2022 оны 9-р сарын 1
9 цаг 56 минут

Д.Сумъяабазар: Хичээлийн шинэ жил хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Хичээлийн шинэ жил бол хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг сайхан өдөр гэдгийг Хотын дарга онцлоод “Энэ хичээлийн жилээс эхлэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд,  боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатыг хэрэгжүүлэн, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс энэхүү хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 2635 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаагаас ердийн ерөнхий боловсролын 137 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 981 хүүхэд суралцаж байна. Нийслэлийн 55 дугаар дунд сургуульд зөвхөн нийслэлийн сурагчид суралцдаггүй. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй хүүхэд энэ сургуульд сурч, боловсрол, ур чадвар эзэмшдэг. Эдгээр хүүхдүүд боловсролоос хоцорч болохгүй, нийгэмтэй хөл нийлэн хөгжихөд бүх талын дэмжлэг үзүүлэх болно” хэмээсэн юм. 

Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах орчныг бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын багш, хүний нөөцийг бэлтгэх зэрэг зорилтуудыг тусгасан. Энэ хүрээнд ЕБС-ийн 92 багш, цэцэрлэгийн 70 багш нийт 162 багшийг сургалтад хамруулж бэлтгээд байгаа бол Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд тус бүр нэг сургууль, хоёр цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна. 

Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ:

-Өнгөрсөн хичээлийн жил манай сургуулийн хувьд өрнүүн их амжилттай байсан. Цар тахлын улмаас үүссэн хүүхдийн сурлагын хоцрогдлыг арилгахаар ажилласны дүнд хүүхэд бүрд 2-8 хувийн бодит ахиц гарсан. Мөн сургуулийн гадна орчинд ногоон байгууламж байгуулж, сургуулийн нэг давхрыг иж бүрэн тохижуулсан. Сургуулийн 35 багшийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын боловсролын бодлогын хүрээлэнгийн цахим сургалтад хамруулж, хэл засалч мэргэжлийг эзэмшүүлсэн зэрэг олон амжилтыг дурдаж болно. Цаашид сургалтын чанараа сайжруулж, дугуйлан секцийн тоог нэмэгдүүлнэ. Энэ хичээлийн жилд манай сургуулийн 125 багш, 28 ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд энэ хичээлийн жилд тусгай хэрэгцээт 510 хүүхэд суралцаж байна. Манай сургуульд оюун ухааны бэрхшээлтэй, аутизм, дауны хам шинжтэй, саажилттай хүүхдүүд голчлон суралцдаг. Хүүхэд бүр онцлогтой учир ганцаарчилсан сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энгийн сургууль шиг бүх хүүхдэд нэг хөтөлбөрөөр хичээл заадаггүй учир тухайн хүүхдэд тохирсон хичээлийг ордгоороо онцлог. Иймд багшаас ур чадвар, тэсвэр тэвчээр шаардахын дээр сургалтад үзүүлэн таниулах материал, орчин шаардагддаг. Бид хүүхдүүдэд мэдлэг, боловсрол өгөхөөс илүү амьдралын чадвар, дадлыг суулгахад онцгойлон анхаарч байна. Хүүхдүүдийг амьдрах ухаанд бэлдэхийн тулд зуны цагт ногоо тариулж, амраахын сацуу заслын хичээлүүд ордог. Мөн хөдөлмөрийн зуслантай болох хүсэлтээ тавьсан. Энэ асуудал манай сургуулийн хувьд тулгамдаж байгаа гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд бичил хүлэмж, хэл заслын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө, өдөр өнжүүлэх өрөө байдаг. Хүлэмждээ тарвас, өргөст хэмх, улаан лооль болон модны суулгац зэргийг сурагчидтайгаа хамтран тариалдаг байна. Сургуулийн удирдлагууд АНУ-ын Аутизмын төвөөс санаа авч, тусгай танхимыг байгуулжээ. Тус танхимын тусламжтайгаар эцэг эхчүүд нь хүүхдүүдээ юу сурч, ямар байгааг харахаас гадна багш нь хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, хичээлээ ямар арга барилаар зааж байгааг харах боломжтой аж. Харин өдөр өнжүүлэхдээ 20-25 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хичээл дээрээ сурсан мэдлэгээ бататгах, хооллох, амрах боломжийг бүрдүүлжээ. Эмнэлгийн тусламж үзүүлэх өрөөнд цэр соруулах аппарат, амьсгалын аппарат, массажны ор, нүдний хараа шалгах төхөөрөмж, тусгаарлах өрөө зэрэгтэй аж. Ингэснээр хичээл дээрээ эмнэлгийн тусламж авах шаардлагатай сурагчдад түргэн дуудаж цаг алдалгүйгээр яаралтай тусламж үзүүлэх боломж бүрджээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй бяцхан багачуудад гарын бэлэг гардууллаа. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.