2023 оны 8-р сарын 3
16 цаг 49 минут
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагаас үе тэнгийн дээрэлхэл, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ сонсож, тэднийг нийгмийн харилцаанд дэмжиж, оролцсоноор ирээдүйн амьдралд нь хэрхэн нөлөөлөх, мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд тохиолддог бэрхшээлийг эерэг өнцгөөс шийдвэрлэх, нийгэмд зөв ойлголт өгөх агуулгатай бүтээгдсэн “Сургуулийн хайрын түүх” киноны дүр бүтээсэн, авьяаслаг хүүхдүүдийг хүлээн авч, талархал илэрхийллээ.
Нийгэмд хүүхдийн төлөвшилд нөлөөлөх, эерэг хандлагад уриалсан контент олноор бий болсноор гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, олон талт эерэг үр дүнтэй төдийгүй тэдний шаардлага, хэрэгцээг мэдэрч, нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой бүтээл хийж буй хувь хүн, албан байгууллагад цагдаагийн байгууллага үргэлж нээлттэй хандах юм.
Сэтгэгдэл бичих