2022 оны 11-р сарын 18
15 цаг 34 минут

Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдал, 2023 оны төсвийн төслийг танилцуулж байна

Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна”  гэж заасны дагуу Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд нийслэлийн иргэд та бүхнээс санал авахаар танилцуулж байна. 

Нэг. Нийслэлийн төсвийн өнөөгийн байдал

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төсвийн орлогын ангиллын дагуу нийслэлийн төсвийн орлого нийтдээ 24 нэр төрлийн татварын болон татварын бус орлогын нэр төрлөөс бүрдэж байгаагаас 17 нэр төрөл нь татварын орлогоос, 5 нь татварын бус орлогоос, 2 нь хөрөнгийн түрээс болон өмч хувьчлалын орлогын нэр төрлөөс бүрдэж байна.

Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 62.3 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.

2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 705.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 821.8 тэрбум төгрөгийн урсгал зардал, 716.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, нийслэлийн төсвөөс улсын төсөвт 167.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр батлагдсанаас эхний 10 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 их наяд 226.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 895.4 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг хийгээд байна.

2022 оны эхний 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 156.6 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар тасарсан дүнтэй байна. Төсвийн орлогын гүйцэтгэлийг дүүрэг бүрээр танилцуулбал:

Нийслэлийн 2022 оны эхний 10 сарын төсвийн орлогын гүйцэтгэл /сая төгрөгөөр/

 

 

 Хот дүүрэг

 2022 оны батлагдсан төлөвлөгөө

 10 дугаар сарын гүйцэтгэл

 Төлөвлөгөө

 Гүйцэтгэл

 Давалт тасралт

 Хувиар

   1

 Хотын шууд

         539,850.4

         420,060.7

          413,248.4

    (6,812.3)

     98.4

   2

 Налайх

           10,451.2

             8,515.2

              8,813.9

        298.7

   103.5

   3

 Багануур

           12,493.6

             9,626.3

            10,892.0

     1,265.6

   113.1

   4

 Багахангай

             1,051.9

                832.6

                947.9

        115.2

   113.8

   5

 Сонгинохайрхан

           66,603.6

           56,293.1

            53,573.2

    (2,719.9)

     95.2

   6

 Баянгол

         167,269.1

         139,983.4

            98,901.8

  (41,081.6)

     70.7

   7

 Чингэлтэй

         155,578.9

         118,951.6

          114,505.3

    (4,446.2)

    96.3

   8

 Сүхбаатар

         300,005.2

         233,543.8

          221,364.3

  (12,179.6)

     94.8

   9

 Хан-Уул

         232,291.7

         202,085.3

          184,084.6

  (18,000.7)

     91.1

 10

 Баянзүрх

         220,056.5

         192,951.5

          119,887.4

  (73,064.1)

     62.1

 

 НИЙТ ДҮН

1,705,652.3

1,382,843.5

1,226,218.6

(156,624.9)

     88.7

Хотын шуудын төсвийн орлого бүрдүүлэлтэд дамжуулан зээлийн хүүгийн орлого болон өмч хувьчлалын орлогын тасалдал голлох сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа бол Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн давалт төсвийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөөллийг үзүүлж байна.

Нийслэл, дүүргийн 2022 оны орон нутгийн төсөвт нийт 821.8 тэрбум төгрөгийн урсгал зардал санхүүжүүлэхээр батлагдснаас 505.3 тэрбум төгрөг буюу 61.5 хувийг хотын шуудын урсгал зардал, 316.5 тэрбум төгрөг буюу 38.5 хувийг дүүргүүдийн урсгал зардал эзэлж байна.

             Хотын шуудын төсвийн урсгал зардлын задаргааг танилцуулбал дараах байдалтай байна.

   

 

 

/тэрбум.төг/

 

Зардлын төрөл

 

Дүн

Хувь

1.

Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардал

 

131.8

26.1%

2.

Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардал

 

36.6

7.3%

3.

Хот тохижуулах зардал

 

52.6

10.4%

4.

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт хамгаалалтын зардал

 

32.3

6.4%

5.

Цалин, НДШ - ийн зардал

 

66.8

13.2%

6.

Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал /гэрэл цахилгаан, халаалт, цэвэр бохир ус/

 

13.3

2.6%

7.

Нийслэлд хэрэгжих хөтөлбөр

 

24.3

4.8%

8.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал

 

13.0

2.6%

9.

Засаг даргын нөөц хөрөнгө

 

16.8

3.3%

10.

Нийгмийн халамжийн сан

 

3.4

0.7%

11.

 Бусад зардал

 

114.4

22.6%

 

Дүн

 

505.3

100.0%

2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 643.4 тэрбум төгрөгийн, 2021-2022 онд он дамжин санхүүжих 36.0 тэрбум төгрөгийн, нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14.6 тэрбум төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд он дамжин санхүүжих 13.8 тэрбум төгрөгийн нийт 707.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан.

Эхний 10 сарын байдлаар хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд үндэслэн нийт 274.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Эх үүсвэр

Ажлын тоо

Төсөвт
өртөг

2022 онд санхүүжих дүн

Олгосон санхүүжилт

Олгосон санхүүжил
тийн хувь

1

Нийслэлийн төсөв

/2022 он/

387

1,236,379.4

575,433.4

220,031.2

38.2%

2

Нийслэлийн төсөв

/2021-2022 он/

235

117,833.8 

18,970.4 

6,695.7 

35.3%

 

ДҮН

622

1,354,213.2

594,403.8

226,726.9

38.1%

3

Нийслэлийн замын сан

/2022 он/

156

126,602.9

67,992.3

32,417.7

16.6%

4

Нийслэлийн замын сан

/2021-2022 он/

63

35,963.4

17,000.9 

7,401.1

23.6%

 

ДҮН

219

162,566.3

84,993.2

39,818.7

46.8%

5

ОНХСАН

/2022 он/

77

15,403.8

14,648.1

5,332.8

36.0%

6

ОНХСАН

/2021-2022 он/

172

18,250.9

13,757.8

2,462.9

18.0%

 

ДҮН

249

33,654.6

28,405.9

7,795.7

27.0%

 

НИЙТ ДҮН

1090

 1,550,434.2

 707,802.8

 274,341.3

39.0%

Хоёр. Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн талаар

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2022 оны төсвийн суурь орлогыг 1,625.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 607.0 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 593.4 тэрбум төгрөг байхаар Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулийг баталлаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд баталснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2022 оны түвшнээс 238.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 259.5 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 425.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлаад байна.

2023 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 32.1 тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг холбогдох хууль, журамд заасан итгэлцүүрийн дагуу нийслэл, 9 дүүрэгт хуваарилан нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.

Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөө нь үйлдвэрлэлийг инновацид тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. 

Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлтийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоно.

Иймд ТА БҮХЭН нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нийслэл Улаанбаатар хотод нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний талаар санал хүсэлтээ munkhnasan.o@ulaanbaatar.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.