2022 оны 11-р сарын 1
12 цаг 41 минут

Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны болон Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн үе үеийн удирдлагууд, Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөл, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улс 1992 онд дөрөв дэх Үндсэн хуулиа  баталж, хэрэгжүүлснээр өдгөө 30 жил болж байна. Ингэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тогтоосон, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндсэн суурийг тавьсан юм.  Хотын өмнө, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг бид орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр шийдвэрлэж ирлээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын өрхийн тоо 3.3 дахин өсөж, хоёр хүн тутмын нэг нь хотод амьдардаг болсон. Мөн хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 27.4 их наяд төгрөг болж, бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 1993 онд 15,484 байсан бол 2022 оны хагас жилийн байдлаар 175,594 болж 11.3 дахин нэмэгдсэн байна.

Ийнхүү өдөр ирэх тусам хаяагаа тэлсээр буй Улаанбаатарыг иргэнд ээлтэй, инновац технологид суурилсан хөгжлийн төв болгон хөгжүүлэхийн төлөө НИТХ,  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай цаашид ч нягт хамтран ажиллана гэв.

Ж.Батбаясгалан: Иргэнээ төлөөлөх гүүр нь байж, хараат бусаар ажиллана

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тиймээс бид Үндсэн хуулинд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно.

Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл, шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн  хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгох үүрэг энэ удаагийн нийслэлийн парламентад оногдож байна хэмээлээ.

Л.Ядамсүрэн: НИТХ хотын удирдлагатайгаа хамтран нийслэлийнхээ амьдралыг шинэ түвшинд гаргаж чадсан

НИТХ-ын дарга асан Л.Ядамсүрэн:

-Одоогоос 30 жилийн өмнө монголчуудын амьдралд эрс өөрчлөлт гарсны нэг нь Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсан явдал. Түүнээс хойш гурван арван өнгөрсөн нь түүхийн хувьд богино мэт санагдавч, амжилт бүтээлээ харахад чамгүй хугацаа. НИТХ хотын удирдлагатайгаа хамтран олон зүйлийг өөрчлөн шинэчилж, нийслэлийнхээ амьдралыг шинэ түвшинд гаргасанд баяртай байна. Цаашид ч хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэж, бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгт итгэж байна.

Рамачандран Павит: Улаанбаатарт найдвартай, хэмнэлттэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Рамачандран Павит:

-Азийн хөгжлийн банкны зүгээс 2012 оноос хойш Хотын захиргаа болон Засгийн газартай хамтраад гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэх ажилд идэвхтэй хамтран ажилласан нь үр дүнгээ өгсөөр байна. Бид цаашид энэ чиглэлд хувийн хэвшилд хөрөнгө оруулах зорилгоор нийт 570 сая ам.долларын өртөгтэй “Улаанбаатар хотын ногоон байгууламж”, мөн оршин суугчдыг хямд орон сууцаар хангах хотын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх юм.

Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд найдвартай, хүртээмжтэй, хэмнэлттэй дэд бүтцийг бий болгох нь асар чухал. Тиймээс энэ чиглэлд хийх ажил, гаргах хүчин чармайлт бүрийг Азийн хөгжлийн банкны зүгээс дэмжсээр байх болно хэмээлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.