2022 оны 9-р сарын 22
14 цаг 38 минут

Д.Зоригт: 11 улсын циркчид сургуультай баавгай, муур нохой, аварга могойн үзүүлбэр үзүүлэх болно

Bravo Circus олон улсын циркийн тоглолт Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал, ирэх аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд олон улсын циркчид цуглах нь. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм байна. Бид тоглолтын талаар "Circus Mongolia" XXK-ийн захирал Ч.Хатанбаатараас тодрууллаа.

-Дэлхийн циркийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчин манай улсад циркийн тоглолт хийх гэж байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Циркийн урлаг бол орон зайн урлаг. 11 улсын циркчид нэгдэж, хүүхэд багачууддаа циркийн урлагаа сурталчлах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээр олон улсын циркийн үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байна. Циркийн тоглолт Монгол бөхийн өргөөнд тоглогдоно.

-Тоглолтод ямар уран бүтээлчид, амьтад оролцох вэ?

-Аравдугаар сарын 21-нээс Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтод олон улсад үзэгчдийн дунд байр сууриа олсон нэртэй циркчид тоглоно. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглоно. Мөн амьтан гэж бие даасан том төрөл байдаг. Сургуультай баавгайнууд, муурнууд, хөгжилтэй нохойнуудын тоглолт гэх мэт. Аварга могойн үзүүлбэр бий. Дэлхийн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ таниулсан жүжигчид ирсэн учраас манай үзэгчдэд таалагдаж, хүүхэд багачуудыг баясгаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, нэг үдшийг сайхан өнгөрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Цирк бол өнгө өнгийг үзүүлж чаддагаараа онцлог байдаг. Хүүхдэд зориулсан учраас үзвэрийн үргэлжлэх цаг хоёр цагаас хэтрэхгүй.

Циркийн найруулагч Д.Зоригт "Цирк үзэж өсөөгүй үе гарч ирж байна. Тиймээс Бөхийн өргөөнд аав ээжтэйгээ очиж, дэлхийн циркийн тоглолтыг үзэх боломжтой. Цирк шиг маш гоё орчин бүрдүүлнэ. Алиалагч, сургуультай амьтадтай маш сонирхолтой үзүүлбэрийг үзүүлнэ. Бид хоёр сар гаруйн хугацаанд бэлдэж байна. Нийт 11 улсын 86 жүжигчид, циркчид оролцоно. Тоглолтын гол онцлог нь бүжигчид байна. Морьтоны үзүүлбэр, сургуультай баавгай, муур нохойн үзүүлбэр, түүнчлэн аварга могойн үзүүлбэр бий. Циркийн маш том хэмжээний орон зайн үзүүлбэрийг үзүүлэх болно. Сүүлийн 10-аад жил оройн зайн үзүүлбэрийг иргэд үзээгүй байх. Агаарын гимнастик гэх мэт. Хуучин цирк ямар байсан. Яг тэр мэдрэмжийг өгөх болно" хэмээлээ.

Билет Захиалга: TICKET.mn Цахим Тасалбар, Монгол бөхийн өргөөний кассаар зарагдана. Тасалбарын үнэ 40000 төгрөг. Лавлах утас: 8877-0003, 8986-2966

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.10.230зочин   • 2022, 10 сарын 17. 9 цаг 29 минут

Долгорсүрэнгийн хүү гээд л бичих юм, Амьдад нь аавынхаа нэрийг ингэж муугаар дуудууулах ямар үйлийн үр вэ

49.0.137.164Soyliin Yam biluu ???   • 2022, 9 сарын 26. 9 цаг 25 минут

Nomin Saidanzar golog Batbayr hoer tag shuu

49.0.137.164!!!   • 2022, 9 сарын 26. 9 цаг 24 минут

Ha Ha Ha tegeed haan uzuulber ni boloh we ??? Gadaa gudmand uu ??? Asa maanagaas Zirkee awah temzeld orzgoohgui yum uu ? Tegeed l hun bolgonoos guilgaad l zaalaa tureesluuleech geed l yawna uu ?? Ta nar ehluuleech ard tumen demjine sh dee !

37.120.143.91Зочин   • 2022, 9 сарын 27. 5 цаг 13 минут

Долгорсүрэнгийн өлөн бөөснүүдээс циркээ хэзээ авах гэжиин

37.65.161.238Зочин   • 1 сарын 6. 18 цаг 58 минут

Долгорсүрэнгийн өлөн бөөснүүдээс циркээ хэзээ авах гэжиин

37.65.161.238Зочин   • 1 сарын 6. 18 цаг 57 минут

Долгорсүрэнгийн өлөн бөөснүүдээс циркээ хэзээ авах гэжиин

37.65.161.238Зочин   • 1 сарын 6. 18 цаг 57 минут

Долгорсүрэнгийн өлөн бөөснүүдээс циркээ хэзээ авах гэжиин

192.82.90.70Зочин   • 2022, 9 сарын 24. 9 цаг 47 минут

aimshigtai unetei yumaa

66.181.177.113Багаа   • 2022, 9 сарын 23. 9 цаг 35 минут

Худалч хулхи хулигаан хулгайч ДАГВАДОРЖ ЦИРКийг 9 сард ашиглалтанд оруулна гэсэн бас л худлаа цаг хожиж байгаа биз дээ нөгөө СОЁЛЫН ЯАМ ЯАСАН БЭ НОМИН сайд бас л том юм ярьж байсан шүү дээ

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.