2023 оны 2-р сарын 7
14 цаг 59 минут

Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?

Өнгөрөгч 2020 оны сонгуулиар Сүхбаатар аймагт АН олонх болж, тус намаас М.Идэрбат хэмээх залууг аймгийн Засаг даргаар томилсон байдаг. Өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймгийг найман жил засаглахдаа анх өөд нь татаж, улс төрд оруулж ирсэн залуусын нэг бололтой. Уг нь тэр Шинжлэх ухаан технологийн сургуулийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд багшаар ажиллаж байсан багш хүн. Тийм ч учраас төрийн ажлын дадлага туршлага тааруу нэгэн гэдэг нь юу юунаас харагддаг.

Олон жишээ байгаагаас хамгийн сүүлийн жишээг дурдъя. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 5-26-нд тус аймагт 8-56 насны есөн иргэн нохойд хазуулсан. Харин тус аймгийн эмнэлгийнхэн тэдгээр иргэнд галзуугийн эсрэг вакцин хэмээн сүрьеэгийн эсрэг вакцин шахсан ноцтой асуудал гарсан. Энэ бол маш ноцтой асуудал бөгөөд Эрүүл мэнд болон Нэгдсэн эмнэлгийн дарга нар нь М.Идэрбат даргын томилсон хүмүүс гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Харин засаг ноён ноцтой асуудал дэгдэхээр нь гал унтраах арга хэрэглэж,аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр их эмч Д.Алтантуяаг, Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэгийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон.

Түүний түр томилсон дарга нар нь доод шатны ажилтнууддаа хариуцлага тооцсон аж. Тухайлбал, тухайн өдрийн жижүүр эмч, сувилагч гэх мэт гүйцэтгэгч нарт хариуцлага тооцоод өнгөрсөн бололтой. Энэ бол ингээд орхих асуудал огт биш.

Эзэнтэй эзэнгүй нохойгоо захирч чадахгүй байгаа нь М.Идэрбат даргын багийн асуудал. Бас чиг шийдэж болох зүйл. Түүнд иргэд хазуулах, эсэх нь ч тэдний асуудал байж болно. Арга хэмжээ авч, нэг тийш болгож болох зүйл. Харин нохойд хазуулсан иргэдэд галзуугийн эсрэг вакцин гээд сүрьеэгийн эсрэг вакцин андуурч шахна гэдэг улсын хэмжээний ноцтой асуудал. Бүр байж боломжгүй зүйл учраас үүнийг өндөр хэмжээнд авч үзэх ёстой. Зөвхөн Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нар болон бусад алба хаагчдыг халаад зогсох биш, Засаг дарга М.Идэрбатыг огцруулж, дээр нь арга хэмжээ авах ёстой зүйл. Гэтэл огцорч, арга хэмжээ авахуулах ёстой Засаг дарга нь өөрийнхөө томилсон газрын дарга нараар туг тахиад өөрөө үлдэж байгаа нь яавч шударга явдал биш. Эм, тариа андуурч хийнэ гэдэг иргэдийнхээ амь насанд заналхийлж байгаатай адил зүйл. Үндэснийхээ өөдөөс өдүүлсэн гэмт хэрэг гэж үзсэн ч болохгүй зүйл алга.

Сүхбаатар аймгийн иргэд “Бид чухам юунд найдан амьдарч байгаа юм бэ” хэмээн халаглаж байна. Тиймээс Ерөнхий сайд захирамж гаргаж томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын асуудлыг эргэж харах ёстой болов уу. Мөн УИХ дахь АН-ын бүлэг, АН-ын удирдлагууд, Сүхбаатар аймгаас томилогдсон УИХ-ын гишүүн Ж,Батсуурь, Н.Ганибал нар анхаарч, Засаг даргадаа арга хэмжээ авах учиртай. Эс тэгвэл айсуй 2024 оны сонгуулиар амь насандаа заналхийлгүүлсэн иргэдтэй уулзах халуухан л байх болов уу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.226Зочин   • 2 сарын 12. 13 цаг 31 минут

ЕС ЕӨК 2 бас огцрох ёстой л болох байхдаа. АН дарга огцрох ёстой бол МАНы бага хүрал болон бүх дарга нарыг нь дүүжилж алсан ч нүгэл нь нимгэрэхгүй:

Шинэ мэдээ

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ3 сар 13. 19:40СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.