2022 оны 10-р сарын 3
12 цаг 42 минут

Н.НАЦАГДОРЖООР “ТҮГЖРЭЛГҮЙ” НИЙСЛЭЛИЙГ ТӨЛӨВЛҮҮЛЬЕ

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн албан тушаал нэг биш хүний хорхойг хүргэж, олон нийтэд мань хүнийг муу, муухай харагдуулах тактикуудыг ашиглаж эхэлжээ. Ямартаа л, хотын даргын дургүйг хүргэсэн мэтээр “шууруулж” байх вэ дээ.

Үнэндээ өнөөгийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн хувьд нийслэлийнхэнд хэрэгтэй хүн гэдгийг хотын удирдлагууд цаашлаад улстөрийн хүрээнийхэн аль хэдийн мэддэг болчихсон. Н.Нацагдоржийн хийсэн ажлууд нь түүнийг ийн нийтэд таниулсан хэрэг. Товчхондоо хэлэх үгнээс нь түрүүлээд хийсэн ажил нь бодит болчихсон гэсэн үг.

Тиймдээ ч тэр өмнө нь 2006-2010 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, 2012-2015 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ажиллаж явсан нэгэн.

Н.Нацагдоржийн хувьд саяхан болсон Азийн архитекторчдын үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар хотыг тэлэх, түгжрэлийг бууруулах боломж бүхий “Сонсголонт хот төсөл”-ийг танилцуулсан. Харамсалтай нь тэр нь Нийслэлийн ерөнхий архитектур гэдэг албан тушаалд шунагсдын олз болоод байгаа аж. Тиймээс л хотын даргад алтан хошуу хүргэж, албанаас нь мултлах гэж хичээх болжээ.

Уг нь хов болгон ашиглаад байгаа тэрхүү “Сонсголонт хот" төслийн төлөвлөлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан нь дэмжигдсэн байдаг. Мөн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон холбогдох албаныханд танилцуулчихсан.

Цаашлаад Азийн архитекторуудын үзэсгэлэнгийн үеэр “Сонсголонт хот" төслийг олон нийтэд танилцуулж санал авах, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн ажлыг зохион байгуулаад байгаа.

Энэ нь ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ хуулийн 12.5-д Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна, 17.1-д Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана гэж заасныг ч хэрэгжүүлсэн гэсэн үг.

Тийм байтал НИТХ-ын цөөн хэдэн төлөөлөгч сонсоогүй, мэдээгүй мэт авирлаж, Ерөнхий архитектурын суудал руу гэтэж байгаа аж.

Н.Нацагдоржийн хувьд нийслэл хотыг тэлүүлэх олон ажил хийснийг иргэн бүр мэдэж, өдгөө ашиг шимийг нь хүртэж байгаа.

Тухайлбал, “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”.

Анх Н.Нацагдорж барилга, хот байгуулалтын үйл ажиллагааг нэг цэгээс үзүүлэх үйлчилгээг өөрийн байгууллагад нэвтрүүлж, барилгын зөвшөөрлийг 14 хоногт олгож, байгууллагын цахим хаягаар иргэдэд мэдээлдэг болгосон. Энэ нь өргөжин тэлж өнөөдрийн “НИЙСЛЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийн эхлэл байсан.

Мөн нийслэл төдийгүй улсдаа анхдагч болсон “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-гийн зураг төслийг 960.0 га газарт боловсруулсан хүн нь Н.Нацагдорж архитектор.

Тэр тухайн үедээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн 181 дүгээр тогтоолоор батлуулснаар цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл үе шаттайгаар хэрэгжиж нийслэлчүүд амрах, соёл, спорт, зугаалгын томоохон төвтэй болж чадсан.Түүний энэ ажил дүүрэг бүрд хэрэгжих санаачилгыг өгсөн төдийгүй усан спорт, чийрэгжүүлэлтийн төвүүдийг ч шинээр ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж ажилласан байдаг.

Тусгаар Монгол Улсын иргэд дэнж хотойтол наадах “МОНГОЛ НААДАМ” цогцолборыг ч тэр санаачилсан.

Анх хэтэрхий хол гэх шүүмжлэл дагуулж байсан ч өнөөдөр түүний ерөнхий төлөвлөгөөний дагуу авто болон явган зорчигчийн зам, худалдааны талбай, конторын барилга, орчны тохижилтын ажил хийгдэж, үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах хамгийн тохиромжтой газар болсонтой хүн бүр санал нийлэх биз.

Архитекторчдын ажил гаргасан төлөвлөгөө, бий болгосон бүтээн байгуулалтуудаас нь тодорхой харагддаг. Н.Нацагдорж нийтийн төлөө хэрэгжүүлсэн өөр нэг ажил нь “АВТО ХУДАЛДААНЫ НЭГДСЭН ЦОГЦОЛБОР”.

Түүний санаачилгаар Улаанбаатар хотын техникийн захуудыг нэгтгэн СХД-ийн 32 дугаар хороо хуучнаар 22-ын товчооноос 1.7 км зайд 130 га газарт Авто худалдааны нэгдсэн цогцолбор барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 19 дүгээр тогтоолоор батлуулан, хэрэгжүүлсэн.

Эдгээрээс харвал тэр хотыг цементэн ширэнгэ болгохоос илүү тэлүүлэх зарчим баримталж, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, эрхлэх боломжит цогцолборуудыг хотын зах руу төлөвлөн, бариулж байжээ.

Түүнчлэн тэр иргэдэд хүртээмжтэй, хэрэгцээг нь орхигдуулахгүй байхын тулд нийслэлийн бага сургууль, цэцэрлэгийн 89 цогцолбор барилгын газрын байршлыг тогтоож, нэг маягийн зураг төслөөр барих ажлыг эхлүүлсэн нь одоо ч хүн бүрт өгөөжөө өгсөөр байгаа.

Жишээлбэл Хан-Уул дүүргийн Морингийн давааны гэр хороолол, Хайлааст, Дамбадаржаа, Хангай хотхон, Рафид харш, Дүнжингарав хороолол, Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн баруун талд, Цайз зах, Монел, Дарь-Эхийн гэр хороолол зэрэг газруудад барьж 3000 гаруй хүүхэд оршин суугаа газартаа сургууль, цэцэрлэгт хамрагдах болсон.

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.76.68Зочин   • 2022, 10 сарын 14. 15 цаг 48 минут

хотыг ийм болгосон гол хүний нэг биз дээ. мөнгө төлж өөрийгөө магтуулахдаа хүрэхийг бодоход эвгүйтэж байгаа юм байна л даа. зайлаасай энэ мэт гөлөгнүүд.

66.181.160.23зочин   • 2022, 10 сарын 7. 10 цаг 35 минут

Харагдаач

202.72.245.125Зочин   • 2022, 10 сарын 6. 10 цаг 45 минут

Одоо газар доорхи хотоо төлөлө хөө Уулзваруудаа концессоор нүхэн гарцтай дэлгүүр захаа газар дор бариулж эхэл тийм л мундаг Архитекторч юм бол

139.5.218.9Зочин   • 2022, 10 сарын 5. 18 цаг 52 минут

Хотын эмх замбараагүй барилгажилт ,буруу төлөвлөлтийг хийсэн гол этгээд мөн дөө,мөнгө төлж өөрийгөө магтуулаад ичмээр юм

64.119.16.224Зочин   • 2022, 10 сарын 4. 19 цаг 42 минут

IIM OLON JIL ERENHII ARHITEKTOR HIISEN YUM BOL ENE HOOROND HOTIIG YAAGAAD IIM HOG BOLGOCHVOOOOOO TA NAR NEEREE ARD TUMNIIG MUN IH BASAMJLAH YUMAAAA MAL GEJ BODDOG YUMUUUU

66.181.161.68Зочин   • 2022, 10 сарын 4. 12 цаг 53 минут

Нацагдорж архитектор хийж бүтээсэн ажилтай мэргэжлийн хүн, хийх гэсэг ажлыг нь үгүйсгэж ашиг харсан мэргэжлийн бус хүмүүс цаашаа хол байсан нь дээр байх

66.181.165.93рлмлрм   • 2022, 10 сарын 4. 12 цаг 38 минут

нацагдорж чаднаа

202.21.127.142Зочин   • 2022, 10 сарын 4. 12 цаг 11 минут

Нацагдорж хэвлэд мөнгө сайн төлжээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.