2023 оны 7-р сарын 6
17 цаг 06 минут

“Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл

 

Хүүхдийг Ивээх Сан нь “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг (2018-2023 он) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн санхүүжилттэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төсөл нь орон нутаг дахь анхан шатны нэгж болох хүүхэд хамгааллын хамтарсан багуудыг чадавхжуулж, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлснээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготой юм.

Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхрал болон мөлжлөгөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлснээр төрийн байгууллагын хүүхэд хамгааллын үйлчилгээ бэхжиж, сонгогдсон зорилтот орон нутаг дахь анхан шатны нэгжийн (хүүхэд хамгааллын хамтарсан багийн) хүүхэд хамгааллын үйлчилгээний механизм бүрдэж, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх ойлголт нэмэгдэх юм.

Төслийн үйл ажиллагаа:

  • Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх
  • Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн болон салбар дундын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах
  • Олон нийтийн дунд хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх
  • Төслийн сургамж, амжилтыг нэгтгэн, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулах, нөлөөлөх

Төслийн зорилтот хороодын хамтарсан баг:

  • Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9, 23, 27-р хороо
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2, 10,11-р хороо,
  • Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9, 10, 13-р хороо,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Батцэнгэл, Чулуут, Хайрхан сум
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Баян-Уул, Халх гол сум

2022 оны амжилт, үр дүн

  • "Хүүхэд хамгаалал ба хамтарсан баг" сэдвээр хамтарсан багийн үндсэн ойлголт өгөх сургалтыг явуулах сургагч багшаар сургагч багш бэлтгэлээ. Эдгээр сургагч багш нар хамтарсан багийн 123 гишүүнд сургалт зохион байгуулав.
  • Төслийн хүрээнд боловсруулсан арга зүй хөтөлбөрөөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сургагч багшийн сургалт болоод орон нутгийн бүсчилсэн сургалтыг зохион байгуулав. Тус сургалтаар 170 сургагч багш бэлтгэж, орон даяар 3,600 орчим хамтарсан багийн гишүүдийг сургалаа.
  • "Хамгааллын алхмууд буюу кейс менежмент" сургалтын хөтөлбөрт 20 сургагч багш, хамтарсан багийн 80 гишүүн хамрагдаж, олон улсын түвшний хүүхэд хамгааллын арга зүйд суралцлаа.
  • Хүмүүжлийн эерэг аргын үндэсний сургагч багшаар 5 хүн, чиглүүлэгчээр нийт 24 мэргэжилтэн бэлтгэгдлээ. Архангай, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод 196 эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилд суралцаж төгслөө.
  • "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр"-ийн нөлөөллийн арга хэмжээг зорилтот 16 сум, баг, хорооны хамтарсан багтай хамтран зохион байгуулав. “Хүүхдэдээ бахархан дуурайх хүн нь байя!” уриан дор тэмдэглэсэн уг арга хэмжээ нь нийт 7.000 гаруй хүүхэд , 6.0000 гаруй иргэдэд хүрчээ.
  • Байгууллагуудын багш, ажилтнуудыг чадавхжуулах уулзалт, сургалт, арга зүйн зөвлөгөөнд  206 багш, ажилтан хамрагдаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлогыг батлав.
  • "Нийгэмшүүлэх цирк" сургалтад 7-19 насны 136 хүүхэд хамрагдлаа.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.