2022 оны 10-р сарын 27
9 цаг 11 минут

Хөгжлийн банканд хүнээ томилсон, мөнгийг нь цөлмөсөн, бодийг нь хөтөлсөн улстөрчдийг бүгдийг нь шалгая

МАН-д ирэх сонгуулиар хамгийн том гай болох толбо бол Хөгжлийн банкны хэрэг. Солонгосуудыг хөөж гаргасан тэр цагаас үүдэлтэй улстөрчдийн “мөнгөний авдар” болсон Хөгжлийн банкны хэрэг оны эхээр өндрийг авсан. Одоо бараг царцах тал руугаа орж байна.

Учир нь мөнгөтэй ганц нэг улстөрчид нь олон нийтээс ирэх галаас айсандаа зээлээ бүхэл хахалаар нь төлж, элдэв татлаа түлхээгүй хэд нь байгаа бүхнээ хураалгаад дууслаа.

Харин тэр завсарт нь улстөрчдөөс хамааралтай, аль ч төр засгийн үед юунд ч дийлдэхгүй хэдэн бизнесмэн нэртэй “хулгарууд” мөр бүтэн үлдэв. Бүр зээлээ төлөхгүй луу унжиж эхлэв.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн” группын Б.Мөнхтөрөөс эхлээд зээлээ төлдөггүй том толгойтнууд хогийн ургамал шиг олшров.

Мэдээж зээлээ төлөхгүй Хөгжлийн банкыг дефолтын ирмэг рүү түлхэж буй зээлдэгчдийн ард улс төрийн том нөлөө бий. Түүгээр ч барахгүй хууль хяналтынхан Хөгжлийн банкыг “тоносон” этгээдүүдийг сугалах маягтай аяглаж буй нь гаслантай. Өнгөрсөн хавар гэхэд л Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг хүчээр шахуу хэрэгт холбогдуулан бараг утгагүй шахуу “нус” нааж байгаад түдгэлзүүлэхээр оролдож байв. Уг нь шударгаар ярьвал Н.Алтанхуягийг шалгаж байгаа юм бол Хөгжлийн банктай Ерөнхий сайдын хувиар хамтарч ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатыг хүртэл шалгах хэргтэй. Нэмээд 2021 оны хүртэл Ерөнхий сайд байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч шалгах ёстой. Эргэн тойрон, элдвийн хүрээлэгчдийг нь зүгээр өнгөрөөж болохгүй. Гэвч эрх баригчид тэгэхийг хүссэнгүй.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай нэр холбогдсон улстөрчид, бизнесийн төлөөллүүд. Үе үеийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал болон Хөгжлийн банкны хуулийг өөрчилж, “нохойн замаар” оруулсан гишүүдийг эхнээс нь нэгд нэгэнгүй шалгуулмаар байна. Мөн дээр хэлсэнчлэн зээл хуйгаа төлөхгүй гол гаргахаар гэтэж яваа нөхдүүдийг хуулийн илд нь ялгах хэрэггүй. Хөгжлийн банкнаас мөнгө авсан банкаас зээлсэн Ж.Батзанданг 30 хоног цоожилдог шиг ээ том толгойлсон зээлдэгчид, улстөрчидтэй яг адилхан хууль ярьцгаая. Аль намын үед хэн эрх мэдэлдээ хамгийн их дулдуйдаж Хөгжлийн банк руу томилгоо шахаж, зээл гаргуулж байсныг л ил болгочих. Я.Содбаатар, Б.Жавхлан гээд хэн нь хамгийн тэргүүн эгнээнд бичигдэж буйг нь зарлах хэрэгтэй.

Хөгжлийн банкны хэрэг бол жирийн нэг хулгай биш. Буруу тийшээ эргэвэл улсаараа дефолт руу гулсаж орох томоохон эрсдэл араасаа дагуулсан хэрэг. Тиймээс ширхэг хүн, ширхэг асуудал ч үлдээлгүй шалгах хэрэгтэй. Тэгсэн цагт л олон нийт төрдөө итгэнэ. Олон зуун хулгайчид төрөөс амар жимэр хулгай хийхээ болино.

Дахиад хэлье. Төрийн арьс нөмөрсөн хулгайчдыг ялгах хэрэггүй.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

185.199.102.58Зочин   • 2022, 11 сарын 22. 19 цаг 18 минут

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258

203.17.23.197Зочин   • 2022, 11 сарын 11. 15 цаг 43 минут

Ингээд хуйвалдаад мултрахгүй ард түмэн шүүх цаг ирнэ

202.21.118.178Зочин   • 2022, 11 сарын 9. 10 цаг 22 минут

Сангийн сайд Жавхлан байсан цагт өөрийн хийсэн нүглээ ил болгохгүй л дээ...Түүний хамаарал бүхий нөхөд ХБ-г гардан удирдаж байгаа юм. Хэрвээ ил болвол мөн ч их асуудал үүснэ дээ...

59.153.113.174Зочин   • 2022, 11 сарын 4. 9 цаг 12 минут

ХБ ны хулгайч нарыг бугдыг нь шалгах хэрэгтэй ХБ ны ТУЗ ийн бух гишуудыг шалгаачээ зарим нь газрын дарга дэд сайд хийгээд л явж бна шуу дээ тэр хумуусийг яагаад шалгахгуй бна вэ

59.153.113.174Зочин   • 2022, 11 сарын 2. 12 цаг 34 минут

Энэ ХБ хэргийг шудрагаар шийдээд яваачээ зарим ТУЗ гишууд бсан ноходууд дэд сайд агентлагын дарга хийгээд зугээр лявж бна шуу дээ эдгээр ноходыг шалгаад хариуцлага хулээлгэх хэрэгтэй

192.82.85.34Зочин   • 2022, 10 сарын 29. 9 цаг 13 минут

ELBEGDORJ BATUUL 2 L GEHED UCHNUUN TERBUMIIN ARD BAINA BUGDIIG N SHALGAAD ZOGSZHGUI BUH HULGAILSAN MUNGIIG N TULUULEED UURSDIIG N SHOROND N HIIH HEREGTEI

192.82.70.16зочин   • 2022, 10 сарын 28. 9 цаг 20 минут

Тэр яг үнэн нам харгалзахгүй шударгаар тэмцье ерөнхийлөгч, ерөнхий сайдаа

66.181.186.143зочин   • 2022, 10 сарын 27. 15 цаг 13 минут

АСЕМ нэрт Монголыг дампуулсан Ерөнхийлөгч гээд ЗГ улс толгойлж зөвшөөрсөн бүх хүнүүс л баймаар ч Зоригоо алсан АН л гол үйл хийсэн ч энэ хэрэг Зориг мэи замхарч Улс хэмээх татвараар ЗГ тэтгэгч гэх улны ХҮНҮҮС хохирохоос УИХулгай ч нар таргалсаар сонгогч оо НУЛАМСААР л хүзүүгүйн хэлсэнээр хошгорч байвч хошигорийг Алахггүй Тарвага мэт Алахгүй хориг тависаар л ЗГ ... гэж Зугаалсаар л хохь болжээ бид ...

202.72.245.125чч   • 2022, 10 сарын 27. 13 цаг 35 минут

Зээлийн мөнгө Хөгжил бус Богд үүлын орчмын үл мэдэгдэх эзэнтэй хаус хороолол болоод хувирсан, бөглөө ихсэх шалтгаан

202.179.21.226зочин   • 2022, 10 сарын 27. 9 цаг 31 минут

Ингэж худлаа сүржин хэнд ч хэргүй уриа бичиж байхаар нэртэй устай нь авсан зээлтэй нь бичиж байгаач. Ядаж зээлээ төлөхгүй байгаа нөхдүүдийг Батзандан шиг зарлаад ганцхан сар хориод л гаргахад ард түмэн ойлгоно ш тээ.

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.