2022 оны 11-р сарын 28
13 цаг 01 минут

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг боллоо

НИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг танилцуулсан юм.

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Ийнхүү УИХ-аас нийслэлийн 2023 оны төсвийн суурь орлого, зарлага болон улсад төвлөрүүлэх орлогыг баталсан юм. Төсвийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.5.1, 67 дугаар зүйлийн 67.3-т төсвийн төслийг боловсруулах явцдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг тусгана гэж заасан байдаг. Уг заалтын дагуу Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан, иргэдийн саналыг авахын зэрэгцээ 2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд нийслэлийн Иргэний танхимд есөн дүүргийн 300 гаруй иргэнийг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ийнхүү иргэдээс нийт 455 санал төсвийн төсөлд ирсэн байна. Нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар дараах саналууд давтагдан иржээ. Тодруулбал,

  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах
  • Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг өргөтгөх
  • Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
  • Явган болон дугуйн зам барих, авто замыг өргөтгөн шинэчлэх, засварлах
  • Гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх
  • Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар, дулаалга, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны засвар шинэчлэлийн ажлыг хийх зэрэг саналууд голчлон иржээ. Дээрх саналуудыг нийслэлийн төсвийн санхүү, боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан, төсвийн төсөлд тусгасан юм.

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталсан байна. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөх юм.

Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй уялдуулан шинэчилж, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах, өмнөх жилүүдэд эхлүүлсэн төсөл, арга хэмжээг хугацаанд нь дуусгах, ашиглалтад оруулах, ирэх онуудад шинээр хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажлуудыг бүрэн хангана гэдгийг Хотын дарга онцолж байв.

2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна. НИТХ-аар хэлэлцэн баталдаг хотын шуудын төсвийн хувьд 40 тэрбум орчим төгрөгийг татвар төлөгч иргэдийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголт хэлбэрээр хууль тогтоомжийн дагуу буцаан олгохоор тооцоолжээ.

Харин Нийслэлийн 2023 төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон ажлуудыг тусгасан байна. Тухайлбал,

  1. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй 109 төсвийн байгууллагын 7141 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл
  2. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага болон харьяа, төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн ашиглалттай холбоотой тогтмол зардал
  3. Холбогдох хуулийн дагуу 177.8 мянган ахмад настан, 52.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 104.2 мянган оюутан, 17.7 мянган МСҮТ-ийн сурагч, 6.1 мянган цагдаагийн албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах нөхөн олговрын зардал
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэг
  5. Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардал /зам замын байгууламж, цэвэрлэгээ үйлчилгээ/
  6. Сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт, хяналтын зардал
  7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал
  8. 1100 орчим иргэнд олгох онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих тэтгэмж, 7.3 мянган иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  9. Нийгмийн халамжийн сангийн зардал
  10. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал
  11. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах зардал
  12. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2019 оны 223 тогтоолоор Улаанбаатар хотод шилжүүлсэн “Буянт Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын Хөгжлийн банканд төлөх хүүгийн төлбөр
  13. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүсгэсэн орон нутгийн зээллэгийн Монгол Улсын Хөгжлийн банканд 2023 онд төлөх төлбөр
  14. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, бичил бизнесийг дэмжих зардлыг тус тус тооцоолон тусгажээ. Дээрх зардлуудын 74.5 хувийг хотын шуудын урсгал зардалд, 25.5 хувийг есөн дүүргийн урсгал зардалд тусгах юм.

Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтжээ. Мөн Наркологийн эмнэлгийн барилгыг буулган шинээр барих, нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудын засвар шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудад дэд бүтэц тавих, ус хангамжийн эх үүсвэр, нэгдсэн хяналтын төв байгуулан тоноглох зэрэг ажлууд байгаа юм. Түүнчлэн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн гурван цогцолбор болон нийслэлийн Архивын барилгыг үргэлжлүүлэн барих ажлуудыг төлөвлөсөн байна.

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг эрэмбэлэн, орлого бүрдүүлж болохуйц эх үүсвэрүүд болон зардлаа хэрхэн танаж байгаа тухай танилцуулах, иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг сайжруулахад анхаарах, гэр бүлийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлуудыг төсөвт тусган хэлэлцүүлэх санал гаргаж байв. Улмаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хороод болон намын бүлгийн хуралдаануудаар хэлэлцэхээр шилжүүллээ. Үүний дараа Нийслэлийн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг  зохион байгуулах юм.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.