30 жилийн турш ужгирсан, буруу төлөвлөлтийг шийдэж чадна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь улс орны хэмжээнд зарлаж буй тендер, төсөл арга хэмжээг оролцогчдод илүү ойлгомжтой болгож, мэргэжилтнүүд та бүхэнд хурдтай ажиллах боломжийг нээж өгч байгаа. Та бүхэн шударга ёсны дуу хоолойд нийцүүлэн ёс зүйн өндөрлөгөө барьж ажиллах ёстой. Цаашдаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудал та бүхний гаргаж байгаа шийдвэртэй салшгүй холбоотой гэдгийг ямагт ухамсарлаж, хотынхоо хөгжлийн төлөө, иргэдийн сайн сайхан, хүрээлэн байгаа орчны амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө бүгд хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн өгүүллээ.

Сангийн яамны Хууль эрхзүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга  Ц.Батзул:

-Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах үүднээс Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Нийгэмд, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа санхүүгийн  хүндрэлийг даван туулахад туслах үүднээс тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр баталж, долоодугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжиж буй уг хуулийг танин мэдүүлэх сургалтыг өнөөдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байна. Аж ахуйг нэгж байгууллагууд өмнө нь төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулж байж материалаа илгээдэг байсан бол одоо 0.5 хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулахаар шинэчилж, дөрөв дахин бууруулсан. Мөн гүйцэтгэл нь он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд гэрээний үнийн дүнгийн таван хувьтай гүйцэтгэлийн баталгаа байршуулдаг байсан бол одоо тухайн онд санхүүжих үнийн дүнгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний баталгаа гаргахаар заасан байгаа. Ийнхүү аж ахуйн нэгжүүдэд учирдаг хүндрэлтэй асуудлыг шийдэж, хөнгөлөлт үзүүлэхээс гадна тендерийг хурдан зохион байгуулахад чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Үүнийг дагалдаад Сангийн сайдын тушаалаар журам зааварт өөрчлөлт орсон хэмээсэн юм.

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтад хамрагдаж байна. НЗДТГ, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Авлигатай тэмцэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамтран оролцож, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт хийж байна. 2022 оны хувьд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа хуулийн дагуу өрнөж буй ч тухайн ондоо санхүүжүүлж амжихгүй он дамжих магадлалтай хөрөнгө оруулалтууд гарч байгаа юм. Мөн хөрш орнуудад тохиолдсон цаг үеийн байдлууд,  цар тахлын нөлөөнөөс үүдэн зарласан тендер болоод төсөл хөтөлбөрүүдэд оролцох аж ахуйн нэгж цөөн байгаа зэрэг бэрхшээлүүд тохиолдож буй”-г Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Батсүх тодотгож байлаа.

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Отгонбаяр:

-Худалдан авах ажиллагааны салбар үүсэн байгуулагдсанаас хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Түүнчлэн энэ онд тус салбарт хуулийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсэн. Энэхүү хуулийн шинэчлэлт болоод худалдан авах ажиллагааны онцлогоос таниулах сургалтыг нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны чиглэлийн мэргэжилтнүүдэд хууль танин мэдүүлэх, сурталчлах сургалт зохион байгуулж байна. Шинэ хууль батлагдсантай холбоотойгоор худалдан авах ажиллагааны шинэчлэлийг мэргэжилтнүүд төдийгүй байгууллагын удирдлагуудыг сургалтад хамруулж байгаа нь сайн хэрэг гэлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.