2023 оны 9-р сарын 15
12 цаг 57 минут

Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!

Тэр бяртай байна. Эртэй байна. Зоригтой байна. Зорилготой байна. Бас заналтай, мөн гомдолтой байна. Том артай, тэрийгээ нуух шалтгаантай байна. Эцсийн дүндээ хохирогчийн дүрээр ганцаараа үлдэхийг хүсэхгүй байна. Унавал багаараа бас хэтэвч нэгтэй хэсэг бүлгийнхнээ бүгдийг нь аваад унахаа ч ил тод зарлаж байна. Хамтлаг хамтаараа ЛАГ гэдэг шиг л… Ердөө жилийн өмнө юм, хариуцсан албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан даруйд яг ийм авир түүнээс гарсан, лав Ерөнхий сайдын хавь ойроор хэдэнтээ хар муур гүйлгэх шалтаг болж байв.

Бүр болоогүй, “Эрдэнэс Монгол”-д бүтцийн өөрчлөлтөөр бий болгосон Нүүрс, эрчим хүчний группийг удирдаж, цалин, хангамжаа хуучнаар буюу бүтнээр авч үлдэх “болзол”-ыг тулгасан гэдэг л юм. УИХ-ын 30 гишүүн нэгдэн Засгийн тэргүүний өрөөгөөр эргэлдэж асан нь үүний нэгээхэн жишээ. Төрийн өмчит компанийн ганц захирал Ерөнхий сайдынхаа өмнөөс гэдийж, хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлдөг гишүүдийн бараг 50 хувь нь шахалт үзүүлж явсны ард ердөө ганцхан шалтгаан бий. Тэр нь нүүрсний гэх хэрэг, түүнийг тойрсон улс төр, бизнес дамнасан бүлэглэлийн эрх ашиг цухуйж байв.

Улс төр байгаа газарт мөнгө бас эрх мэдэл дагах нь зүй. Харин эл зүй тогтолд бизнесийн төлөөллийг татан оролцуулж, гар барьж, хэтэвчээрээ  нэгдэж эхэлбэл бодитоор давуу байдал, ашиг сонирхол үүснэ. Бусдын боломжийг хулгайлна, ханцуйндаа наймаалцана. ЖДҮ, Хөгжлийн банкийг цөлмөж, тонох үйл явц ингэж л сууриа тавьсан, эцэстээ гаарсан. Олны анхаарлын төвд яваа, одоо л шүүхийн шатанд ирсэн нүүрсний гэх хэрэг үүний хамгийн том бөгөөд тодорхой кэйс нь. Ард нь улс төр, бизнес, эрх мэдэл, ашиг сонирхол, харилцан хамаарал зэрэг бүгд багтана. 

Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асанд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн нь зөвхөн мөсөн уулын орой төдий юм. Бэл рүү нь, гүн рүү нь орох тусам хэдий хэмжээний өртөгтэй хэний эрх ашиг хөндөгдөх нь хуулийнхан хэрхэн ажлаа хийснээс бүрэн хамаарна. Баримт нь бас эзэн холбогдогчид нь бараг жил гаруйн хугацаанд олны өмнө ил явсан эл хэргийн процесс яаж үргэлжлэх, ямар шийдвэрт үндэслэж шүүгч алхаа цохих нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл тэмцлийн үр дүнгийн гол хэмжүүр. Ялалт байх уу? эсвэл ялагдал хүлээх үү? гэдгийг цаг хугацаа л харуулна. 

II

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилсны дараа Ерөнхий сайд кабинетийнхаа бүх гишүүнд хандаж “Бяд чинь хүрвэл намайг огцруулаарай” гэж хэлсэн удаатай. “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал нь ч, энэ парламентын гишүүд нь ч амар заяаг нь үзүүлэхгүй байсан уу?, хэлж мэдэхгүй, ийм байдлаар амыг нь тагласан байж мэдэх. Араас нь сайд тус бүрээр байр суурийг нь сонсож, хуралдааны протоколд үлдээжээ.

Хэзээнээс улс төрд нөлөөтэй, хэтэвч нэгтэй явж ирсэн нүүрсний гэх хэрэгт нэр цохогдсон “Эрдэнэс Тавантолгой”-н экс удирдлагууд тэргүүтэй хүмүүстэй сайд нар нь ямар нэгэн сэжмээр холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй байвал сайн дураараа ажлаа өгөхийг ч сануулсан юм билээ. Чухамдаа Ерөнхий сайд нь өөрөө гарч ирээд нүүрс гэх хэргээр шүгэл үлээсний хувьд энэ хэмжээний улс төр хийх эрх нь мэдээж бий. Ядаж л хаалттай хаалганы цаана явдаг танхимынхаа хуралдаанаар ярьж, хэлсэн асуудлыг, байр суурийг гадагшаа санаатай, санамсаргүй задруулж, “алдана”, тэр хэрээрээ улс төр хийх “шипи”-г бусдадаа өгөхгүй гэх баталгаа байхгүй. Аливаа мэдээллийг хөндлөнгөөс хэн нэгэн биш дотроосоо өөрсдөө задалдаг бичигдээгүй хууль Монголын улс төрд уламжлал болтлоо тогтсон учраас.

Ийм байдалд орохгүй, эхлүүлсэн тэмцлээ бүдгэрүүлэхгүй, эрчийг нь сулруулахгүйн тулд л сайд бүрээс нэгбүрчлэн амыг нь асууж, протоколд тэмдэглүүлсэн Ерөнхий сайдын эл үйлдэл мэдээж зөв. Мөнхийн найз, дайсан биш мөнхийн эрх ашиг нь л дийлдэг, дийлж ирсэн улс төрд тархиндаа давхар нүүдэлтэй явж гэмээн алдах магадлал нь бага. Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг нь үнэн л юм бол нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулж илэрхийлсэн сайд нарын байр суурийн үнэ цэнэ хэзээ нэгэн цагт хамгийн чухал баримтын нэгд тооцогдож, тодрох нь лав.

III

Улс төр, нийгмийн хүрээлэлд Б.Ганхуяг хэмээх дүр тойрсон хувь хүнийг нь фокуслаж буйгаас нүүрсний хулгай улстөрчдийн бүтээсэн тогтолцооноос үүдэлтэй гажуудлын дам нөлөө гэдгийг ярихгүй байгаа нь асуудлын нэг зангилаа. Хамгийн бодит АСУУЛТ нь. Байж ирсэн, байх ёстой юм шиг хандлагын бэтэг нь олон жилийн турш томорсоор өнөөдөр хагарч буй нь л Б.Ганхуяг өөрөө юм. Түүнд нам байсан уу, байлаа. Эрх мэдэл байсан уу? байв. Тэрбум биш их наядаар тоологдох төсвийн ерөнхийлөн захирагч байхдаа тойрон хүрээлэгч, хамтрагчдаараа бүчүүлж бас гэдийж явсан уу? гэвэл тийм. “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулсан цагаас хойш ажилласан үе үеийн гүйцэтгэх захирлаас хамгийн нөлөөтэй нь хэн байв? Мөн л тэр. Гэдэг нь энэ компани байгуулсан 11 жилийн тав нь Б.Ганхуягтай холбогдоно.

Харин өнөөдөр тэр хамгийн том мөнгөн дүнгийн хохиролтой, хамгийн том эсэргүүцэл мөн эгдүүцэл төрүүлэм, хамгийн том эрх ашгийг хөндөж мэдэх хэргийн гол дүрээр шүүхийн өмнө очлоо. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёулаа түүнд хамаарна. Нэг нь нүүрсний оффтэйк гэрээний хүрээнд, нөгөөх нь “Эрдэнэс Тавантолгой”-н их наядаар хэмжигдэх ашгаар санхүүжүүлсэн төмөр зам. Монголчууд өөрсдөө төмөр замаа барьсныг үгүйсгэх аргагүй, эсрэгээрээ алга таших шалтгаан мэдээж мөн. Гагцхүү аман дээрээ бахархал төрүүлчихээд ачир дээрээ хэдхэн хүний, хэсэг бүлгийн эрх ашгийг гүйцэлдүүлэхэд чиглэж ирсэн нь нүүрсний гэх хэргийн утасны үзүүрээс хуулийнхан атгах шалтгаан гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэгэхээр хэн нэгнийг айлгах, өрсөлдөгчөө нухчин дарахаар нүүрсний гэх хэргийг зориуд, зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн хэмээх Ерөнхий сайдыг чиглэсэн шүүмжлэл, хардлага хэтэрхий өрөөсгөл, үндэслэл багатай. Тэр хүнтэй биш тогтолцоотой сууриар нь тэмцэж байна. Тогтолцоогоо өөрчилж, шинэчилж, салхи оруулахаар эхлүүлсэн тэмцлийн нэг дүр нь л Б.Ганхуяг. Цаг хугацааны дэнс, тогтолцооны гажуудал нь л хүссэн ч, эс хүссэн ч ийм арга хэмжээ авахад хүргэсэн нь гэсэн үг. Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий. 

Өөрөөр хэлбэл, шүүх хурлыг хойшлуулах, хийхгүй байх нь хэнд ашигтай тусах вэ? тэдэнд л хэрэгтэй. Тэгэхийн тулд аль болох гаднаас нь, дотроос нь гацаах операци МАН-д төдийгүй энэ парламентад идэвхжиж эхэлсэн үү? гэвэл тийм. Үндсэндээ Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компаниасаа "шанага нүүрс" авсан, аваагүй эсэх нь анхаарал хандуулах, шүүх сэдэв биш. Харин хэзээ, хэнд ямар шалтгаанаар давуу байдал үүсгэж, хэдий хэмжээний мөнгийг хуулиас гадуур эргэлдүүлснийг мэдэх нь чухал, ач холбогдол өгөх гол сэдэл. Тэр болтол Б.Ганхуяг нар лав бууж өгөхгүй нь бололтой. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг л...! Эцсийн дүндээ хүн засагладаггүй хууль засагладаг болсон цагт л бодит утгаараа Монгол Ялна!

С.Гандөл

Эх сурвалж: Uzeg.info

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.93.97Зочин   • 9 сарын 24. 9 цаг 21 минут

Энэ хулгайч гөлгийг шууд буудан хороох ёстой. Баасных нь гавъяат.Баасных нь ЭТТ-н захирал. Буудан хороох шиг сайхан юм үгүй.

66.181.176.250Зочин   • 9 сарын 20. 7 цаг 08 минут

Дулаанжаргалд бүр хөдөлмөрийн баатар өгсөн гээд л бодчих

203.23.199.2аа   • 9 сарын 20. 10 цаг 35 минут

Арай юм аа Хөдөлмөрийн баатарыгаа зугтаалгаад ккк

66.181.176.247Б.Ганхуягийн зөв   • 9 сарын 20. 7 цаг 06 минут

Х.Баттулга У.Хүрэлсүх Г.Занданшатар нар 2017-2021 онд ҮАБЗ гишүүд байсан.Дарга нь Х.Баттулга гурван гишүүн хамт гарын үсэг зурж байгаад шийдвэр гарч байсан.Нүүрсний оптейк гэрээнүүд ҮАБЗ шийдвэртэй. Б.Ганхуягын оронд хэн ч байсан ижил 9 сар шоронд хоригдоод ганцаараа ял үүрээд бусад зөөлөн сэнтийд суухыг хүлээн зөвөөрөхгүй.Б.Ганхуягийн ард аав ээж гэр бүл сэтгэл эмтэрч суугаа.Хадгаламж банкныхулгйлагдсан 14 тэрбумын хэргийг Б.Ганхуяг мэдэж байгаа

203.23.199.2Зочин   • 9 сарын 15. 17 цаг 47 минут

Эрдэнэс тавантолгойгоос иргэдэд ирэх ашгийг өгөлгүй үрэн таран хийж хөлжсөн хулгайчууд Баттулгын суганы үс

203.23.199.179Зочин   • 9 сарын 20. 8 цаг 40 минут

Хулгайчдыг бүгдийг үр удмаар нь алах хэрэгтэй

203.23.199.2Зочин   • 9 сарын 15. 17 цаг 46 минут

Хөх тугтай хүн энэ нөхөрт Гавъяат хүртэл өгсөн ш тэр гадаад руу зугтсан Дулаанжаргалд хүртэл гавъяат өгсөн гэхээр их л дотно байгаа юм даа

202.9.47.59Зочин   • 9 сарын 15. 17 цаг 16 минут

Ардчилсан нам Ардын намын хулгайч нар карма нэгтэй.

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.