2023 оны 2-р сарын 17
9 цаг 18 минут

Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм

Монголын виртуал хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж буй нэр бүхий хэд хэдэн койн, токентэй холбоотой иргэдийн гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хуулийнхан хэргийн мөрөөр шалгаж эхлээд буй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяртай дэлгэрэнгүй ярилцаж тодрууллаа.

-Хөрөнгийн зах зээл дээр койн, токен гаргах нэрээр их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж, мөнгө угаасан гэх этгээдүүдийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Хууль эрх зүйн орчин ер нь хэр бүрдсэн байдаг юм бэ?

-Юун түрүүнд хууль эрх зүйн орчны хүрээнд цагдаагийн байгууллага зөвхөн иргэдээс ирсэн гомдолд үндэслэн койн, токены гэх хэргийг шалгаж байгаа гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Дээр нь виртуал хөрөнгийн зах зээлд койн токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгааг гэмт хэрэг гэж үзээд байгааг иргэд сайн ойлгох шаардлагатай.

Монгол Улс 2021 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болсонтой зэрэгцэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж уг хуулийн 18.19-р зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20-р зүйлд заасан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргүүдийг шинээр тодорхойлсон байдаг. Үүний дагуу иргэдээс ирсэн гомдлыг үндэслэн холбогдох иргэн, ААН-ийг койны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж хэлж болно.

-Койны арилжаанаас хамгийн эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж зах зээлээс 24.7 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн гэх IHC койнтэй холбоотой хэргийн процесс яаж өрнөсөн юм бэ?

-Өнгөрсөн сард IHC койныг Монголын зах зээлд арилжаалах нэрээр их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр “Ихбит” ХХК-ийг шалгаж, оффист нь нэгжлэг хүртэл хийсэн байсан.

Тус компанийн хувьцаа эзэмшигчид болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байдаг. Яллагдагчаар татаж шалгалтын ажиллагааг зохион байгуулсны дагуу цагдаагийн байгууллагаас хуульд заасан үндэслэлээр ЭХХША-нд заасан үндэслэлийн дагуу Таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Ингээд Прокурорын байгууллага тухайн этгээдүүдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Ингээд шүүх саналыг хэлэлцээд таслан сэргийлэх арга хэмжээ авах санал үндэслэлтэй байна гэж үзэж О.Мөнхжинг нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

-О.Мөнхжинд шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч шүүхийн шийдвэрийг тэрбээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж гомдол гаргачхаад байгаа шүү дээ. Нөгөө талд нийгмийн сүлжээгээр хууль, хүчний байгууллага хүний эрхэнд халдаж, шууд л хорьж цагддаг боллоо гэсэн шүүмжийг ч хэлж байх шиг байна?

-Цагдаагийн байгууллага койн, токены хэргийг шалгаж эхэлсэн цагаас хойш тогтмол шүүмжлэлд өртөх болсон. Нөгөөтэйгүүр шүүх тухайн холбогдогч этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байтал нийгмийн хэсэг бүлэг хүмүүс хүний эрхэнд халдсан мэт ташаа мэдээлэл тарааж бусдад нөлөөлөх гэж байгаа үйлдэл гарсаар байна. Тухайлбал, саяхан “Ихбит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинд шүүхээс 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дараа эзэд нь тодорхойгүй, үл мэдэх хаягаас хуулийнхныг гүтгэн доромжилсон, үйл ажиллагаанд саад хийж нөлөөлөх гэж оролдсон зүйлс ч тохиолдож байгаа. Гэтэл Эрүүгийн хуулийн 14.1 дэх хэсэгт Таслан сэргийлэх арга хэмжээ нь

  • 1.1,Хувийн баталгаа гаргах,
  • 1.2. Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх,
  • 1.3. Хязгаарлалт тогтоох,
  • 1.4, Барьцаа авах
  • 1.5. Цагдан хорих,
  • 1.6. Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах гэсэн хэлбэрүүдтэй байдаг.

Харин шүүх яллагдагчид цагдан хорих шийдвэр гаргахдаа дараах үндэслэлүүдийн аль нэгийг харгалзан үздэг.

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан,
    2. Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэргийг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа,
    3. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа
    4. Урьд нь авсаг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээс нотлох баримтад тулгуурлан аль нэгт хамаатуулан шийдвэрээ гаргадаг. Тиймээс О.Мөнхжин нарт шүүхээс14.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагдан хорих үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэсэн байгаа.

-О.Мөнхжингийн давхар иргэншлийн асуудал түүнд холбогдох хэргийг хянан шалгахад хуулийнханы процесст хэрхэн нөлөөлөх вэ. Хуулиараа давхар иргэншилтэй байхыг хориглодог шүү дээ?

-Бидэнд ирсэн мэдээллээр О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж тус улсын гадаад паспортыг эзэмшиж байгаа юм билээ. Ингэхдээ тэрбээр АНУ-д 3 сая ам.долларын хөрөнгө оруулснаар тус улсын иргэн болж болдог зохицуулалтын дагуу иргэний паспорт гаргуулж авсан байсан.

Гэтэл Монгол Улсын Харьяатын тухай хуулийн 4-р зүйлд “Хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж заасан байдаг. Энэ хуулийг О.Мөнхжин зөрчсөн гэсэн үг.

Тиймээс яг энэ асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллага АТГ, болон Гадаадын иргэн харъяатын газартай хамтарсан шалгалт явуулж ажиллахаар байна.

-Нийгмийн сүлжээгээр цагдаагийн байгууллага гэмт хэрэгт шижиглэн шалгаж буй этгээдийнхээ хувийн мэдээллийг задруулсан гэдэг шүүмж багагүй хөврөх болов. Үүнд юу гэж хариулах вэ?

-ЭХХШТХ-ийн 29.3 дугаар зүйлд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал гэсэн бүлэг бий. Түүнд хувийн мэдээллийг бусдад задруулахыг хориглосон байдаг. Тиймээс цагдаагийн байгууллага хэний ч хувийн нууцыг задлаагүй. Харин О.Мөнхжингийн гадаад паспортын мэдээллийн хувьд тэрбээр өөрөө аль жилийн өмнө цахим хуудсаараа дамжуулан лайв хийх үедээ АНУ-ын иргэншилтэй болсноо зарласан байсан. Нотлох баримтын хүрээнд энэ мэдээллийг нэмж авах шаардлага тулгарсан. Түүнээс биш цагдаагийн байгууллага хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн мэдээллийг задруулсан зүйл огт байхгүй гэдгийг хэлье

-Монгол Улсад бүртгэлтэй 64 койн байна. Иргэдээс ирсэн гомдлын дагуу хэчнээн гэмт хэрэг дээр шалгалтын ажиллагаа явуулж байгаа вэ?

-Эрүүгийн цагдаагийн албанаас койн, токены хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас эхлэн шалгасан. Шалгалтын ажиллагаа эхэлснээс хойш нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2018-2023 оны 2-р сар хүртэлх хугацаанд койн, токентэй холбоотой нийт 490 гэмт хэрэг бүртгэгджээ

Нийт бүртгэгдсэн 490 гэмт хэргээс койн, токен гаргасан этгээдүүдтэй холбоотой татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж иргэдийг залилсан, хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан дотоод мэдээллийг урвуулан ашиглаж ашиг олсон гэх 7 хэрэг бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Үүнээс гадна бүртгэгдсэн хэргийн дийлэнх нь хэтэвчний нууц үгээ алдаж койн токеноо алдсан, бусад руу шилжүүлж залилуулсан хэрэг байна.

-Цахим орчинд зарим иргэд, хуульчдын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж мэдээлж байна. Үүнд тайлбар өгөөч?

-Прокурор, хэргийн оролцогчид, яллагдагч, түүний өмгөөлөгчийг оролцуулан цугларсан нотлох баримтыг судлан шинжилж, шүүгчийн захирамжаар тус арга хэмжээг авдаг бөгөөд мөрдөгч хэн нэгнийг шууд цагдан хорьдог асуудал байх боломжгүй ба Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуульд ч тийм эрх олгоогүй. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох бөгөөд гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэх тул цагдаагийн байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх асуудал нь мөн хуулийн хариуцлагатай асуудал юм.

Ярилцсанд баярлалаа

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.231Зочин   • 2 сарын 27. 9 цаг 55 минут

Одоо бүх асуудал яаж дуусах юм бол доо ?

150.129.142.231Зочин   • 2 сарын 27. 9 цаг 54 минут

Сайн ярих юм бол Доллар ч өөрөө яг наад койн маягтай шүү дээ ? Зөвхөн үйлдвэрлэгдэж болдог виртуал цаас шүү дээ ? Алт ямар ч байгалиин баялагаар батлагаажаагүй шүү дээ ? Энэ дайны цаад утга долларын эсрэг болж бна даа

103.229.120.194Зочин   • 2 сарын 23. 22 цаг 01 минут

Койн гарахаас өммнө 2 сая хүний гар дээр 100 тэрбум байсан. Харин 20-30 хүний гар Койн гэсэн хоосон үг л байсан. Койн гарсны дараа 2 сая хүний гар дээр Койн гэсэн хоосог үг үлдэж харин 20-30 хүний гар дээр 100 тэрбум төгрөг очсон байна. Энэ чинь тэгээд заль биш юу юм. Хүн хөдөлмөр хийж 100 тэрбум олохоос биш ингэж 100 тэрбумыг олоод байвал биш ээ биш. Ийм нөхцөл бий болгосны төлөө Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг огцруулах хэрэгтэй. Энэ чинь Монгол улсын санхүүгийн аюулгүй байдалд халдсан асуудал шүү дээ.

1.230.76.219Зочин   • 2 сарын 19. 23 цаг 50 минут

МӨнгийг төв банк удирдаж ханшийг нь тохируулж байдаг. Гэтэл 1 хүн ямар ч зохицуулалтгүй хэн ч хянадаггүй мөнгө гаргаж үзье гээд гаргасан нь койн. Иймээс аюултай байлгүй яахав. Гейм тоглож байна гэж бодох ёстой. Гэтэл хийсэн хүнийг нь хэрэгт хийнэ гэдэг шал тэнэг асуудал

1.230.76.219Зочин   • 2 сарын 19. 23 цаг 48 минут

Койн бол угаасаа эрсдэлтэй . Ямар ч зохицуулалтгүй хяналтгүй хууль дүрэмгүй дураараа өсч буурдаг мөнгө шдээ. Мөрийтэй тоглоом гэж бод. Койнд их мөнгө оруулсан хүмүүс сэтгэцийн өвчтэй хүмүүс байна

Шинэ мэдээ

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ3 сар 13. 19:40СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.